Могойноос авахуулаад аалз хүртэлх өвөрмөц амьтдыг зарим хүмүүс гэртээ тэжээх сонирхолтой байдаг. Гэхдээ та урьд өмнө гэртээ ирвэстэй хамт амьдарч байна гэж төсөөлж байсан уу?
Месси (түүнд Аргентины алдарт хөлбөмбөгчний нэрийг өгсөн) гэх нэртэй ирвэс өөрийг нь үрчилж авсан эцэг эх болох Александр болон Мария Дмитрьев нарын хамтаар ОХУ-ын Пенза гэх газарт 2016 оноос хойш амьдарч байгаа ажээ. Мессигийн хувьд яг гэрийн тэжээвэр муур шиг амьдардаг байна.
Ингээд та бүхэнд зэрлэг онгон байгалийн ирвэс хэрхэн гэрийн тэжээвэр муур болсон түүхээс хуваалцъя.
Месси ирвэстэй танилц
Мессиг 3 сартай байхад нь Пенза дахь амьтны хүрээлэнд тэжээвэр амьтан болгохоор заржээ. Тэр бусад ирвэсүүдийг бодвол жижигхэн биетэй байв. Мөн эрүүл мэндийн хувьд ч асуудалтай. Өөрөөр хэлбэл Месси амьтны хүрээлэнд амьдарч чаддаггүй байсан гэнэ. Тэр ч бүү хэл зэрлэг байгальд нь эргүүлэн тавих гэсэн ч, тэр хүсээгүй ажээ. Иймд амьтны хүрээлэнгийн ажилчид түүнийг унтуулахаас өөр аргагүйд хүрсэн байв. Энэ үед Александр болон Мария нар гарч ирж, түүний амь насыг аварсан байна.
Месси Александр болон Мария Дмитрьев нартай хамт амьдардаг
Хосууд анх Мессиг хараад, түүнд бараг анхны хурцаар дурласан талаараа хэлсэн юм. Тэд гэртээ ийм том амьтныг байлгах эрсдэлийг сайтар тооцоолсны дараагаар, түүнийг худалдаж авахаар шийдсэн байна. Тэд Мессиг худалдаж авсныхаа дараа тэр дор нь эмчлүүлжээ. Александр болон Мария нар гэр бүлдээ шинэ гишүүн нэмсэндээ маш их аз жаргалтай байсан ч, хосуудын муур болох Кира нь Месситэй хамт байх тийм ч дуртай байгаагүй гэнэ.
Эзэд нь түүнийг “муужгайхан” гэж дууддаг бөгөөд яг л гэрийн тэжээвэр амьтан шиг сургажээ
Түүнийг сургаж, гэрийн тэжээвэр амьтан болгохын тулд хосууд муурнаасаа илүү их анхаарал халамж түүнд тавьдаг байв. Мария түүнийг гадуур салхилуулж, түүхий үхрийн мах, тахианы мах болон цацагт хяруулаар хооллож, ваннд усанд оруулдаг байсан гэнэ.
Месси дандаа гадуур салхилдаг
Месси интернетээр од болох үед, олон хүн хосуудын “муужгайхан”-даа тавьж буй анхаарал халамжийг хараад, хайр нь хүрсэн байна. Хэдий тийм боловч, шүүмжлэх хүмүүс ч бас олон байжээ. Тэдгээр хүмүүс хосуудыг ирвэсээ зэрлэг амьтдыг орогнуулдаг газар аваачиж өгөхийг шаардаж байв. Гэвч Александр болон Мария нар Мессиг зэрлэг байгальд амьдарч чадахгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэх билээ. Түүнчлэн хосуудын хэлж байгаагаар Месси бусад зэрлэг амьтдыг бодоход илүү найрсаг, тайван, дөлгөөн араншинтай гэнэ.
Энэ ирвэс гайхалтай найрсаг, бас тайван дөлгөөн
Түүнийг интернетэд Месси гэдэг нэрээр нь хүмүүс маш сайн таньдаг болсон. Одоо хосууд дахин нэг ирвэс үрчилж авахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Месси ганцаардахгүй байх боломжтой гэж үзжээ. Тэд шинээр үрчилж авах ирвэстээ Роналдо гэж нэр өгөх болов уу?
Та гэртээ ирвэс тэжээж чадах байсан уу? Энэ ирвэсийн түүхийг сонсоод танд ямар санагдсан бэ?
Dorjpurev Enkhmend
2020/01/20 at 19:22
Пума л бол пума
Badamdorj Buyantogtokh
2020/01/21 at 15:41
За тэгээд хоёртой болбол дуусах байхалтай яалтачгүй
Jamka Jamka
2020/01/21 at 19:41
Хөөрхөн..
zochin
2020/01/21 at 19:44
negent hund dassan amitang baigald taviad amjilt olokhgui bh busadtaigaa niillee gehed deerelhuulekh uuriin gazar nutag togtooh geed mash ih temtsel dund orj amidrana
Tuya Baatar
2020/01/21 at 21:48
Нэг л өдөр багалзуурдаж магадгүй дээ. Араатан шүү дээ
TG TG
2020/01/22 at 00:34
Зэрлэг араатан л бол араатан нэг л өдөр байгалийн араншин нь гарч ирнэдээ
Enkhee Enkh
2020/01/22 at 16:28
тайван унтаж чадахгүй байх
Баясаа Баясааа
2020/01/22 at 20:42
оросод арслан тэжээгээд гэр бүлээрээ бариулж амиа алдсан түүх бий. Араатан бол араатан
Mgl Darhanbat
2020/01/22 at 23:48
Belen xool idexgeed muu shaar hha
Батбаяр Хаагий
2020/01/23 at 21:50
bi law ger bulee iim eresteld oruulahgui bsan hedii taiwan dolgoohon ohoordom bsanch