Урьд цагт хөрш айлтайгаа танилцана гэдэг бараг л албан ёсны зүйл байсан бол одоо ийм зүйл бараг үгүй болжээ. Зарим нэгэнд нь хажуу хөрш гэдэг хамгийн сайн найз нөхөд бол өөр нэгэнд нь унтаж, идэж… ер нь амьдрахад нь саад болдог тэвчихийн аргагүй нөхдүүд. Гэхдээ энэ бүсгүйн түүхээс харахад хажуу айлын хүнээ заримдаа арай өөр өнцгөөс харах хэрэгтэй юм байна шүү гэдгийг сануулж байна.

Кэндис Бенбоу хэмээх америк бүсгүй шинэ байранд ирээд л санаандгүй бэрхшээлтэй тулгарсан байна. Түүний хөрш нь байнга чанга хөгжим дуугаргах ба ялангуяа унтаж амрах цагаар бүр ч чанга дуугаргана.
“Одоо шөнийн 3 цаг болж байхад хөрш маань үдэшлэг хийсээр – хэмээн бүсгүй гомдоллоно. Хөгжим нь хана чичиртэл чанга гээч!”
Эхлээд Кэндис танихгүй хөршийнхөө хөгжмийг ойлгох гэж оролдсон бөгөөд уг хөгжим нь түүнд таалагдаж байлаа. Гэхдээ унтах хэрэгтэй ба үүний тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй байв. Тэрээр хэрүүл уруул хийх юм уу хог новш асгаж хорлох гэж бодолгүй өөрөөр үзэхээр шийдсэн байна.

Эхлээд бүсгүй өөрийнхөө юу бодож байгаа талаар дэлгэрэнгүй захидал бичжээ.
“Сайн байна уу, таны бүх зүйл сайн сайхан байгаа гэж найдаж байна. Та гэртээ ирээд хөгжим дуугаргах тэр хүслийг тань би хүндэтгэж байна. Заримдаа эрт цагт сонсож байгаад одоо мартагдсан хөгжим танайхаас сонсоход миний өмнөх дурсамжийг санагдуулдаг. Харин огт танихгүй дууг тань интернетээр хайж өөрийнхөө цуглуулгад би нэмэх дуртай.”
Дараа нь нилээд хошин өнгөөр шөнө болгон хөршийнхөө тавьж буй дуунуудыг сонсож байхдаа юу мэдэрдэг тухайгаа бичжээ. Гэхдээ тэрээр хөршөө ямар нэг байдлаар зэмлэх гэсэнгүй. Харин үүний оронд амттан хийж дайлан эвтэй найртай байхыг санал болгожээ.
“Танд миний хийсэн нарийн боов таалагдана гэж найдаж байна. Би үүнийг шөнийн 3 цаг 30 минутад хийсэн бөгөөд та миний хүсэл бодлыг хүндэлдгээс илүүтэйгээр би таны хүсэл бодлыг хүндэлж байна гэдгээ мэдэрсэн билээ”.
Төгсгөлд нь сайхан баярлахыг хүсэн, хийсэн нарийн боовоо үүднийх нь өмнө тавьжээ.

Эхлээд юу ч өөрчлөгдсөнгүй. Олон хүн бүсгүйг яагаад шууд нүүр тулан уулзаагүй, цагдаа дуудаагүй юм бэ гэх зэргээр асуухад тэрээр амар тайвнаар асуудлыг шийдэх хүсэлтэй байсан, бас ганцаараа шууд нүүр тулахаас айж байгаагаа хэлж байв.
“Яагаад би тэр айл руу шууд очоогүй вэ гэж үү? Би ганцаараа амьдардаг. Намайг ямар хүн угтахыг, юу болохыг би мэдэхгүй. Шөнийн 3 цагт шүү дээ. Тэгээд ч би хөхний даруулгаа бас олж чадаагүй юм”
“Why didn’t you just go over there?” I live alone. I didn’t know who/what I could’ve met going by myself. And it was 3AM!!! I’m not getting dressed to leave my apartment at 3am because niggas wanna be inconsiderate. Plus, I couldn’t find my bra. It was 3am. 🤷🏽♀️
— Candice Marie Benbow (@CandiceBenbow) December 16, 2018
Гэнэт тэр хоёр таарчээ. Тэрхүү шөнийн амьдралтай хэцүү нөхрийг Томми гэх бөгөөд үнэндээ их аятайхан хүн байв.
“Тэр надаас уучлал хүсэж дараагийн удаа зохиох үдэшлэгтээ урих боллоо. -гэж Кэндис баярлан бичжээ. Бас миний хийсэн нарийн боов их сайхан болж гэж магтсан!”

Томми хөгжмийн продюсер хүн байж. Бас саяхан тэрээр охиноо алдсан бөгөөд уй гашуугаа хөгжмөөр бага ч болов нимгэлэх гэдэг хүн байв. Харин Кэндистэй танилцсанаар тэрээр сайн найзтай болж “арай илүү их инээмсэглэх” болсон байна.
“Бусад хүн юу туулж байгааг бид мэдэхгүй. Ямар ч нөхцөлд эелдэг, хүнлэг байх нь чухал гэж Кэндис бичжээ”.

Аливаа маргаантай зүйлийг хэрхэн эвтэйгээр шийдэж болохыг энэ хоёр харуулсан байна. Мэдээж хөршүүдтэй янз бүрийн бэрхшээл гарч л таараа. Гэхдээ эелдэг хүнлэг байж, хүнийг ойлгох гэж хичээж чадвал өөртөө бас нэгэн сайхан найз, сайн зүйл олж авч болно.
Гоё
Гайхмаар
Бахархмаар
Хөөрхөн
Тэнэглэл
Харамсалтай
Буруу
Ха Ха




Ж. Оюунбилэг
2019/01/15 at 16:45
Мундаг хүмүүс бол ийм л байх хэрэгтэй ш дээ
Badmaa Tserenkhuu
2019/01/15 at 17:08
Бүсгүй ямар ухаалаг юм бэ.бодох л зүйл!
Otgondelger Sandagsuren
2019/01/15 at 20:09
Яасан ч хөөрхөн юм
А. Батцэцэг
2019/01/15 at 22:56
Bas l bodoh l zuil
Сувд Д.Н
2019/01/16 at 00:07
Bilegt Bayar Буллселона Билэгт
Bathuu Baagii
2019/01/16 at 01:34
маш зөв шийджээ
Jolanda Darko
2019/01/16 at 03:01
Н. Даваасүрэн
2019/01/16 at 08:49
Pearl Love
2019/01/16 at 12:49
Gadniihan uneheer eyldeg shuu yg tiim haritsaag mongold gargahaar bitgii nylagnaad bai esvel ene nadad handtai bn geh met hetsuu dee hetsuu