Хумсаа мэрдэг зуршилтай хүмүүс коронавирусын халдвар авах өндөр эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна!

0

Хумсаа мэрдэг хүмүүс бусадтай харьцуулбал Covid-19 вирусын халдвар авах өндөр эрсдэлтэйг харшил болон хавдрын гаралтай өвчин судлаач мэргэжилтэн анхааруулжээ.

“The Cut” эх сурвалжийн мэдээлснээр Нью-Йорк Их сургууль дахь “Langone Medical Centre”-ийн мэргэжилтэн Purvi Parikh хумсаа мэрдэг, мэрэх зуршилтай хүмүүст хандаж, хумсны доор байдаг “нян бактери, вирус, бохирдол” зэргийг биедээ авах эрсдэлтэй талаар хэлсэн байна.

Хумсаа мэрэх үед дээрх бүгд таны амаар дамжин биед халдварлах эрсдэлтэй аж. Тэр тусмаа та гараа тогтмол угаадаггүй эсвэл ариутгадаггүй бол бүр ч их аюултай.

Kamdora

“Та нүүрэндээ хүрэх бүрт – тэр дундаа ам, хамар болон нүд – та дээрх бүх нян бактерийг өөрийнхөө биед авна. Ингэснээр та өвчилнө.” хэмээн мэргэжилтэн хэлжээ.

Тэрээр мөн нэмж, нян бактериуд шууд таны амыг чиглэх бөгөөд энэ нь “дан ганц Covid-19 вирусээр тогтохгүй, өөр бусад олон төрлийн халдвар таны биед өвчин үүсгэх хамгийн хялбар арга зам” юм байна.

 

 

“Энэ жилийн хувьд олон халдварууд шинээр бүртгэгдэж байгаа бөгөөд эдгээрийг бактериас авахуулаад ханиад томуу хүртэлх хэмжээнд ангилсан. Гэвч яг одоогийн нөхцөлд коронавирус хамгийн ноцтой аюул үүсгээд байна. Тийм учраас хумсаа мэрэхгүй байх нь маш чухал юм.”

ShutterStock

Хэрэв та хумсаа мэрэх зуршилтай бол, хуруугаа амандаа хүргэхгүй байх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй боллоо! Тэр тусмаа энэ аюултай нөхцөл байдал үүсээд байгаа үед хумсаа мэрж бүр ч болохгүй!

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *