“Twilight” киноны жүжигчид кинонд тоглож байх үеийнхээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

6

Стефани Майерын номон дээр үндэслэн бүтээсэн 5 цуврал кино болох “Twilight” кино маш амжилттай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэдгээр цус сорогчдын адал явдлыг олон сая залуучууд, өсвөр насныхан шимтэн үзэж киноны дүр бүрийн хөгжүүлэлт, түүхийг сонирхон дурлаж байв. Ямартай ч тус кино гарснаас хойш багагүй цаг хугацаа өнгөрч кинонд тоглосон жүжигчид өдгөө тус тусынхаа замыг хөөж байна. Ингээд алдарт цус сорогчид өнөөдөр чухам юу хийж, хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

1. Kristen Stewart

© The Twilight Saga / Summit Entertainment, © Catarina/Starface/STARFACE PHOTO /East News

Хэдийгээр Стюарт жүжигчний карьераа дөнгөж 12 настайдаа эхлүүлсэн ч Twilight” кинонд тоглох хүртлээ дэлхий даяар танигдаагүй байсан юм. Түүний дүр болох Белла Свон нь Роберт Паттинсоны дүрийг нь бүтээсэн Эдвард Коллен хэмээх цус сорогчид дурладаг энгийн нэг охины дүр юм. Хожим нь тэдний хайр дурлал бодит амьдрал дээр биеллээ олсон нь шүтэн бишрэгчдийг галзууруулахад хүргэсэн юм.

Twilight”  киногоороо өөрийн алдар нэрийг олж авсан ч тэрээр жирийн л нэг Холливудын “хөөрхөн охин” гэсэн хэвшмэл тодорхойлолтын эзэн болохыг хүсээгүй юм. Тэрээр Café Society”  болон “Seberg” зэрэг бүрэн хэмжээний кино бүтээлүүдэд өөрийн өвөрмөц панк\чик хэв маягийг харуулснаараа жүжигчний хувьд ур чадвараа батлан харуулж чадсан байна.

 

2. Robert Pattinson

© The Twilight Saga / Summit Entertainment, © Invision/Invision/East News

Роберт Паттинсон 15 настайдаа анх Лондонгийн театраас жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд Twilight” кинонд тоглохоосоо өмнө жүжигчнийхээ хувьд аль хэдийн багахан танигдсан байжээ. Гэсэн энэ кино түүнийг од болгон гялалзуулсан нь нууц биш. Учир нь тухайн үед түүнийг Time Magazine” болон “Forbes” сэтгүүлийн зүгээс тухайн үеийн хамгийн нэр нөлөө бүхий, өндөр үнэлгээтэй жүжигчин хэмээн зарлаж байв.

Тэрээр “Twilight” кинонд тоглосныхоо дараа хэд хэдэн томоохон кино төсөлд оролцож, триллер, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн “Cosmopolis” гэх мэт кинонуудад илүү эрч хүчтэй дүрүүдэд тоглох болсон байна. Паттинсон мөн хөгжимчин бөгөөд тэрээр 2015 онд хүүхдийн эрхийг хамгаалах кампанит ажил зохион байгуулсан юм. Тэрээр найруулагч Мэтт Ривтэй хамтран The Batman” киногоороо Холливудын блокбастер ертөнцөд эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд кино 2021 онд нээлтээ хийнэ.

© The Batman / Warner Bros. Pictures

 

3. Billy Burke

© The Twilight Saga / Summit Entertainment, © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Берк “Twilight”-д тоглохоосоо өмнө “24”, “Gilmore Girls” болон “Fringe” зэрэг кинонуудад тоглож байсан бөгөөд жүжигчний хувьд тийм ч алдартай байгаагүй юм. Энэ хугацаанд тэрээр “Red Riding Hood” киноны чонын дүрд тоглож, шинжлэх ухааны уран зөгнөлт “Revolution” цувралын гол дүрийг бүтээсэн байна. Мөн тэрээр “Twilight”-ыг дуусахад  “Lights Go Out” хэмээх аймшгийн кинонд тоглосон бөгөөд  “9-1-1: Lone Star” хэмээх тулаантай кинонд ч дүр бүтээгээд амжжээ. Берк жүжигчин болохоосоо өмнө мөн л хөгжимчин байсан бөгөөд 15 настайдаа хамтлагтай болж Лос Анжелес дэх хөгжмийн компанитай гэрээ байгуулж байжээ.

 

4. Sarah Clarke

© The Twilight Saga / Summit Entertainment, © Brian To / WENN.com/agefotostock/East News

Киноны гол дүр Белла Своны нууцлаг ээж Ренегийн дүрд тоглохоосоо өмнө Кларк анх 24 настай байхдаа Билли Берктэй нэг тайзан дээр гарч байжээ. Гэвч энэ нь түүний дэлгэцийн дэбют болох “Volkswagen” компанийн “Synchronicity” хэмээх зар сурталчилгаанаас маш урт хугацааны дараа юм. Тэрээр тус киноноос хойш тагнуулчтай киноны ертөнцөд хөл тавьсан бөгөөд “Covert Affairs”, “Bosch” зэрэг кинонуудад дүр бүтээгээд амжжээ.

 

5. Justin Chon

© The Twilight Saga / Summit Entertainment, © Brian To / WENN.com/agefotostock/East News

Чон Беллагийн ангийн анд Эрик Йоркигийн дүрийг бүтээсэн. Тэрээр “Wendy Wu: Homecoming Warrior” киноны Питер Вугийн дүрээр олонд танигдсан жүжигчин юм. “Twilight”-ын дараа тэрээр Мартин Скорсезегийн бүтээсэн Revenge of the Green Dragons” болон бусад бие даасан бүтээлүүдэд дүр бүтээжээ. 2018 онд тэрээр “Deception” хэмээх гэмт хэргийн хүч үзсэн байна.

Гэхдээ Чон бол энгийн л нэг жүжигчдээс илүү онцгой нэгэн юм. Тэрээр 2015 оноос эхлэн “Gook” хэмээх киноны зохиолыг өөрөө бичиж, найруулсан бөгөөд тус бүтээл нь шилдэг найруулагчаас эхлээд хэд хэдэн томоохон шагнал хүртжээ. Мөн тэрээр “YouTube” суваг хөтөлдөг бөгөөд “BgA” хэмээх K-pop урсгалыг элэглэдэг хамтлагийн гишүүн юм. Ингээд ч зогсохгүй тэр Калифорнид хэд хэдэн хувцасны сүлжээ дэлгүүртэй гэнэ.

 

6. Michael Welch

© The Twilight Saga / Summit Entertainment, © EAST NEWS

Тэрээр анх “Twilight” киноны вампирын дүрд сонгон шалгаруулалтад орсон ч эцэст нь Беллагийн найз Майкийн дүрийг бүтээсэн байна. Гэхдээ Майк Ньютоны дүрд тоглохоосоо өмнө УэлчJoan of Arcadia” цувралын Люк Жирардигийн дүрээрээ олонд танигдаад байжээ. “Twilight”-ын дараа тэрээр  2014 онд гарсан зөгнөлт цуврал бүтээл болох “Z Nation” болонBoy Meets Girl кинонд тоглосон юм.

 

7. Anna Kendrick

© The Twilight Saga / Summit Entertainment, © Michael Timm/face to face/FaceToFace/REPORTER

Тэрээр Беллагийн сайн найз Жессикагийн дүрд тоглосныхоо дараа тун удалгүй алдрын оргилд хүрэх алхмуудаа хийсэн юм. Кендрик аль хэдийн Бродвэйн хөгжимт жүжиг “High Society”-н гол дүрийг аваад байсан бөгөөд Тонигийн дүрээрээ “Шилдэг, онцлох жүжигчин” төрөлд нэр дэвшиж байжээ. Тэрээр мөн “Up in the Air” киногоороо Академийн шагналд “Шилдэг туслах жүжигчин” номинацад нэр дэвшсэн юм. Дараа нь тэрээр “Into the Woods” болон “Pitch Perfect” зэрэг мюзикл төрлийн кинонуудад дүр бүтээжээ. Мөн “Trolls” болон “Trolls 2, World Tour” кинонуудад Поппигийн дүрд дуу оруулсан байна. Хамгийн сүүлд тэрээр “HBO”-оос энэ жил гаргасан “Love Life” цувралд дүр бүтээжээ.

 

8. Christian Serratos

© The Twilight Saga / Summit Entertainment, © Xavier Collin/Image Press Agency/BWP Media/East News

Бүрэнхий кино цувралд Анжела Веберийн дүрд тоглосны дараа түүний тоглосон хамгийн алдартай дүр нь The Walking Dead” цувралын Росита Эспиноза байв. Серратос карьераа анх телевизийн салбараас эхэлсэн бөгөөд удалгүй “Ned’s Declassified School Survival Guide” цувралын Сүзи Крабграссын дүрд тоглосноор жүжигчний замналаа үргэлжлүүлжээ. 2020 оны сүүлээр тэрээр Тежаногийн хөгжмийн хатан хаан гэгддэг Мексик-Америкийн домогт одын тухай өгүүлэх намтар цуврал болох “Netflix”-ийн “Selena” кинонд Селена Квинтаниллагийн дүрийг амилуулахаар болжээ.

 

9. Nikki Reed

© The Twilight Saga / Summit Entertainment, © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Никки Рид 2003 онд “Twilight” киноны Розали Хейлийн дүрд тоглохоосоо өмнө Кэтрин Хардвиктэй хамтран бүтээсэн “Thirteen” киноны гол дүрүүдийн нэгд тоглож байжээ. Энэхүү кино нь Ридийн амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн кино юм.

“Twilight saga” дуусахаас ч өмнө Рид аль хэдийн хөгжмийн ертөнцөд хөл тавиад байсан юм. Тухайн үедээ нөхөр Пол МакДональдтай хамтран “The Best Part” (2012) болон “I’m Not Falling” (2014) хэмээх жижиг хэмжээний цомог гаргаж байжээ. Тэрээр 2015 оны 4-р сард МакДональдсаас салсны дараа жүжигчин Иэн Сомерхальдертай гэрлэж охинтой болжээ. Тэрбээр хожим өөрийн хувийн үнэт эдлэлийн брэнд болох “BaYou With Love”-ийг үүсгэн байгуулжээ.

 

10. Kellan Lutz

© The Twilight Saga / Summit Entertainment, © Joseph Martinez / PictureLux/PictureLux/agefotostock/East News

Келлан Лутц “Twilight” кинонд Каллен цус сорогчдын овгийн гишүүдийн нэг болох Эмметтийн дүрийг бүтээсэн юм. Тэрбээр 2006 онд “Stick It” хэмээх өсвөр насны киногоор дебютээ хийсэн боловч “Twilight” киногоор илүү алдартай болсон байна. Дараа нь тэрээр “Immortals” киноны “Poseidon”-ы дүрд тоглосон бөгөөд Тарзан хүүхэлдэйн кинонд дуу оруулж, “The Legend of Hercules” кинонд тогложээ. Тэрээр хамгийн сүүлд 2020 оны 1-р сард гарсан “FBI: Most Wanted” киноны гол дүр болох Кенни Кросбигийн дүрд тоглосон байна.

 

11. Ashley Greene

© The Twilight Saga / Summit Entertainment, © MICHAEL TRAN/AFP/East News

Тэрээр “Twilight” киноны хамгийн их хайрлагдсан дүрүүдийн нэг болох Алис Каллены дүрд тоглосон юм. Тэр цагаас хойш тэрээрSummer’s Blood” болон “The Apparition” зэрэг адал явдалт, аймшгийн кинонуудад тоглосон байна. Гэхдээ тэрээр одоо ч гэсэн жүжигчний хувьд жинхэнэ хит болох бүтээлд тоглохыг хүсдэг гэнэ. Учир нь тэрээр сүүлд тоглосон бүтээлүүддээ гол дүр бүтээж чадаагүй юм.

 

12. Jackson Rathbone

© The Twilight Saga / Summit Entertainment, © O’Connor/AFF-USA.com / MEGA/Mega Agency/East News

City of Dead Men” болон “Heart, Baby!” зэрэг кинонд тоглосноос гадна Рэтбэйн хөгжмийн карьертаа илүү их анхаарал хандуулдаг болжээ. Тэрээр “Twilight saga” киноны зураг авалтын үед л гэхэд “100 Monkeys” хэмээх хамтлагийн гишүүн байжээ. Мөн тэрээр “American Spirits Blues” нэртэй цомог гаргасан байна.

142
ГоёГоё
55
ХарамсалтайХарамсалтай
17
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Trash Muujuu

    Trash Muujuu

    2020/08/19 at 23:46

    Neg cuhal hvn orhijde

  2. Nomin Erdene

    Nomin Erdene

    2020/08/19 at 23:55

    jacob?? hamgin oorchlogdson ne do barag

  3. Xayanaka Hartsgan

    Xayanaka Hartsgan

    2020/08/20 at 00:23

    Where is this jacob??

  4. Наранзаяа З

    Наранзаяа З'

    2020/08/20 at 01:22

    Where is Jacob !!???hhhm 😒😔😒

  5. Энхнаран Б.

    Энхнаран Б.

    2020/08/20 at 01:40

    Rose, Alice 2 tanigddggui ee bur.

  6. Aquarius Nme

    Aquarius Nme

    2020/08/20 at 02:43

    Pattinsonii aaw eej hoeriig bgasai geel bodood blaa…
    baisanguee

  7. Maral Marlaa

    Maral Marlaa

    2020/08/20 at 03:06

    bur shamiraad sampiraad hugshuruud zarmiine bur tanisanguushd😂😂😂

  8. Б. Билигтсан

    Б. Билигтсан

    2020/08/20 at 05:45

    ?

  9. MI MI

    MI MI

    2020/08/20 at 09:58

    Mackenzie foy alga bn …

  10. Дэлгэрдалай Ану

    Дэлгэрдалай Ану

    2020/08/20 at 11:10

    OMG, 😂

  11. Serendipity JM

    Serendipity JM

    2020/08/20 at 11:51

    Ashley Jackson hoyrt min yu tohioldoo ve😭

  12. Erdmee Erdmee

    Erdmee Erdmee

    2020/08/20 at 12:08

    odoo tawiln yumda

  13. Shinobu Kocho

    Shinobu Kocho

    2020/08/20 at 13:47

    ugh sad umb

  14. Punsal Maa

    Punsal Maa

    2020/08/20 at 13:51

    Нанжирмаа Д.

  15. Биндэръяа Оюунбат

    Биндэръяа Оюунбат

    2020/08/20 at 15:07

    jacob and renesmee

  16. Batjargal Batzorig

    Batjargal Batzorig

    2020/08/20 at 17:04

    Mongold yr ni 5 tsuwralhih ni 3 tsuwraliin neeltii ni vzsen bn

  17. Gantumur Solongo

    Gantumur Solongo

    2020/08/20 at 22:25

    Jacob yga ve

  18. Н. Саруул

    Н. Саруул

    2020/08/20 at 23:27

    midnight sun deer amid baitsgahnuda😂

  19. Temuujin Tmk

    Temuujin Tmk

    2020/08/21 at 06:51

    jasper arai l bishe sadd

  20. Hajidmaa Choijilsuren

    Hajidmaa Choijilsuren

    2020/08/21 at 10:38

    ,zarim. Ni bur aimaaarr shamirch

  21. Ariunbayar Bishrel

    Ariunbayar Bishrel

    2020/08/23 at 00:05

    jacoood????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *