Эдгээр хорт зуршлуудыг яг одооноос хийхээ боль! Эс бөгөөс сексийн дур хүсэлгүй болно

2

Ямар ч хүн өөрийн сексийн дур хүслийг үгүй хийхийг хүсэхгүй. Гэвч бидний амьдралдаа хийдэг зарим хорт зуршлууд секс хийх дур хүсэлгүй болгодог байна. Секс хийх дур хүсэлгүй болох хэд хэдэн шалтгаантай. Үүнд архи, дутуу нойртой хонох, олон цагийн турш ажиллах зэргийг дурдаж болно.

Яг одооноос хийхээ болих хэрэгтэй сексийн дур хүслийг үгүй хийдэг хорт зуршлуудыг танилцуулж байна.

1. Хангалттай дасгал хийдэггүй

Дасгал хийх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Эрүүл мэнд сайн байвал бие организмд ач тустай. Нэг цагийн турш суух нь таны биеийн нууц хэсэг рүү чиглэх цусны урсгалыг хааж, секс хийх дур хүслийг багасгана.

 

2. Утсаа хэтэрхий их ашиглах

Утсаа тогтмол ашиглах нь донтож байгаагийн нэг шинж бөгөөд зогсоо зайгүй, минут тутамд утсаа ашиглавал сексийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн унтахын өмнө утсаа ашиглах нь нойрыг сэргээдэг. Энэ үйлдэл сайн унтаж, амарч чадахгүйгээр барахгүй хамтрагчийнхаа дургүйг хүргэх гол шалтгаан болдог байна.

 

3. Тогтмол согтууруулах ундаа уух

Хэрэв та хааяа нэг уудаг бол энэ нь хэвийн үзэгдэл. Харин хэтэрхий их согтууруулах ундаа уувал энэ нь тархины сексийн талаар бодох бодлыг огцом багасгадаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

 

4. Сахарын хэт их хэрэглээ

Сахарын хэт их хэрэглээ нь шүд өвтгөхөөс гадна таргалах үндэс болдгийг та мэдэх үү? Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар хийжүүлсэн ундаа уудаг эрчүүдийн тестостероны хэмжээ бага байдаг нь батлагдсан байна.

 

5. Нойргүйдэл

Бидний амьдрал хэтэрхий хурдан өнгөрч, үргэлжилж байгаа учир заримдаа хангалттай унтаж, амарч чаддаггүй. Хэрэв та хангалттай нойр авч чадахгүй бол, стрессийн гормон ялгарч үр дүнд нь сексийн дур хүсэл буурна. Иймд та нойроо сайн авч, бие организмынхаа хэвийн үйл ажиллагаанд ач холбогдол өгөх хэрэгтэй.

 

6. Цагтаа хоолоо иддэггүй

Хэрэв та цагтаа хоолоо идэхгүй бол хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, бие организмд сөрөг нөлөө үзүүлнэ. Таны биеийн ерөнхий функц алдагдвал сайхан мэдрэмжийг авах ямар ч боломжгүй.

 

7. Зөв хооллох нь чухал

Хясаануудын секс хийх дур хүсэл хэдэн зуун жилийн турш үргэлжилдэг байна. Энэ нь их хэмжээний цайртай холбоотой. Цайр нь эр хүний тестостероны хэмжээг хэвийн байлгадаг. Мөн ногоон навч, самар болон үр, загас, шош, буудай, авокадо, тараг, гадил, хар шоколад идвэл биед сайн нөлөөтэй.

 

8. Хэтэрхий их стресстэх

Сексийн дур хүсэл буурах нэг шалтгаан бол олигтой амарч чадахгүй байх, стресстэх явдал юм. Аливаа зүйлийг эрэмбэлж, дэс дараалалд оруулах нь стресстэхгүй байх үндэс болно. Түүнчлэн массаж хийлгүүлэх, иогоор хичээллэх, бясалгах, гүн амьсгал авах нь эерэг нөлөөтэй. Мөн секс хийх нь стрессээс ангижруулна.

 

9. Тамхи татах

Бид тамхи татах нь бие организмд муу нөлөөтэй болохыг хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тамхи татвал бэлэг эрхтний сулралд орж болзошгүй. Иймд тамхи татахаа болихгүй бол яваандаа секс хийх дур хүсэлгүй болох аж.

 

10. Гар хангалга хийдэггүй

Бие организм гормоныг тэнцвэржүүлж байх ёстой. Гар хангалга хийх нь секс хийх дур хүслийг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь бие организм кортизолын хэмжээг бууруулж, стрессийн гормоныг бууруулах үйлчилгээтэй окситоцин ялгаруулна. Ингэснээр мөн таргалахгүй байх ач тустай.

 

11. Хэт их идэх

Хэр хэмжээтэй хоол хүнс идэхээ мэдэж байх хэрэгтэй. Мэдээж илүү биш, бас дутуу ч биш. Өдөр идсэн амттангууд бүх л өдрийн турш энергийг барж, идэвхгүй, сул дорой байхад хүргэдэг. Хүнд төрлийн оройн хоол залхуурах үндэс болдог учир сексийн дур хүслийг үгүй хийдэг байна.

 

12. Орондоо орохын өмнө зурагт үзэх

Орондоо орохын өмнө зурагт үзэх нь яавч сайхан санаа биш. Ингэснээр нойргүйдэж, стресстэхэд хүргэнэ. Стресс, секс хоёр хоорондоо нийцдэггүй гэдгийг дээр дурдсан. Оронд нь харин ном унших эсвэл гадаа алхахыг санал болгоё.

26
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bismillah Muhammad

    Bismillah Muhammad

    2018/06/02 at 18:27

    За.юү билээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *