Стамбул хотын 26 настай ахлах тогооч Бурак Оздемир өөрийн илэн далангүй, халуун дулаан инээмсэглэл болон давтагдашгүй хоолныхоо ачаар дэлхий дахинаа алдаршиж чаджээ. Хоолны төгс амтанд бус харин хоолны хэмжээнд гол амжилтын нууц оршино, түүний хийсэн хоолоор бүх л бүтэн хүлээн авалтыг ч цатгаж чадахаар.
Турк ахлах тогоочийн хийсэн хоолыг харж шүлсээ гоожуулан барин байж энэхүү нийтлэлийг бэлдлээ. Түүний хоол бэлтгэх ур чадварыг та бүхэнтэйгээ хуваалцах нь зүйтэй гэж үзэв. Гэхдээ анхааруулах зүйл байна: нийтлэлийг үзэхээсээ өмнө өдрийн хоолоо идсэн нь дээр байх аа.
Бурак эхлээд хоол хийх тухай нэг их боддоггүй байжээ. Бусад хөвгүүдийн адил тэр хөл бөмбөг өшиглөж алдартай хөл бөмбөгчин л болохыг мөрөөддөг байв. Гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсон тул 13 настайгаасаа ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн гэдэг.
Буракын гэр бүл өөрийн ресторанаа ажиллуулдаг байжээ. Чухам тэр л ресторанд залуу ажиллаж хоолны урлагт суралцсан. Турк үндэсний хоол болох плов, алдарт кебаб хийх дур хүслийг нь Оздемирийн өвөө, эмээ нь төрүүлжээ. Тэд өөрийн гэсэн мал аж ахуй эрхэлдэг хүмүүс байв.
2009 онд Буракын эцэг хүүгээ Стамбулын захад орших Аксайрай руу илгээжээ. 16 настай хүүгийн нуруун дээр нэгэн том хариуцлага унав: гэр бүлийн бизнесийн шинэ салбарыг нээх даалгавар авлаа.
Оздемир тэр үеэ дурсан санахдаа, тэр үед надад хэн ч итгээгүй гэжээ:
“Аав минь энэ газрыг нээсэн ч намайг удирдаж ажлаа цааш явуулж чадахгүй гэж олон хүн хэлж байлаа. Гэхдээ энэ газар зөвхөн бизнес төдий биш жинхэнэ миний байх ёстой гэр минь байжээ. Тэр үед би зөөгчөөс эхлээд тогооч хүртэл бүгдэд нь “энэ бол миний газар биш бид бүгдийн газар” гэж хэлж билээ. Чухам энэ л үг, энэ л ойлголт биднийг нэгтгэж чадсан юм. Би ааваасаа үлгэр дуурайлал авч түүний замаар алхаж чадсан”.
Ахлах тогооч Бурак Аздемир
Залуугийн удирдлага дор ажиллах болсон ресторан бусад ижил төрлийн ресторануудаас ялгараад байх зүйлгүй ч алдаршиж чаджээ. Бизнесээ өргөжүүлэх нэг санаа залуугийн толгойд орж ирэв: тэр аварга том хэмжээтэй хоол хийхээр шийдсэн байна. Хоёр цацагт хяруулын өндгийг нүдэлж шарах, 1 метрийн хэмжээтэй люля-кебаб болон бургер – энэ нь хуримын бялууг санагдуулам. Ингээд л улс орон даяар алдаршиж эхлэх нь тэр.
Бизнес нь үнэхээр амжилттай явж байсан тул Бурак хэдэн жилийн дараа Стамбулыг, тэр дундаа хотын төвд шинэ салбараа нээхээр шийджээ. Шинэ салбар гэдэг нь яг өөрийн нэр дээрх хувийн бизнес – Hatay Medeniyetler Sofrası нэртэй ресторан нээжээ. Зүгээр ч нэг тохиолдлоор ийм нэр өгөөгүй. Hatay (Хатай) гэх эхний үг нь – Туркийн өмнөд хэсэг бөгөөд Буракын гэр бүл энэ газрын хүмүүс.
Өнөөдөр Hatay Medeniyetler Sofrası маш алдартай болжээ, зөвхөн нутгийн ард иргэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчид ч тасардаггүй. Стамбулд энэ рестораны олон салбар ажиллаж байна. Оздемир үүгээр зогсохыг хүссэнгүй, тэрээр шинэ салбарууд нээхээр ажилласаар л байна – гэхдээ энэ удаад Ойрх Дорнодод салбараа нээнэ.
Оздемирийн ресторанууд хоолны том хэмжээнээсээ гадна үйлчилж байгаа хэв маягаараа ч алдаршсан. Рестораны цэсэнд 150 гаруй нэр төрлийн хоол жагсана, тэр болгон өөрийн гэсэн үйлчлэх онцгой шинжтэй. Hatay Medeniyetler Sofrası рестораны брэнд болсон хоол – үйлчлүүлэгчийн нэртэй гурилан бүтээгдэхүүн. Бурак хоолны амтаас гадна гадаад үзэмж чухал гэдгийг онцолж байна.
Бурак Оздемирийн хоол хийх ур чадварыг YouTube болон Instagram зэрэг сошиал сувгууд дээр нийтэлдэг. Жирийн тогооч байсан залуу дээд зэрэглэлийн тогооч болоод зогссонгүй бүр сошиал сувгийн од болж чадлаа. Ахлах тогоочийн Instagram-ыг одоо 12 сая хүн дагадаг.
Туркийн ресторанаар үйлчлүүлэх гэж дэлхий өнцөг булан бүрээс жуулчид ирнэ, тэр дундаа америкийн хип-хоп дуучин Игги Азалия, оросын тулаанч Хабиб Нурмагомедов, бразилийн хөл бөмбөгчин Роналдиньо гээд олон алдартнууд үйлчлүүлжээ.
Ахлах тогооч залуу зөвхөн бизнес эрхлэхгүй, түүний хувьд сайн санааны үйлс чухал байр суурь эзэлдэг. Бурак Оздемир өндөр настнуудын асрамжийг газар, орон гэргүй хүмүүсийн асрамжийн газар, эмнэлэг, мөн хүүхдийн асрамжийн газруудад сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Зүгээр ч нэг арга хэмжээ бус жинхэнэ шоу болно, ахлах тогоочийн хийсэн хоолны амталгаа, мэдээж бэлэгтэй.
Үзсэн хүн бүрийн идэх дуршлыг шууд төрүүлэх хоол
Инээмсэглэж буй тогооч хүн болгонд таалагддаггүй. Түүний инээмсэглэлийн ард муу санаа нуугдаж буй гэж бодох хүмүүс ч цөөнгүй, харин энэ залуугийн хувьд – хувийн бизнесийн амжилттай пи-ар болж чадлаа.
Та Бурак Оздемирийн бизнесийг юу гэж бодож байна? Танд энэ тогооч таалагддаг уу? Түүний ресторанаар үйлчлүүлмээр байна уу?
Az Jargal
2019/11/19 at 23:55
Ggf
Joanna Jagaa
2019/11/20 at 11:53
хатайд орж идсэн шүү гоё
Гончигдоржийн Ууганбаяр
2019/11/20 at 14:48
burak ozdimer
Munkh Jargal
2019/11/20 at 19:08
Zenyy ZY tanij bnu hha
Барилга Угсралт
2019/11/20 at 19:43
Тэр инээмсэглэл нь 6 палатын өвчтөн шиг
Gansukh Ermuun
2019/11/20 at 20:18
Regular Man
2019/11/20 at 22:04
Үйлчлүүлье ээ Үйлчлүүлье эээээ???
М. Солонго
2019/11/21 at 00:08
ккк плов түрк хоол биш бас л залах юмаа
Battulga Enkhtur
2019/11/21 at 09:08
Batkhuu UN Г. Түвшин haha
Huyagaa Bat
2019/11/21 at 13:21
Aimshgiin kinonii tsuwral aluuchin shig evgui ineemsegleltei. Haha
Batzaya Zaya
2019/11/21 at 15:07
Gazentepe
Maagii Maagii
2019/11/21 at 17:32
Evgui2
Duya Duya
2019/11/22 at 12:04
Gar huruugaa zuschih geed dooshoo harahgui deeshee haraad l ineegeed bdiin hahah