Бид гэр орноо хамгийн тав тухтай байлгахыг хичээдэг. Үүнд зөвхөн эмх цэгцтэй байдал туслахгүй мөн орон зайн зөв зохион байгуулалт нөлөөлнө. Орон зайн зөв зохион байгуулалт амьдралыг тав тухтай болгохоос гадна өөрт хэрэгтэй зүйлээ амархан олоход тусалдаг. Бас эмх цэгц байгаа болохоор нүд ч баясна.
Өнөөдөр та бүхэндээ хог новшиндоо дарагдсан буланг эмх цэгцэнд оруулж чадсан хүмүүсийн ажлын үр дүнг танилцуулах гэж байна. Тэдэнд галзуу перфекционистууд ч талархан алга таших биз ээ. За, сонирхон үзэцгээе.
Хувцас болгон өөр өөрийн байртай хувцасны шургуулга
Орон зайгаа зохион байгуулаад үүнээсээ сэтгэлийн таашаал авах юм
11 ширхэг ууттай хувцас гаргаж хаяад, бас бус хандиваар тараагаад өөртөө үлдээсэн хувцаснууд одоо миний баяр баяслыг төрүүлж байна
Зүрхэнд нандин эд зүйлсийнхээ тавиурыг цэгцэллээ
Амьдралдаа эмх цэгц хийхээр шийдсэн хүмүүс гэрээсээ л эхэлдэг байх. Нэг ёсондоо бидний хэлдгээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг л. Бидний эргэн тойронд байгаа орон зай бидэнд хүч өгдөг, тиймээс тэр орон зай тав тухтай, эмх цэгцтэй байх ёстой ажээ.
Миний гоо сайхны бүтээгдэхүүнд зориулсан зохион байгуулалт
Би эд зүйлийг төрлөөр нь ялгах дуртай
Миний сав суулганы шургуулга
Оёдлын утаснууд маань одоо уур уцаар хүргэх биш харин баяр хөөр төрүүлдэг болсон
Гэр цэвэрлэж эмхэлнэ гэдэг ажил өөрөө хэцүү, гэхдээ бүх юм нь өөр өөрийн байрандаа байдаг гэр орон цаанаа л нэг тав тухтай бас нүд баясгана.
Одоо миний үнэт эдлэлүүд намайг улам аз жаргалтай болгож байна
Кабел утаснууд хадгалах лайфхак
Аавын гутлыг ээж ийм зохион байгуулалттайгаар хадгалдаг
Хүүхдийн тоглоомын өрөөг шөнөжингөө янзаллаа
Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг ийм орон зайг зохион байгуулахад – дотоод зохицолдолгоог анхаарах нь хэрэгтэй гэж бодогдсон. Хуучин зоорь, хог новшоо янзалж үзсэн хүн болгон л үүнийг танд нотлон хэлэх биз ээ.
Би номыг нэрээр нь биш өнгөөр нь амархан санадаг юм. Тийм учраас номынхоо тавиурыг ингээд янзалчихаар өөрт хэрэгтэй номоо амархан олно доо
Эгчтэйгээ нийлж байгаад зай ашиглалт гэдгийг ч утгаар нь хийлээ дээ
Хоол амтлагчуудаа бүгдийг нь шилэн саванд хийгээд тавьчихлаа, өөрийн эрхгүй баярлаад байх юм
Гоёмсог ил захидал хадгалах төгс шийдэл оллоо. Найз минь надад ил захидал их илгээдэг хүн
Эдгээр зурагнуудаас танд хэрэгтэй лайфхак олдсон гэж найдаж байна. Та орон зайгаа зохион байгуулахаар ханцуй шамлан орохоор шийдэв үү?
Nergui Erhemee
2020/10/12 at 01:02
Э. Охиноо