Эртний Египетэд шарилыг занданшуулах үйл явц 70 хоног хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсан гэдэг. Талийгаачдыг занданшуулснаар сүнс нь амирлаж, дараагийн амьдралд хүрэх үүд нээгдэнэ гэж тэд үздэг байжээ. Тэгвэл саяхан Египетийн археологчид нийслэл Каир хот орчмоос олон тооны занданшуулсан шарилтай бунхан олж илрүүлжээ. Манай сайт уншигч танд тэдгээр занданшуулсан шарилнуудын тухай баримтуудыг дэлгэж байна.
Тус занданшуулсан шарилнуудыг 2500 орчим жилийн тэртээ гүний цооногт хийж булшилжээ
Египетийн Каир хот орчмоос илрүүлсэн тус булшнууд Эртний Египетийн соёл иргэншлийн сүүлч үе буюу НТӨ VI-V зууны үед хамаарах ажээ. Тэднийг археологчид гүний цооногт маш сайн хадгалагдсан байсныг олж илрүүлжээ.
Занданшуулсан шарилнуудын нэгийг олон нийтийн хүртээл болгон харуулжээ
Энэ нээлт олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байсан тул археологчид нэг шарилыг хэвлэл мэдээллийнхэний өмнө дэлгэж, олны хүртээл болгожээ. Занданшуулсан шарил нь оршуулах ёслолын хар өнгийн хувцастай байсан бөгөөд дүрс үсгээр бичсэн бичиг нь ч сайтар хадгалагдсан байжээ.
Бүх шарилнууд маш сайн хадгалагдаж үлдсэн байна
Тус улсын аялал жуулчлалын салбарын сайдуудын нэг энэхүү олдворуудын тухайд, “Тэд хэдийгээр 2500 жилийн настай боловч яг л өчигдөрхөн занданшуулсан мэт маш сайн хадгалагдаж үлдсэн байна” хэмээжээ.
Тун удахгүй бүх олдворуудыг олон нийтэд нээлттэй дэлгэн харуулах болно гэв
2021 онд Египетийн Төв Музейд тэдгээр бүх олдворуудыг үзүүлэн болгон олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд буй ажээ.
Дахин занданшуулсан шарилнууд олдох ч магадлалтай
Олдоод буй занданшуулсан шарилнууд дунд эртний Египетийн домгийн бурхан Нефертемийн хүрэл дүрийг дүрсэлсэн авс олдсон тул уг газраас дахин занданшуулсан шарилнууд нэмж олдох магадлалтай хэмээн үзэж буй ажээ. Иймээс эрлийн үйл ажиллагаа үргэлжилсээр буй гэнэ.
Бонус: Дээрх олдворуудыг бичлэгээр харахыг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй
شعور لا يقارن كلما تشهد كشف اثري جديد،
انتظروا الاعلان عن كشف اثري جديد بسقارة، شكرا لزملائي بالوزارة.
An indescribable feeling when you witness a new archeological discovery.
Stay tuned for the announcement of a new discovery in Saqqara
Thank you to my colleagues in the ministry pic.twitter.com/RpgK6TmREo— Khaled El-Enany (@KhaledElEnany6) September 6, 2020
Та музейн ховор үзмэрүүдийг үзэх дуртай юу? Түүх, соёлд дуртай найзыгаа сэтгэгдэл меншн хийж манай нийтлэлийг хуваалцаарай.
Ariunaa Batjargal
2020/11/01 at 19:52
Goy ymaa ochij uzeh ymsaan
Lkhagva Gombodorj
2020/11/03 at 00:23
Endees hairtsagtai togloom oldson, teren dotor ni 2 shirheg shagai bsan mash sonirholtoi
Badaruugan Badraa
2020/11/03 at 11:41
bolku ymar tgloj bj undsere svirxende manaixas lam xar awku
Дагва Олзвой
2020/11/03 at 17:59
Badaruugan Badraa hahaha bas l joke shvv tee manai lam nar bol tsewerheen ynzalchihaj dunguh bhooo….
Badaruugan Badraa
2020/11/03 at 18:15
Дагва burxan chotgor bsnch arglan zgr
Есүй Заяа
2020/11/03 at 20:00
Goy yma gants ochood vzchih ymsan
Tuya Oyun
2020/11/03 at 21:30
Ийм дээр үеийн соёл иргэншилтэй ард түмэн увайгүй дээдсээ оршуулахад оюун ухаан, хүн хүч, хөрөнгөө хэдэн зуун жил зарцуулсаар ядуу зүдүүхэн амьдарч байх юм.
Бямбын Төмрөө
2020/11/03 at 22:07
dotorn dondogmaa shajishd 😂
Tugsuu Jagaa
2020/11/04 at 00:52
Tuya Oyun үүнийг ёс заншил гэнэ
Bat Erdene
2020/11/04 at 02:27
Ter ols ntr odoo tgd zvw zvgeer baisaar baidiin baihdaa orchin uyiin ols haragdaad bn daa
Erdenecog Bumbayar
2020/11/04 at 11:34
Lkhagva Gombodorj Egypted shagai baij boldgvmv haha
Iroh Dotw
2020/11/04 at 16:51
Хэдий түүх нтр байлаа ч хэн энэ писдануудад хүний шарил ухах эрх өгөөд байдаг юм бэ, сда
Bathuu Altansuh
2020/11/04 at 19:21
Хүний яс ухаад сайн явхийг харнаа