Мөсний хэвийг хүнсэнд хэрэглэх маш олон аргуудыг интернетэд тавьжээ. Гэхдээ энэ жижиг хэвийг ахуйн болон ургамал тарихад, гоо сайхны арчилгаанд хэрэглэж болно гэж хэн бодох вэ дээ? Тэр ч бүү хэл хүүхдүүд ч хэрэглэж болж байна.
Хэзээ нэгэн цагт хэрэгтэй гээд олон мөсний сав авчихаад одоо яахаа мэдэхгүй суугаа бол бид танд хэрэглэх аргуудыг зааж өгье.
Мөсний хэвийг ашиглах 12 хувилбар
1. Жигд хэлбэртэй равиоли
Одоо чанахад салж унахгүй. Ямар болохыг та эндээс үзээрэй.
Эсвэл чихэрлэг равиоли
2. Nutella-тай эсвэл самрын тосоор хийх чихэр
Гэрэл зургаар тайлбарласан амтат жоруудыг эндээс үзнэ үү.
3. Алкохолтой цэлцэгнүүр-шот
Блог хөтлөгч нэгэн лайфхакаа хуваалцжээ: “нэрстэй мартини” бэлдэх жор. Найз нөхөд тань хэлэх үггүй амаа ангайлгана.
4. Хөлдөөсөн дөрвөлжин шөл
Gallina Blanca-г бүрэн орлох цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн шөл ямар ч соусанд тохирно. Хоолны блог хөтлөгчийн зөвлөгөөг эндээс уншина уу.
5. Ванны хээтэй саван
Хайртай хүмүүстээ зориулаад хийгээд бэлэглээрэй. Зааврыг хавсаргав.
6. Дурын хэлбэр дүрстэй лаа
Тун удахгүй Хеллоуин болно, лааны ийм санааг тоохгүй өнгөрч чадахгүй байлгүй дээ?
7. Жижиг сажиг зүйлс болон гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах сав
Гоо сайхны блогер хөтлөгчид үнэхээр хэрэгтэй лайфхакуудыг танилцуулжээ. Гинж, бугуйвч хоорондоо дахиж орооцолдохгүй. Жижиг сажиг гоо сайхны бүтээгдэхүүнийг ч ялгаж салгаад хийхэд тохиромжтой.
8. Будагны сав
Хүүхэд шинэ юм болгонд л дуртай байдаг, тиймээс зураг зурахад нь ийм аргаар будгийг нь хийгээд өгвөл баярлана. Мөн бид усан будаг бэлдэх жорыг ч танд танилцуулахаар бэлдсэн. Амархан бас сонирхолтой: сод, хүнсний будаг бас ус байхад л хангалттай.
9. Тосон харандаанд хоёр дахь амьдралыг бэлэглэе
Илүү дэлгэрэнгүй зааврыг эндээс үзнэ үү.
10. Ухаан хөгжүүлэх, тоглоом ялгах сав
Энэ блог-д бичсэн шиг ялгадаг сав байвал ямар байна?
11. Үрслэг тарих сав
Үрслэг бэлдэхэд маш тохиромжтой байх болно. Тэгээд ч эдэлгээ даана. Илүү дэлгэрэнгүй зааврыг эндээс үзнэ үү.
12. Хөлдөөсөн жимсгэнэ
Стакан дахь жирийн ус хүртэл амттай харагдаж байгаа биз дээ – моодны коктейль бэлдэх жорыг сонирхоно уу.
Та мөсний савыг хэрхэн ашигладаг вэ?