Үйл явдал нь орооцолдсон, зовлон гунигтай олон ангит кино үзэж суухад өөрийн эрхгүй нэг бодол төрдөг: кино зохиолчдыг ийм зүйл бичихэд юу нөлөөлдөг юм бол? Хариулт нь маш энгийн – бодит амьдрал. Бид бүгдийн амьдралд хэцүү эсвэл зовлонтой үе тохиодог. Бушуухан камераа бариад кино хийгээд дэлгэцээр гаргаадхаач гэмээр үйл явдлууд бишгүй л болно.
Ийм үйл явдлыг бүрэн хэмжээний хальснаа буулгаж чадаагүй ч гэрэл зурагнаа буулгаж чадсан хүмүүс сошиал сувагт их бий. Та бүхэндээ тэдгээрээс сонирхуулахаар бэлдлээ.
Хэн нэгний болзоо төлөвлөгөө ёсоор болсонгүй бололтой
Өөрийгөө барьж чадаагүй к-поп шүтэн бишрэгчийн аргаа барсан үйлдэл
Ах маань өчигдөр анхныхаа байшинг худалдаж авсан юм. Гаражиндаа машинаар орчихоод дотор нь энэ хаалгыг онгойлгох цорын ганц удирдлагыг мартчихжээ. Хаалгыг бүтэн цаг оролдож байж нэг юм эвдэлж орсон доо.
Гриль нь хүртэл өөрөө айдаст автахаар хэмжээнд бургерийн мах шарж үзсэн үү?
Таглаатай гэж бодож байсан юм. Наалдсан номын хуудсуудаа нэг нэгээр нь салгах гэж овоо л зовлоо
Өнөөдөр миний захиалсан PlayStation 5 хүргэлтээр ирлээ. Эрхий хуруугаа хугалсан яг тэр өдөр шүү.
Ийм л царайтай ойгоос гэр рүүгээ буцаж явна даа бид хоёр
Найз залуу маань дээд тавиураас нунтаг какао унагаахад бид хоёр хаана зогсож байсан нь тодорхой харагдана
Хөөрхий тоть ийм ял шийтгэлд унатлаа юу хийсэн юм бол доо?
Охин маань миний сандал дээр тухалж байгаад хүүхэлдэйн киногоо үзнэ гэнэ. Тийм учраас надад өөр сонголт байсангүй
Хэдэн жилийн өмнө би Лондон явсан юм, элдвийн л юм үзэж байгаад буцсан даа. Ээж маань ийм нэгэн гайхамшигтай агшныг гэрэл зурагнаа буулгасан байдаг юм
Би нөхрийнхөө гарыг л барих гэсэн юм, даанч мууранд минь миний санаа огт таалагдсангүй
Серфингийн тавцан дээр зогсох миний анхны оролдлого
Эхнэр маань Хэллоуины энэ чимэглэлийг зоорины хаалганы ард хураачихсан байж. Одоо би дотуур өмдөө солихоос өөр аргагүй болчихоод зогсож байна
Ах маань морьтой цуг селфи хийх гээд зогсож байтал морь нь хазаад…
Миний бээлийнд нуугдсан зөгий дөнгөж сая намайг сүрхий хатгалаа
Хангалттай гэж бодож байна
Яг л тэр агшныг буулгаж чаджээ
“Хэлэлцээрт хүрч чадсангүй” гэдэг зураг
Хумс нь сандлын бүрээсэнд гогодоод авч чадалгүй унтаад өгчээ
Өнөө өглөө хашаандаа явж байгаад шагайгаа мулталчихаад. Эмчид үзүүлэхгүй мундаг охин болж харагдахаар шийдсэн
Шөнөжингөө өвдөөд унтаж чадаагүй. Харанхуйд хүүхдийн тоглоомонд тээглээд нөгөө хөлийнхөө хурууг бас хугалчихлаа. Сувилагч нар миний түүхийг сонсоод их л ойлгож байгаа бололтой.
Гэрэл зураг болгон түүх өгүүлнэ гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм
Харин энэ гэрэл зургийн цаана ямар түүх нуугдаж байгааг даанч хэлж чадахгүй юм даа
Манай энэ удаагийн нийтлэлд орохоор зүйл танд сүүлийн үед тохиолдсон уу?
У. Батбаяр
2020/12/02 at 07:24
Zugeer l men hiimeer sanagdaw Khulann
Хулан С.
2020/12/02 at 17:11
Mish Yoongi mark yavjiin
Mish Yoongi
2020/12/02 at 17:12
Хулан С. Bi haztsn sht nere ahahaha
Хулан С.
2020/12/02 at 17:13
Mish Yoongi uvchtei hog
Mish Yoongi
2020/12/02 at 17:14
Хулан С. Doyoung bsn bol buur ideh bsin
Suwdaa Ackerman
2020/12/03 at 02:13
argaa barsn uildl muildl