Дэлхий дээр эрдэмтдийн төдийгүй жирийн хүмүүсийн сайн мэддэг амьтад маш их бий. Бас байдаг гэдгийг нь мэдээ ч үгүй яваа хэдэн мянган төрлийн амьтад ч бас бий. Бидний үл мэдэх амьтад этгээд хачин харагдахын хажуугаар бас стандарт бус чадвартай. Жишээ нь, теннессийн ямаа гэхэд л стрессдэхээрээ булчингийн таталт өгдөг, тоть-загас өөрийн хурц шүдээрээ шүрийг буталж чадна, харин аям чемани үүлдрийн тахианы зөвхөн гадаад төрх нь хар төдийгүй бас дотор эрxтэн нь ч ийм өнгөтэй.
Сургуульд заадаггүй эсвэл нэвтэрхий толинд тэр болгон дурдагдаад байдаггүй манай гаригийн этгээд хачин амьтдыг танд танилцуулахаар бэлдлээ.
Могой хүзүүт яст мэлхий толгойгоо хумьж чаддаггүй, тэд толгойгоо хуягандаа хажуулдуулж хураадаг
Гуидак гэдэг нэртэй дун. Дунджаар 140 жил насална
Харахад айдас төрүүлэм ч гэлээ хилэнцэт ялаа бие биенээ халамжаар дутаадаггүй: эрэгчин нь сонгосон эмэгчиндээ хоол хүнс бэлэглэдэг
Таталт өгдөг теннесийн ямаа – нэгэн төрлийн гэрийн тэжээвэр ямаа юм. Стресстэх үедээ хэдэн секундийн турш булчингийн таталт өгдөг
Тоть-загасанд шувууны хошууг санагдуулам хэд хэдэн шүд байдаг. Энэ шүдээрээ хатуу шүрийг ч буталж чаддаг байна
Ердийн хэлт эрвээхэй нь эрээн далт бяцхан шувуу шиг цэцгийн бал, шүүс уудаг
Хондон улаан мэлхий амьдралынхаа ихэнхи хэсгийг газар доор өнгөрөөдөг
Залхаг эрвээхэйн бүлд хамаарах эрвээхэйн авгалдай нь яг л багт наадмын хувцас шиг харагдана
Ангархай шүдэт – хортой шүлстэй xөхтөн амьтан, Гаитид олноор таарч болно
Бугын цус сорогч – нэгэн төрлийн ялаа. Уг ялааг хачигтай андуурах тохиолдол их гардаг. Яагаад гэвэл уг амьтан арьсан дээр суугаад далавчаа хаячихдаг ажээ
Лирийг санагдуулам гүн усны хортой амьтан
Шинэ Зеландад жижиг xөх өнгийн оцон шувуу амьдардаг
Алиалагчийн төрөлд хамаарах энэ загас сэрвээний дороосоо түлхэж үсэрч сэлдэг
Толбот суусар – шөнийн амьдралтай араатан. Нэгэн зэрэг суусар мөн муурын амьдралтай гэмээр. Зулзагаа ууталж явдаг.
Алтан нүдэт бүлд хамаарах шинэ төрөл, 2011 онд блоггер-гэрэл зураг сонирхогч олж илрүүлжээ
Аям чемани үүлдрийн тахианы арьс нь хар. Дотор эрxтэн нь ч бас хар гээд бод доо?
Эдгээр хачирхалтай амьтдаас алийг нь амьдаар хармаар санагдав?