Эцэг нь өөд болж, эх нь хүүхдүүдээ орхин зугтаажээ. Эцэст нь 11 настай охин хоёр дүүгээ өөрөө өсгөж хүмүүжүүлэхээр болов

0

Энэ гайхмаар түүх Хятадад болжээ.

Нөхрийгөө гэнэтийн аймшигтай ослоор нас бaрсны дараа эхнэр нь бүх хувцсаа боож аваад гурван хүүхдээ эзэнгүй орхин гэрээсээ зугтаажээ. 11 настай охин дүү нараа харах, гэр бүлээ тэжээхийн тулд газар тариалангаа эрхлэх бас боловсрол эзэмшихээ ч мартсангүй.

Бүхэл бүтэн 6 сарыг тэд гурвуулхнаа амьдарч өнгөрөөжээ. Орон нутгийн ард иргэд тэдэнд өөрсдийн боломжоороо тусалдаг байсан ч гурвууланг нь байнга анхаарах боломж байсангүй. Хагас жилийн дараа өөр тосгонд холгүйхэн амьдардаг нагац ах нь тэдний нөхцөл байдлын талаар сонсжээ.

Тэр хүүхдүүдийг үрчилж авахыг хүссэн боловч 11 настай өрхийн тэргүүн татгалзсан байна. Гэхдээ хүүхдүүд тэдний гэрт амьдрахаар тохиролцож. Охин аж ахуй эрхлэхэд нь тусална, дүү нараа харна – энэ бүгдийг охин ямар ч төвөггүй хийж чадна.

Энэ түүх маш хурдтайгаар энд тэндгүй таржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс өнчин хоцорсон хүүхдүүдэд хандив илгээж эхэлсэн байна. Ядуу зүдүү амьдралаас гарч ирээдүйд боловсролтой болоосой гэж хүмүүс хүсчээ.

Тэдэнд сайн сайхныг хүсье!

11
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Шар Пүрэвсүрэн

    Шар Пүрэвсүрэн

    2022/08/14 at 03:13

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *