Олимпын тамирчин Алиса Шмит өөрийг нь “Дэлхийн хамгийн халуухан тамирчин” гэж хочилдогт тийм ч дуртай биш гэдгээ илэрхийлжээ

1

“Дэлхийн хамгийн халуухан тамирчин” хочтой олимпын тамирчин Алиса Шмит өөрийг чухам яагаад ингэж хочилдог талаар ойлгодоггүй тухайгаа ярьжээ.

Өдгөө 22 настай Токиогийн зуны олимпод оролцож буй Германы шигшээ багийн тамирчин тэрбээр өөрийн бүх анхаарлыг спортод л хандуулдаг хэмээжээ.

Alicasmd / Instagram

Саадтай гүйлтийн од тэрээр Германы Уормс хотод өсч торнисон бөгөөд өөрийн хочиндоо тийм ч дуртай биш гэдгээ саяхан илэрхийлжээ. Анх түүнийг Австралийн Busted Coverage сэтгүүл “Дэлхийн хамгийн халуухан тамирчин” хэмээн нэрлэсэн юм. Гэвч Алиса энэ тухайд, “Яагаад намайг ингэж нэрлэсэн гэдгийг би ойлгохгүй байна. Би чинь спортод бүхнээ зориулдаг тамирчин хүн шүү дээ. Инстаграм сүлжээнд олонд танигдаагүй сайхан охид, бүсгүйчүүд маш олон байхад намайг ингэж нэрлэх шаардлагагүй” хэмээжээ.

Alicasmd / Instagram

Пума брендийн нүүр царай болсон түүнд Plаyboy сэтгүүлээс хамтран ажиллах санал ирсэн ч тэрбээр Токиогийн олимпод анхаарлаа хандуулахаар шийдэж, татгалзсан хариу өгчээ.

Түүнээс агуу байдал гэж юу болох талаар асуухад тэрээр, “Миний хувьд агуу байдал гэдэг өгөөмөр, эгэл даруу байдлын цогц юм. Бусдын амжилтад атаархах биш, тэдний ололтод баяр хүргэж, өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, үзэл бодолдоо анхаарал хандуул. Өөрийн хүсэлд бүрэн нийцсэн зүйлсийг хийж сурах нь чухал” хэмээж байснаас түүнийг хэн бэ гэдгийг илхэн харж болох ажээ.

Alicasmd / Instagram

Mirror хэвлэлийн мэдээллэж буйгаар Алиса 2017 оны Европын хөнгөн атлетикын 20-иос доош насны аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ багийн хамтаар 4×400м буухиа гүйлтэд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж, 2 жилийн дараа 23-аас доош насны шигшээ багийн хамтаар мөн тэмцээнд ахин оролцож 3-р байр эзэлж байжээ.

2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *