Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно

0

Өнөөгөөс 10 жилээр ухраад дохио зангаагаар удирддаг удирдлага, цонхон дээр гардаг мэдээлэл, салхины шилэн дээрх залуурын чиглэл гэх мэт зүйлсийн талаар асуувал бид хэтэрхий их зүйлийг хүсэж байгаа хүний тоонд орох байсан. Харин өнөөгийн технологийн хөгжил дэвшлийн үед бол өөр. Өнгөрөгч сарын сүүлээр Нью Йоркын олон улсын авто шоун дээр танилцуулагдсан [tweetable]Land Rover Discovery Vision Concept машиныг гарын дохио зангаа ашиглан удирдах боломжтой[/tweetable]. Land Rover-ын технологи судалгааны албаны дарга Wolfgang Epple хэлэхдээ дууны их багыг өөрчлөх, хаалга нээх хаах зэрэг үйлдлүүдийг гарын дохио зангаагаар хийх боломжтой гэсэн байна. Түүнчлэн [tweetable]салхины шил болон бусад бүх цонхнууд нь машины эргэн тойрон, байршлын тухай мэдээлэл авах дэлгэц болох аж[/tweetable]. Энэ мэдээлэлд хурдны тухай мэдээлэл, цаг агаар болон замын тухай мэдээлэл, ойртож байгаа явган зорчигчийн тухай мэдээлэл зэрэг олон мэдээллүүд багтаж байгаа юм. Нарны хурц гэрэл тусаад байгаа үед гараараа илбэх үйлдэл хийгээд л цонхоо бараан болгох, илүү их гэрэл хэрэгтэй үед мөн л гарын хөдөлгөөн ашиглан дээврийг шил болгон өөрчлөх гэх мэт гайхалтай зүйлс ч бий. [tweetable]Энэ концепци машины хамгийн гайхмаар онцлог нь нэвт гэрэлтэж харагддаг капот[/tweetable] бөгөөд энэ нь өгсөж, уруудах зэрэг төвөгтэй замын үед машины хамрын доор ил харагддаггүй замыг нэвт харах боломжийг олгодог байна.

Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно 2

Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно 3

Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно 4

Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно 5

Шинэ Land Rover машин нь нэвт гэрэлтэж харагддаг капот, дохио зангаа хянагчтай болно 6
[embedyt]https://www.youtube.com/watch?v=dkG79UqqZFI[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Г. Бадрал.

    2014/05/20 at 15:42

    Awesome!

  2. juu

    2014/05/20 at 16:38

    haalga n yamar tasarhai ongoidiin

  3. ланд

    2014/05/20 at 21:08

    өө класс класс, ямар минимал загвартай болоо вээ

  4. :D

    2014/05/26 at 07:11

    mongold orj irheern avhaas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *