Туршлагагүй гэрийн эзэгтэй л эдгээр 15 хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчиндөө хийж хадгалдаг 

0

Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалж заншаад нилээдгүй удаж байна. Тиймээс чухам ямар хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийлгүй тасалгааны хэмд хадгалж болдог тухай ч бодохоо байжээ. Савлагаан дээр нь “хуурай, сэрүүн газар хадгална” гэж бичсэн байсан ч бид өөрийн мэдэлгүй хөргөгчинд (тэнд сэрүүн байдаг) хийнэ.

Ний нуугүй хэлэхэд бид ч бас ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчиндөө хадгалдаг. Гэхдээ нэг л өдөр бодсон юм… Үнэхээр ингэж хадгалах ёстой юм гэж үү? Доор дурдсан зарим нэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд бид ч бас гайхсан гэдгээ нуух хэрэггүй биз ээ.

Амтат чинжүү

Амтат чинжүүг заавал хөргөгчинд хийх шаардлагагүй. Ойролцоогоор нэг долоо хоног тасалгааны хэмд хүнсний хайрцаг эсвэл цаасан уутанд муудахгүй хадгалагдана. Үүнээс гадна хөргөгчинд хийсэн амтат чинжүү зөөлөрч, шаржигнуур чанараа алддаг.

 

Халуун орны жимс

Гадил, манго, папайя зэрэг халуун орны жимсийг халуунд хадгалах нь дээр. Бага хэм зөвхөн гадаад үзэмжийг (жишээ нь, гадил хар бор өнгөтэй болдог) муутгаад зогсохгүй мөн бүтцийг нь ч өөрчилдөг байна.

 

Соуснууд

Кетчуп, майонез, гич, цуу, бальзамын уксус, чихэрлэг-хурц соуснуудыг онгойлгосон ч гэсэн гал тогооны жирийн тавиурт сайнаараа хадгалагдана. Эдгээр соуснудыг хөргөгчид хадгалах ямар ч шаардлага байхгүй. Нэг зүйлийг анхаар: кафе, ресторануудын соуснууд ширээн дээрээ ил л байж байдаг биз дээ?

 

Шоколад

Шоколадыг хэзээ ч хүйтэнд хадгалж болохгүй. Хөргөгчний эвгүй үнэрийг өөртөө шингээгээд зогсохгүй, мөн хөргөгчний чийг нь шоколадыг цагаан өнгөтэй болгодог. Энэ нь сахар гадагшилж байгаа хэрэг юм. Цагаан өнгө амтанд нөлөөлөхгүй, гэхдээ идэх дур хүслийг төрүүлэхгүй нь мэдээж. Харин 15–20°С хэмд байгаа шоколад хагас жил орчим сайнаараа хадгалагдах боломжтой.

 

Цөцгийн тос

Цөцгийн тосыг бид хүйтнээр нь байлгаж сурсан, яагаад гэвэл сүү, сүүн бүтээгдэхүүн тасалгааны хэмд хурдан мууддаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ цөцгийн тосны хувьд өөр түүхтэй: цөцгийн тосны үндсэн орц (80 орчим хувь) нь тос юм. Тосны өндөр агууламж нь бага хэмд байгаа усны агууламжтай нийлээд нян үүсэх таатай орчин болдог. Тиймээс цөцгийн тос нь тасалгааны хэмд хэдэн өдөртөө чанараа алдахгүй.

 

Тоор

© Visions Botanical / East News

Бага зэрэг ногоорсон тоорыг тасалгааны хэмд хадгалбал зохино. Угаалгүйгээр навчийг нь доош харуулж тавиарай. Харин бүрэн болсон жимсийг хөргөгчид бага зэрэг хадгалаарай, гэхдээ цөөхөн хоног шүү. Хүйтэнд жимсний чийг алдагдаж бүтэц нь өөрчлөгддөг.

 

Талх болон өөр бусад гурилан бүтээгдэхүүн

Шинэхэн талх аваад идэж дуусгаж чадаагүйдээ удаан хадгалах санаатай шууд л хөргөгчид хийдэг. Уг хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалж байгаа болов уу гэж нэг эргэцүүлж бодсон бол та үгүй гэдэг хариулт авах байлаа. Хүйтэн сэрүүнд талх чийгээ тасалгааны хэмд байснаас илүү хурдан алддаг.

