Хавар цаг бол элдвийн ургамал ногоо тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой үе юм. Хэрэв та зусландаа, хашаандаа тариалах ургамлаа өнгө, үзэмж, хэлбэр, хэмжээ зэргээс нь хамаарч сонгодог бол энэ жил хандлагаа бага зэрэг өөрчлөөд үзэх хэрэгтэй. Энэ удаад ургамлын биологийн ашигт чанарыг илүү ашиглах буюу хортон шавж хөөх, эсрэгээрээ тоос хүртэгч ашигтай шавж цуглуулдаг гэх мэтээр нь шүүж сонголтоо хийвэл зүгээр. Ингэснээр таны цэцэрлэгт тулгардаг хоёр асуудал нэг дор шийдэгдэх болно.
Хортон шавж хөөдөг ургамал
1. Гаа
Гаа нь гадаргуу хэсэг нь чийгтэй хуурай хөрсөнд, сүүдэр газар ургадаг, арчилгаа багатай ургамал юм. Мөн маш хурц үнэр ялгаруулдагт нь бид баярлах хэрэгтэй. Учир нь зарим амьтад энэхүү хурц үнэрийг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс бид энэ чанарыг нь давуу талаа болгох хэрэгтэй. Энэ ургамал нь шоргоолж, шумуул, нялцгай биетэн, дун болон хулгана зэрэг амьтдыг цэцэрлэгт тань ойртуулахгүй.
2. Петуния буюу хун цэцэг
Энэхүү ургамлыг хагас сүүдэртэй газар, салхинаас хамгаалж ургуулдаг. Мөн эдгээр ургамал бие биеэсээ 30см орчим зайтай байх ёстой. Петуния буюу хун цэцэг нь бүхий л цаг үед цэцэрлэгийн хамгийн алдартай цэцэг байсаар ирсэн бөгөөд үзэсгэлэнтэй, гэрэлтсэн өнгөтэйгөөс гадна бохир шавжуудыг хөөх онцгой чадвартай.
Энэ цэцэг нь навч идэштэн, ургамлын хачиг, жаран хөлт болон аспарагус цох зэргийг зайлуулах чадвартай.
3. Хризантема буюу Шивантиг-удвал
Хэрэв Хризантема тарихаар шийдсэн бол цэцэрлэгт тань илүү их орон зай хэрэгтэй. Учир нь энэ цэцэг нь урт болон өргөнөөрөө 30-90 см хүртэл өсдөг ургамал юм. Мөн энэ цэцгийн нар сайн тусдаг газар ургуулах нь үр дүнтэй.
Холдуулж чадах шавжууд: шоргоолж, хачиг, бөөс, аалзны хачиг.
4. Лаванда цэцэг
Лаванда нь мөн адил томордог төрлийн цэцэг учир илүү их орон зай шаардлагатай. Түүнчлэн Лаванда нь хэт их чийгтэй хөрсөнд дургүй аль болох муу хөрсөнд илүү сайн ургадаг сонирхолтой ургамал. Гэрт тарихад илүү тохиромжтой.
Гэрийн ялаа, цагаан эрвээхий зэргээс эргэн тойрноо хамгаалдаг.
5. Календула буюу Хумсан цэцэг
Календула нь гарцаагүй таны цэцэрлэгт өнгө нэмэх үзэсгэлэнтэй ургамал юм. Тэд нарны гэрэл, шим тэжээлтэй хөрсөнд дуртай. Энэ ургамал нь зарим хортон шавжийг устгахаас гадна ургамлын хачигны тоо толгойг бууруулж зөгий мэтийн ашигтай шавжуудыг өөртөө татдаг.
Аспарагусны цох, жаран хөлт зэргийг өөртөө ойртуулдаггүй.
6. Базилик
Базилик бол гал тогооны хамгийн алдартай ургамлуудын нэг бөгөөд өөрийн хурц үнэр, өвөрмөц амтаараа хоолонд гайхалтай амт оруулдаг. Хөрс хуурайдуу, орчин чийглэг байвал илүү сайн ургадаг.
Шумуул, шумуулын өндөгнүүд болон гэрийн ялааг үргээдэг.
7. Тарлан/шимтэглээ цэцэг
Энэ цэцэг бол цэцэрлэгт тарьж болох хамгийн сонгодог ургамал юм. Ургамлын бүхий л саванд ургуулж болдог онцлогтой. Хөрсний чийгийг хэтрүүлэлгүй, 5-6 цаг наранд байлгаж чадвал маш сайн ургадаг.
Япон цох, шумуул, эрдэнэ шишийн өт зэргийг хөөн зайлуулдаг.
Тоос хүртээгчдийг татдаг ашигтай ургамлууд
1. Хадат уулын зөгий цэцэг
Энэхүү үзэсгэлэнтэй ягаан цэцэг хуурай, элслэг хөрс болон нарны гэрэлд дуртай. Маш хурдан ургадаг, арчилгаа шаарддаггүй. Мөн өөрийнх нь гаргадаг онцгой үнэр нь тоос хүртээгч ашигтай шавжийг соронзон мэт татдаг.
Аварга зөгий, ажилчин зөгий, эрвээхий болон эрээн далт бяцхан шувуудыг өөртөө татдаг.
2. Зөгийн үүр цэцэг
Энэхүү цэцэг нь шараас улаан хүртэлх төрөл бүрийн өнгөтэй байдаг. Түүний анхилам үнэр таны цэцэрлэгийг диваажин мэт л болгох болно. Зөгийн үүр цэцэг нарны тусгал сайтай газар, үржил шим ихтэй хөрсөнд илүү сайн ургадаг. Гадуур нь тусгаарлах тор татвал илүү үр дүнтэй.
Далт бяцхан шувууд болон толбот эрвээхийнүүдийг өөртөө татдаг.
3. Лаванда цэцэг
Бид Лаванда цэцгийг энэхүү нийтлэлдээ хоёр ч удаа оруулж байгаа нь түүний хортон шавж хөөдөг болон ашигтай шавж татдаг чанар нэг дор агуулдагтай холбоотой юм.
Бал цуглуулдаг зөгий болон эрвээхийг өөртөө дурлуулдаг.
4. Олон навчит
Олон навчит ургамлаа хурдан цэцэглүүлэхийг хүсэж байвал нарны тусгал бүрэн тусдаг, үржил сайтай хөрсөнд ургуулах хэрэгтэй. Гэхдээ хөрс бага зэрэг муу байвал энэхүү цэцгийг хэт өндөр ургахаас сэргийлж болго.
Эрвээхий болон зөгий цуглуулдаг.
5. Наран цэцэг
Наран цэцгийг дор хаяж 6-8 цаг нар үздэг байхаар тооцоолж тарих байрлалаа сонгох хэрэгтэй. Эдгээр ургамал нь сул, сайн хатсан хөрсийг илүүд үздэг бөгөөд хуурай уур амьсгалд тэсвэртэй.
Зөгий болон шувуудыг өөртөө татах чадвартай.
6. Гаиллардиа
Энэхүү 2 өнгө хосолсон үзэсгэлэнтэй цэцэг нь хуурай, нарны тусгалд илүү дуртай. Хүнд, нойтон хөрсөнд ургах чадвар суларна. Гаиллардиа нь бүтэн улирлын тушр тасралтгүй цэцэглэдэг учир цэцэрлэгийн тань жинхэнэ чимэг нь байж чадна.
Эрвээхий болон зөгийнүүд энэ цэцэгт дуртай байдаг.
7. Лупин
Лупинууд хатсан хөрс, нартай газарт илүү сайн ургадаг. Тэд сүүдэрт тэсвэртэй ч энэ тохиолдолд арай бага цэцэглэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам люпинууд хөрсний үржил шимийг сайжруулсаар байдаг.
Эрвээхийнүүд энэ цэцэгт маш их дурладаг.
Танд өөрийн гэсэн цэцгийн булан байдаг уу? Эдгээр цэцгээс сонгож тарьмаар санагдаж байна уу?
Jamaa Dulamsuren
2020/04/02 at 18:53
ureslegee bgaa yu