Ажлын ярилцлагын үеэр хэзээ ч хийж болохгүй 8 зүйл

2

Ажил олгогчид шинээр ажилтан авахдаа тухайн хүний зан, төлөв байдлаас хамаарч, шалгаруулалт хийсний үр дүнд сонгон авдаг.

Ажлын ярилцлагын үеэр таны аливаа асуултанд хариулж буй байдал, хариулт хамгийн чухал нөлөөтэй. Ажил олгогч таны зөвхөн ажлын чадвар, туршлагыг харахгүй. Тэд эдгээрээс гадна таны арга барил болон биеэ авч
яваа байдлыг тань сайтар анхаарах болно. Дараах жагсаалт нь ажлын ярилцлагын үеэр хэзээ ч хийж болохгүй зүйлс бөгөөд эдгээрийг хийсэн нөхцөлд та ажлын байраа бусдад алдлаа гэж бодоход буруудахгүй.

1. Байгууллагын угтагч болон бусад ажилчидтай бүдүүлэг харьцах

Дээрх асуудлаас болж олон ажил горилогчид ажлын ярилцлагын сонгон шалгаруулалтанд тэнцдэггүй болохыг баталсан байна. Ямар нэгэн компанид ажлын ярилцлаганд орохоор ирэх үедээ бусадтай бүдүүлэг харьцах нь мэргэжлийн бус, хүлээж авч болохгүй зан авир гэж үздэг. Компанийн хэн нэгэн ажилтан өөрөө эхэлж, тантай зүй бус харьцсан ч гэлээ та ажил горилогч учир дээр дурдсан зан авирыг гаргаж болохгүй. Инээмсэглэж, аль болох асуудалд хүлээцтэй, тайван хандахыг хичээх хэрэгтэй. Ажлын анкет илгээхдээ зан төлөвөө юу гэж тодорхойлж бичсэнийг тань бодит амьдрал дээр хэр үнэн болохыг ажил олгогч нягталж үзэх болно. Бүдүүлэг авир гаргавал, та ажлын сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцэхгүй.

2. Гар утсаа шалгах

Ажлын ярилцлагын үеэр гар утсаа шалгах хэрэггүй. Харин ярилцлагандаа гол анхаарлаа хандуул. Тухайн компани руу орохын өмнө гар утсаа машиндаа үлдээх эсвэл ярилцлага дуустал гар утасныхаа дууг хаах хэрэгтэй. Түүнчлэн өөрийнхөө ярилцлага хийх ээлжийг хүлээх зуураа гар утсаа шалгахаас татгалз. Учир нь ажил олгогч ажил горилогчдыг өөрийн ээлжээ хүлээх зуураа ямархуу байдалтай байгаагаар нь дүгнэх тохиолдол бас бий. Хэрэв ярилцлагын үеэр таны гар утас дуугарвал, тэр даруйд нь уучлалт хүсч гар утасныхаа дууг хаагаарай. Учир нь сонгон шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүсийн 71% нь ярилцлагын үеэр гар утсаа шалгасан байдаг байна.

3. Хоцрох

Ноцтой асуудал. Ажив олгогчдын 58% нь ярилцлагын цагаас хоцорч ирсэн хүмүүсийг дараагийн шатанд тэнцүүлдэггүй гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь ажлын ярилцлага, цаашлаад ажилтай болохоос илүү чухал зүйл танд байгаа гэсэн сэтгэгдлийг ажил олгогчид төрүүлэх үндэс болдог. Цагтаа ирж, ярилцлаганд орох нь ажил олгогчийн ажлыг хүндэтгэж буйн илрэл юм. Иймд ажлын ярилцлага болохоос 15 минутын ирж байгаарай.

4. Цэвэрч бус байдал

Ажил олгогчдын 52% нь ажил горилогчийн амнаас эвгүй үнэр гарах эсвэл биенээс нь онцгүй үнэр үнэртвэл сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцүүлдэггүй. Иймд ярилцлаганд орохын өмнө гаатай бохь зажлах, үнэртэй ус цацах зэргээр өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Ярилцлагын үеэр ажил олгогчид өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд наана нь толинд өөрийгөө харж, хувцаслалтандаа анхаарна уу.

5. Ажил олгогчийн яриаг таслах

Ажил олгогчдын 39% нь өөрсдийнх нь яриаг тасалдуулсан ажил горилогчийг тэнцүүлдэггүй бөгөөд энэ нь ажил олгогчид таныг бусдын үгийг сонсох чадваргүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Ямар ч нөхцөлд ажил олгогчийг ярьж дуусах хүртэл яриаг нь тасалдуулах хэрэггүй. Танд таалагдахгүй, залхмаар санагдаж болох ч чимээгүй сонсох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

6. Хоол авчрах

Судалгаагаар ажил олгогчдын 80 гаруй хувь нь ажлын ярилцлагын үеэр хоол авчирч, ярилцлагын цагаа хүлээх зуураа танхимд хооллодог хүмүүсийг ажилд авдаггүй болох нь батлагджээ. Ажлын ярилцлага хамгийн ихдээ нэг цаг л үргэлжлэх учир хоол авчрах шаардлага байхгүй. Эс бөгөөс ажил хэрэг ярих, ажил олгогчийг хүндэтгэх бодол танд байхгүй юм байна гэж ажил олгогч бодоход хүргэдэг. Хоол идэхэд тохиромжтой цаг, орчин гэж байдаг боловч, энэ нь ажлын ярилцлагын үеэр хориглох ёстой зүйлсийн нэг юм. Хэрэв та өлсөж байвал, тухайн компани руу орохын өмнө хооллоорой. Мөн сармис, сонгино эсвэл хурц үнэртэй хоол идэхгүй байхыг хичээх хэрэгтэйгээс гадна хооллосон бол заавал гаатай бохь авч зажлах ёстойг бүү мартаарай.

7. Хэтэрхий ганган хувцаслах

Хэрэв та хэтэрхий ганган хувцаслаж ажлын ярилцлаганд очвол ажил олгогчид таалагдах нь юу л бол. Хэтэрхий ганган хувцасласан хүмүүсийг ажил олгогчдын 24% нь ажилд авх сонирхолгүй байдаг. Иймд гадуур хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй байдаг байна. Түүнээс гадна зарим компаниуд ажлын ярилцлаганд ирэх үедээ ямар хувцас өмсөхийг хэлж өгдөг.
Үүнийг зөрчих хэрэггүй.

8. Уух зүйл авчрах

Та нэг цагийн турш кофе эсвэл бусад уух зүйлсийг уухгүй байх бүрэн боломжтой. Ажил олгогчдын 14% нь ажлын ярилцлаганд орох үедээ гартаа уух зүйл барьж орж ирсэн ажил горилогчийг таашаадаггүй.

Мөн ажил олгогчтой өөртөө итгэлгүй гар барих, хэтэрхий их нүүрээ будах, тохиромжгүй хувцас өмсөх зэрэг нь таны ажилд орох боломжийг багасгадаг байна.

Та дээрх зүйлсийг ажлын ярилцлагын үеэр хийхгүй байхад таны ажлын байртай болох боломж үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг санаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *