Өөрийн эрхгүй нүд баясгах амьтад байдаг – сүр жавхлантай, үзэсгэлэнтэй. Харин зарим нэг амьтад өөрийн эрхгүй хайр татна, бас амьдралдаа хэзээ ч таарахгүй юмсан гэмээр амьтад ч цөөнгүй. Бас нэг хэсэг бүлэг амьтад байна аа – байгаль эх ёстой л амралтынхаа өдрөөр илүү цагаар ажиллаж байхдаа бүтээсэн юм болов уу гэмээр. Хүний нүдтэй шувуу, эвэртэй аалз гээд хачин хачин амьтад их… Байгаль эхийн уран бүтээлд хил хязгаар гэж үгүй. Зөвхөн байгаль эх л төрөл бүрийн амьтдыг бүтээж чадна.
1. Такахе шувуу. Устаж үгүй болсон төрөл гэгдэж байсан боловч 1948 онд Шинэ Зеландын Мерчисон уулнаа дахин харагдах болжээ
2. Алтан сохор номинд нүдний алим байдаг, гэхдээ үснийхээ доор орчихдог бөгөөд хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан
3. Африкийн нарийн амт мэлхий, тэрээр далайн түвшнөөс 1600-2000 метрийн өндөрт амьдардаг. Тэд үсэрдэггүй, явганаар алхана
4. Троллуудын үсийг санагдуулам энэ шавьжийг 2012 онд л олж илрүүлсэн юм
5. Номин шогшир шувуу нуувчаасаа ан хийдэг
6. Альбинос тахь буюу “алтан тахь” гэдгээрээ мөн алдартай
7. Алтан яст мэлхийг санагдуулам хорхой – хөгжлийнхөө явцад өнгөө өөрчилнө, жишээ нь аюулд өрсөн үедээ, мөн үржилд орохдоо гэх мэт
8. Фазан тогос хоолоо хайж байхдаа маш удаан бөгөөд алсаас мэдэгдэхгүй гэтдэг
9. Далайн хавтгай морь экологийн бохирдлоос болж устах аюулд ороод байгаа тул Австралийн засгийн газрын хамгаалалтад орсон
10. Трагопан-сатирын зөвхөн эрэгчин нь л хоолойн дээрээ ийм гоёмсог цэнхэр унжлагатай байдаг
11. Dalceridae бүлийн авгалдай өөрийн өнгө үзэмжээс болоод олон нэртэй болжээ. “Мармелад”, “Болор”, “Эрдэнэс” гэх мэт байх аж
12. Алх шувуу нэг удаад нэг л өндөг гаргана, өндгөө чулуун доор эсвэл зөөлөн хөрсөнд ухсан үүрэндээ дардаг ажээ
13. Үсэрхэг сармагчин нь маш ховор төрлийн амьтан юм. Перугийн Андын нуруугаар л үзэгдэнэ
14. Хөх нүдэт хар лемур. Зөвхөн эрэгчин нь л тас хар болно, эмэгчин нь цайвар-шаргал өнгөтэйгөө үлддэг байна
15. Encyosaccus sexmaculatus аалзны талаар одоогоор маш бага мэдээлэл бий. Тэд Өмнөд Америкт амьдардаг ажээ
16. Мангалица – унгарын гэрийн тэжээвэр үүлдрийн гахай, 19 дүгээр зууны дунд үеэс гаргаж авсан гэдэг
17. Ийм нэгэн сонин өнгөтэй царцаа байна, би санамсаргүй таарлаа
18. Энэ эвэрт аалз Энэтхэгийн хойд хэсэг болон Бангладешийн газар нутгуудад тархсан
19. Өмнөд далайн заан – хавтгай хөлт төрөл дотроо хамгийн урт нь. Эмэгчин нь 6 м хүртэл урт, 3700 кг хүртэл жинтэй байдаг
20. Далайн галуу гэдгээрээ алдаршсан энэ шувууны эрэгчин нь ийм этгээд өнгийн өдтэй, эмэгчний хувьд хар-бор өнгийн өдтэй ажээ
21. Даманы том соёог сайтар ажиглаж харвал соёот зааныг санагдуулам. Яагаад гэвэл тэд заантай нэг удамтай юм
22. Диваажингийн бүлийн шувууд төрөл маш олон, эрчүүд нь дэндүү сайхан гоёлтой. Тэд гоё үзэмж болон сүртэй бүжгээрээ эмэгчнийхээ анхаарлыг татдаг байна
Та эдгээр амьтдыг хайхрамжгүй үйлдлээс болж төрсөн амьтад гэж бодож байна уу эсвэл сайтар нарийвчлан бодсон бүтээл үү?
Gantulga Ayush
2020/03/20 at 00:00
Yaj ch xarsan er n uzesgelentei yum bna
Huyagaa Bat
2020/03/20 at 00:11
Zagnuulsan huuhed chig harj bgaag ni ee.
М. Даваабаяр
2020/03/20 at 00:49
байгал эх биднийг бүтээж байхдаа л жоохон анхаарлаа сарниулчихсан юм өөр зүйлгүй
Халиун Нарангэрэл
2020/03/20 at 04:16
Omi Omi Omi
Б. Баярцэцэг
2020/03/20 at 08:16
Anxaarlaa sarniulaagvi xarinch anxaarlaa towlorvvlsen amitad bn. Bvgd goe
Ч. Дэмбэрэлсүрэн
2020/03/20 at 14:12
Энхболд юмуу яах гэж ингэж байдгындээ
Лиг Ро
2020/03/20 at 15:56
Harin ch ih ur shaardaj bvteejee
Х. Хоролгарав
2020/03/20 at 19:03
Harin ch tusgailan buteesen yum bishuu
Sarana Tumen
2020/03/21 at 11:07
Том чихгүй л болхоос яяяяг чибурашка сууж байна!!!хөөрхөн юм бээ нүдииг нь хардаа!!!бөөн найдвар!!!