Хэдийгээр хасарваань нь тийм ч супер хүнс биш ч гэлээ, энэ тодотголд нилээн дөхөж очих болов уу. Бидний бие организмд шаардлагатай олон зүйлийг энэ жимсийг идсэнээр авах боломжтой. Мөн чихэрлэг бас амттай учир идэхэд ямар ч асуудалгүй! 7 хоногийн турш энэ жимсийг идвэл таны бие организм танд талархах болно.
Бид та бүхэнтэйгээ амттай, шим тэжээллэг болон таны эрүүл мэндэд ач тустай бүхнийг хуваалцахыг хүсдэг билээ! Тийм ч учраас бид бүхэн хасарваанийг яагаад хүнсэндээ нэмэх ёстой гэдэг талаарх мэдээг хүргэхээр бэлтгэсэн юм.
1. Таны яс бэхжинэ
Хойд Дакота их сургуулийн доктор, профессор Julie Garden-Robinson гэх эрхэмийн хэлж байгаагаар, хасарваань нь найрлагандаа бор агуулдаг ба энэ нь ясыг бэхжүүлдэг. Бас нэгэн судалгаагаар фосфор, кали, кальци болон магни зэрэг эрдэс бодисууд энэ жимсний найрлаганд агуулагддаг болохыг олж тогтоосон ба эдгээр нь ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлдэг ач тустай юм.
2. Таны хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна
Өмнө нь дурдсанчлан, хасарваань нь их хэмжээний ширхэглэгтэй учир хоол боловсруулах үйл ажиллагааг зөв ажиллахад тус дэмтэй.
Ширхэглэг их байх тусам өтгөн хатахаас сэргийлж, хэвлийн гүрвэлзэх хөдөлгөөн тогтмол хэвийн явагдахад хүргэдэг. Их Британийн нэгэн сэтгүүлд нийтлэгдсэнээр, тогтмол хасарваань иддэг хүмүүсийн хоол боловсруулах үйл ажиллагаа нь огт иддэггүй хүмүүсийг бодвол илүү сайн ажилладаг болох нь батлагджээ.
3. Стресс болон депресстэй тэмцэхэд тусална
Хасарваань найрлагандаа витамин В6 амин дэм агуулдаг ба энэ нь биеийг серотонин болон норепинефрин ялгаруулахад нөлөөлдөг байна, эдгээр нь тархины эрүүл мэндэд ач тустай гормонууд юм. Серотонин таны ааш занг тогворжуулдаг бол норепинефрин стресстэй тэмцдэг. Түүнчлэн судалгаагаар, B6 амин дэм депрессийн түвшинг бууруулдаг болохыг баталжээ.
Витамин В6 амин дэмийг илүү их хэрэглэх тусам, дан ганц бие организм гэлтгүй оюун санааны хувьд ч эерэг өөрчлөлтүүд гарна.
4. Таныг эрч хүчээр сэлбэнэ
Хасарваань ширхэглэг ихтэйгээс гадна кали, магни, витаминууд болон антиоксидантуудаар баялаг учир төгс амттан болж чаддаг. Фруктоз болон глюкоз найрлаганд нь байдаг тул эрч хүчийг олгох болно.
Түүгээр ч зогсохгүй судалгаанаас үзэхэд, хасарваань нь дан ганц эрч хүчээр сэлбэхээс гадна биеийн хүчний хөдөлгөөн хийх эсвэл спортоор хичээллэсний дараа ядралтыг арилгана.
5. Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Судалгаагаар хасарваань нь триглицеридийн түвшинг нэмэгдэхээс сэргийлж, стрессийг бууруулдаг болохыг олж тогтоожээ – эдгээр нь хоёул зүрх болон атерогенезын өвчний эх үүсвэр.
Түүнчлэн калигаар баялаг тул цусны даралтыг бууруулж, цус харвалтаас сэгийлдэг байна.
6. Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ
Хасарваань нь хоол боловсруулах эрхтнийг хамгаалж, гэдсэн дэх бүдүүн гэдэс рүү тархдаг хортой бактерийн тоог нэмэгдэхээс сэргийлдэг байна. Судалгааны явцад тогтмол хасарваань хэрэглэдэг хүмүүсийн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэгч эсүүд өсөж томрохоос сэргийлдэг гэдсэн дэх сайн бактериудын хэмжээ их байдаг болохыг олж илрүүлжээ.
7. Улирлын чанартай харшлын шинж тэмдгүүдийг арилгана
Улирлын шинж чанартай харшлаар АНУ-д гэхэд л 30 сая гаруй хүн зовж шаналж байна, гэхдээ аз болоход хасарваань нь үүнд эергээр нөлөөлдөг. Бас нэгэн судалгаагаар хасарваанийн далдуу мод нь улирлын чанартай харшлын үед илрэх зарим нэг шинж тэмдгүүдийг арилгадаг болохыг баталсан байна.
8. Жин хасахад тусална
Хасарваань нь жин хасахад тусална. Тийм ээ, найрлаганд нь ширхэглэг их хэмжээгээр агуулагдаж байгаа ба үр дүнд нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлж, цусан дахь глюкозыг идэвхжихээс сэргийлдэг.
Түүнчлэн хасарваань найрлагандаа антоцианин, фенол болон каротенойд гэх зэрэг антиоксидантууд агуулдаг. Эдгээр нь биеэс хортой бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог түргэсгэж, жин хасахад нөлөөлдөг байна.
Та хасарвааньд дуртай юу? Хэр их иддэг вэ? Энэ жимс таны эрүүл мэндэд ач тустай юм шиг санагддаг уу? Бидэнтэй санал бодлоо солилцохоос гадна бусадтай энэхүү хэрэгтэй мэдээллийг заавал хуваалцаарай.
Byambaa Gongoo
2019/05/16 at 08:12
Хасарваани гэдэг биш билээ үү?
Hosbayar Bayarbat
2019/05/16 at 08:26
Ууганбаяр Түгж
Цацрал Амарсүлд
2019/05/16 at 08:40
Hasarvaani shu
Д. Оюунтөгс
2019/05/16 at 08:43
Хаха ядаж жимсний нэрээ зөв бичээчээ! Зөвлөгөөгөө ч хат даа???
Jigmedravjaa Valya
2019/05/16 at 08:45
Энэ чинь хасарваань шүү
Naraa Shagdar
2019/05/16 at 08:46
Хасарваань
Oyuntsetseg Dayandorj
2019/05/16 at 09:02
Хасарваань бна
Baatar Otgon
2019/05/16 at 09:26
Hudalaa xezee haana huraagaad
Haana jaj hataagaad her udaan hadgalj
zuusun ni medegdehgui um idehhereggui ter tusamaa mongold
Purev Jambaa
2019/05/16 at 09:26
Nanjin chavga yum uu, xasarvaani yum uu? Zurag ni xasarvaani shig l haragdaad bhiin
Saindavaa Jamsran
2019/05/16 at 09:44
Юмаа мэдэж бич.Битгий хэлбэрдэж бөй
Odko Mej
2019/05/16 at 10:53
Unen yum bol hujaa nar shig eruul humuus horvoo deer alga …?
Цэдэвдулам Гаваа
2019/05/16 at 10:57
Ene zurag bol nan jin ii chavga bish dee iran arab chavga
Dora Dorjeva
2019/05/16 at 11:11
Буруу орчуулж хасарваани ч сайн л гэнэ лээ .Оросын сайтад бичсэнийг орчуулсан ухаантай юмуу даа
Esunjin Elbegzaya
2019/05/16 at 17:41
Harvaas hasarvaan l bna
О.Туул О.Туул
2019/05/16 at 17:49
энэ зургийг харвал нар хамба биш хасарваань ( Хаан ) жимс л бна да дээд сорт гэж бсан
Natsagdorj Zandraasuren
2019/05/16 at 19:11
Хасарваань байна
Jiimaa Norov
2019/05/17 at 02:40
Энэ нандин чавга биш хасарваань гэдэг юи.
Semjee Selengee
2019/05/17 at 06:04
Hasarvaani bna bi bas tj harj bna.
Ganchimeg Tumur
2019/05/17 at 09:06
Жимс нь хасарваан б.на
Altanchimeg Dashdavaa
2019/05/17 at 10:08
hasarwaan l bna sh dee tegeed hasarwaani idhiimuu nandin chawga idhiimuu
Enhee Dalhaa
2019/05/17 at 10:52
Hasarvaanii zurag taviad nandin chavga geed baih yum ali n yum be
Chimgee Dash
2019/05/17 at 12:40
nandin chavga ymarhuu yum baidag bilee
Dashka Margad
2019/05/17 at 13:56
Нандин чавга гэсэн чинь хасарваани жимсний зураг байна
ЭСВЭЛ хасарваанийг нандин чавга гэдэг юм уу
Дарьдулам Чойжинжав
2019/05/17 at 14:22
Нандин биш нанжин чавга гэдэг байх шүү
Uranchimeg Dovchin
2019/05/17 at 19:08
Nanjin. chabga ideheer shud. Obdood bdag umda. daanch
Berdguli Beegii
2019/05/17 at 19:21
Nandin chawga gj oor chawga bdg ymuu ene hasarwaan bh shg bh ym eswel oor nershleer engej nerledg ym blu
Bazarsukh Zundui
2019/05/17 at 22:39
Хасарваана нанжин чавга хоёроо ялгаад наад зах нь сурчвал бараа тань шожигнотол гүйнэ шүү.
Мөнхцэцэг Тэрбиш
2019/05/17 at 23:28
hasarvaani bishuu
Tungaa Dambadarjaa
2019/05/18 at 00:06
zurag ni hasarwaani bh yum bichihdee nanjin chawga geed bh yum ali ni yum be oilgosongui
Нанзад Отгон
2019/05/18 at 13:04
Mednee
Entsatsral Tsatsral
2019/05/18 at 15:26
Tseejni ys ynganj uvduh ymar uvchin ve medeh hvn bn u
Гавиймаа Гонио
2019/05/18 at 16:57
энэ хасарваань байна сайн гэдэг шүү
Uranchimeg Maamu
2019/05/19 at 15:09
Хятадаас баахан жимс бөөндөж авчихаад тэрнийгээ зарах гэж янз бүрийн юм бичиж толгой эргүүлцгээх юм даа.