 

Задлаагүй шүүс болон хийжүүлсэн ундаа

Шүүс эсвэл кола зэрэг зөөлөн ундаа нь сэрүүнд ч тэр, дулаанд ч тэр сайн хадгалагддаг. Хэмийн огцом өөрчлөлт гарахгүй, савлагаа нь гэмтээгүй бол шүүсийг гал тогооны тавиур дээр хэдэн сараар нь хадгалсны дараа ч гэсэн хэрэглэж болно.

 

Салями

Салями – удаан хадгалагдаж болох хатаасан мах гэж үздэг. Хадгалах хугацааны хувьд хэдэн сараар үргэлжилнэ. Тиймээс энэ төрлийн хиамыг заавал хөргөгчид хадгалах шаардлагагүй. Агаарын солилцоо сайтай, сэрүүхэн газар буюу 10–15°C хэмд хадгалбал хамгийн тохиромжтой. Энэ ийм нөхцөлд хадгалсан салями улам л сайн “боловсорно”.

 

Лаазалсан загас

© akulamatiau / Depositphotos

Задлаагүй лаазалсан загасыг заавал хөргөгчид хадгалах хэрэггүй, ингэлээ гээд “шинэ” болохгүй шүү дээ. Дэлгүүрийн лангуун дээр энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэдэн сараараа хэвтэж байдгийг харсан биз дээ, хэн ч үүнийг сэрүүцүүлэх гэж санаа зовдоггүй. Харин нэгэнт онгойлгосон лаазалсан загасыг шилэн тагтай саванд хийж хөргөгчид хадгалах зөв.

 

Базилик

Базиликийг шинээр нь хадгалахын тулд ишийг нь бага зэрэг тайраад устай стаканд яг л цэцэг шиг хийж тавина. Дээр нь гялгар уутаар хөнгөн бүтээгээд ширээн дээр орхино. Зарим нэг ногоон навчит ногоонуудыг, тухайлбал яншуй, кинза зэргийг хөргөгчид хадгалж болдог. Гэхдээ базиликийг тасалгааны хэмд хадгалбал илүү тохиромжтой. Хөргөгчид хадгалсан базиликийн навч харлаад байдаг.

 

Самрын тос болон нутелла

© 8vfanDP / Depositphotos

Самрын тос усны агууламж багатай, тиймээс гал тогооны тавиур дээр хадгалж болно. Үйлдвэрийн аргаар боловсруулсан самрын тосыг онгойлгосны дараа ч гэсэн заавал хөргөх шаардлага байдаггүй. Уг хүнсний бүтээгдэхүүн 3 сарын туршид тасалгааны хэмд харанхуй шкафанд хадгалагдах боломжтой. Нутеллаг ч мөн адил хөргөгчид битгий хийгээрэй: хатуурч хэрэглэх боломжгүй болдог.

 

Алим болон лийр

Энэ жимсийг хөргөх ёстой гэхдээ нэг зүйлийг сануулахад: хөргөгчний хүйтэн агаар жимсний шаржигнуур бүтцийг эвдэнэ. Тиймээс ширээн дээр байлгаарай. Хэрвээ та хүйтэн жимс идэхийг хүсдэг бол идэхээсээ өмнөхөн л хөргөгчид хийж хөргөнө.

 

Давсалсан хүнсний бүтээгдэхүүн

© CITAlliance / Depositphotos

Давсалсан хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээний натри байдаг. Энэ л орц удаан хугацаанд хадгалах нөхцлийг бүрдүүлнэ, онгорхой байсан ч тэр. Давсалсан өргөст хэмх, улаан лоолийг хөргөгчид хадгалах ганцхан л шалтгаан бий – хэрвээ та хүйтнээр нь идэх дуртай бол.

 

Сармис

Гэрэл болон чийг – сармисны заналт дaйсан, ийм нөхцөлд хадгалж байгаа сармис хурдан мууддаг. Тиймээс сармисыг тасалгааны хэмд хуурай, харанхуй, агаарын солилцоо сайтай газар хадгална. Жишээ нь, зооринд, сүлжмэл сагсанд, задгай цаасан уутанд. Сармис бусад жимсний адил хөргөгчид байхаараа чийгээ алддаг.

Хөргөгчид хадгалж болохгүй өөр бусад хүнсний бүтээгдэхүүний талаар та мэдэх үү?

20
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsogzolnorow Dashjaw

    Tsogzolnorow Dashjaw

    2021/01/21 at 19:43

    Khurgugchind yg yu khadgalah yum be khurgugch bish khoolni shkaf awah kheregtei ym bishvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *