Ирэх сард эхлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын хорхойтнуудын дунд гол сэдэв байсаар байна. Fifa World Cup 2014-т зориулагдсан янз бүрийн зүйлс бүтээгдсээр байгаагийн нэг нь Playstation компаний санал болгож буй тусгай бүтээгдэхүүн аж. Манчестер хотын Bullring худалдааны төвд [tweetable]энэ сарын 24-нөөс ирэх 6-р сарын 8-ныг хүртэл худалдаалагдах DualShock 3 болон 4 удирдлагууд[/tweetable] нь худалдан авагчийн хүсэлтээр будагдаж чимэглэгдэх юм байна. [tweetable]Өөрийн дэмжиж буй улс, багийн өнгө, дугаар, нэр зэргийг дуртай тоглоомынхоо удирдлаган дээр бичүүлж, зуруулна[/tweetable] гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү?
Ха Ха
Гоё
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу








