Орон гэргүй амьтдыг өөр дээрээ авч тэжээж, тэдний хувьд энэ дэлхий дээрх хамгийн хайртай эзэн нь болсон 21 хүний түүх

0

Өлсөж бээрсэн муурын зулзага эсвэл ядруухан яваа гөлөг харсан хэн ч болов өрөвдөж, өөрийн эрхгүй тусламжийн гараа сунгана. Хайр, халамжийн ачаар эдгээр өрөвдмөөр амьтад гэр бүлийн нэгэн аз жаргалтай гишүүн болох ажээ. Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж чадсан эзэн нь түүний хувьд дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй хүн нь болж насан туршдаа үнэнч анд нь болохыг хичээнэ.

Сайхан төгсгөлтэй түүхэнд бид дуртай, эдгээр гэрэл зургуудыг үзэж суухад хайрлаж халамжлах эзэнтэй болсон эдгээр амьтад үнэхээр азтай ажээ.

Эхний гэрэл зураг – гэртээ авчирсан анхны өдөр Рубен муур маань ийм байлаа. Тэр цагаас хойш надтай 2 жил цуг амьдарч байна

© osterpetsofsac / Reddit

 

Энэ хоёрыг сарын өмнө нэгэн буйдхан тосгоноос олсон юм. Эзэн нь тэднийг удахгүй ойд хаяна гэж хэлж байж билээ. Өчигдөр тэднийг хайрлах гэртэй болгосон шүү, өөр дээрээ авчихлаа

© Airesiss / Reddit

 

16 жилийн өмнө түүнийг гэртээ авчирч байлаа

© mdahlman / Reddit

 

Энэ миний илжиг. Энэ жилийн 1 дүгээр сард эхтэй нь цуг өөр дээрээ авсан юм. Илжигний тугал их туранхай, яг л ястай шуудай шиг харагдаж байлаа. Одоо ямар болсныг нь та хар л даа

© EponaMo / Reddit

 

Жилийн өмнө үнэнч андтай болсон юм даа

© thewaytheicethins / Reddit

 

Амьтдын устгалд оруулахаар баригдсан тэр өдөр миний нохойны зургийг өнөөдрийн зурагтай нь харьцуулаад хараарай

© Hellocattty / Reddit

 

Жеррийг хэдхэн долоо хоногтой байхад нь ах, дүүсийнх нь хамт хайрцагнаас олсон юм. Одоо 11 долоо хоног хүрчээ, эв эрүүл, сайхан бойжиж байна. Манайх 4 муужгайг дөрвүүлэнг нь тэжээж байгаад өөрсдөдөө Жерриг авч үлдсэн юм

© altnerdluser / Reddit

 

Манайд ирснээс хойш 7 жил өнгөрчээ

© jinhelsing / Reddit

 

Гудамжнаас олсон юм. Хэдхэн хоногийн дараанаас л царай орж хөөрхөн болоод ирлээ. Танилц, Жан-Люк Пуркар!

© Gavindorf / Reddit

 

Асрамжийн газарт байсан үе болон 7 жилийн дараах гэрэл зураг

© Rockosrocket95516 / Reddit

 

Орон гэргүй, бохир муурнаас эрх муур болж хувирсан нь: “Хөөе, миний оройн хоол хаана байна аа?”

© tlplicious / Reddit

 

Би энэ амьтныг өөр дээрээ авсан юм, хөөрхий хараагүй төржээ. Бяцхан дэгдээхэй аз жаргалтай тахиа болж өслөө дөө

© Molly_the_yorkie_poo / Reddit

 

2 жилийн өмнө гэртээ авчирсан юм. Бүр өнгө орчихоод байгааг нь. Түүний Дарт Вайдер гэдэг юм.

© WestEast / Pikabu

 

“Үрчилж авснаас” хойш жилийн дараа. Одоо тэр байнга л инээдэг болж. Үнэхээр аз жаргалтай охин шүү

© Tinybeano / Reddit

 

Гудамжинд хаясан байхад нь олж авсан юм, одоо бидний хайртай Флоки болсон

© Zepzodian / Reddit

 

Сарын өмнө ийм байсан муужгайнууд одоо ийм болсон гэхэд та итгэх үү?

© Limonca123 / Reddit

 

Мерлиний хуучин эзэн жоохон чанга хүн байж дээ, хөөрхий. Одоо тэр миний гүрвэлүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь болсон.

© Mourning_Gecko / Reddit

 

Хугархай эрүүтэй зогсоол дээр явж байхад нь олсон юм

© rabidjellyfish / Reddit

 

Кубо – биднийг үрчилж авахаас өмнө болон дараа нь

© therealdisnerd / Reddit

 

Рамонаг асрамжийн газраас үрчилж авахаас 8 сарын өмнө ба дараа нь

© bestpartofcolbyjack / Reddit

 

7 дугаар сард гэртээ ийм сайхан амьтан авчирч билээ. Sunny гэдэг юм, энгийнээр Саня

© Iskan.derik / Pikabu

Танд ч гэсэн дөрвөн хөлт андыгаа аварсан өөрийн гэсэн түүх байгаа юм биш биз? Бидэнтэй заавал хуваалцаарай.

39
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *