Цагаан өнгийн хувцас индүүдэж байх үед бохирдуулах шиг төвөгтэй зүйл ховор, энэ нь индүүний уланд үүссэн толботой холбоотой бөгөөд үр дүнд нь гадуур өмсөх хувцсыг хүн харахын аргагүй болгож орхидог.
Индүүгээ цэвэрлэх нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Хэд хэдэн аргуудын тусламжтай, хувцас индүүдэх үед ямар нэгэн байдлаар хувцсыг бохирдуулахаас сэргийлж, өдөр тутам ямар ч асуудалгүй индүүгээ ашиглах боломж бий.
Сэргийлэх арга зам
Синтетик эсвэл даавуун материалтай хувцас хэт халалтаас болж индүүний уланд толбо үүсгэдэг.
Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд даавуун (торго, нейлон гэх мэт) материалтай хувцсыг индүүдэхдээ бага температураар индүүдэх хэрэгтэй. Зарим тохиолдолд хувцсыг индүүдэхийн өмнө бага зэрэг норгосон ч болно.
Цэвэрлэгээ
Хэрэв та нэгэнт хувцсаа бохирдуулсан бол индүүний улыг цэвэрлэхэд туслах хэд хэдэн найдвартай аргууд бий.
Арга 1
Хүнсний сод – үр дүнтэй бүтээгдэхүүн, гэхдээ индүүний улыг зүлгэхдээ аль болох зөөлөн зүлгэх хэрэгтэйг санаарай. Ер нь бол даавуунд хүнсний содоос бага хэмжээгээр дусааж, индүүний улыг арчвал илүү үр дүнтэй.
Үүссэн толбыг арилтал нь арчих хэрэгтэй. Дараа нь өөр даавуугаар дахин индүүний улыг арчина. Ингэхдээ индүүний улан дээрх жижиг нүхнүүд рүү хүнсний сод оруулахаас болгоомжлоорой.
Арга 2
Хэрэв индүүний улан дээрх толбо арилахад хүндрэлтэй байвал, индүү цэвэрлэгч тусгай зориулалтын бодисыг ашиглана. Ихэнх дэлгүүрүүдэд бэлэн худалдаалагдаж байдаг. Таны хийх ёстой зүйл бол, тэрхүү бодисыг индүүний уланд түрхэж цэвэрлэх явдал юм.
Арга 3
Энэ аргыг ашиглахын өмнө та гэртээ өөрийн гараар цэвэрлэгч шингэнийг хийх хэрэгтэй болно. Танд хэрэг болох зүйлс бол хүнсний сод, шүдний оо болон алимны цагаан цуу юм. Эдгээр орцуудыг сайтар хольж зуурмаг болгоно. Бэлэн болсон зуурмагийг индүүний уланд түрхэж, аяга таваг угаагчаар толбыг арилтал зүлгэнэ.
Дараах бичлэгийг үзэж, дээрх аргуудын тусламжтай хэрхэн индүүний улан дээрх толбыг арилгаж болохыг хараарай.
Одоо та индүүний улыг цэвэрлэх хэд хэдэн найдвартай аргуудыг мэдэж авлаа. Төгсгөлд нь хэлэхэд, индүүгээ анхнаас нь бохирдуулахгүй байх нь хамгийн найдвартай арга юм шүү. Иймд хувцас индүүдэж байхдаа анхаарал болгоомжтой байхаас гадна бидний хүргэсэн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Battumur Tselmeg
2019/03/10 at 01:40
Bugd khudlaa