Компьютер дээр гараад байгаа янз бүрийн хэрэггүй рекламыг устгах 5 программ

2

Хэрвээ браузер өөрөө автоматаар ямар нэг сайт нээж, таны хийж байгаа зүйлийг янз бүрийн рекламаар хааж, өөр хайлтын программ ажиллуулж байвал танд доорх “програмууд” тусална.

Та Adware мэтийн программ хангамжийн тухай сонссон байх. Элдэв рекламын программууд таны компьютерт нэвтэрснээр танаас үл шалтгаалан таны браузерын тохиргоог өөрчлөн, янз бүрийн реклам, зар болон бусад үл таалагдах зүйл олныг дэлгэц дээр гаргадаг билээ. Иймэрхүү программ нь ихэнхдээ аюулгүй учир антивирусын зарим программууд тоохгүй өнгөрөх боловч үнэндээ залхмаар зүйл яах аргагүй мөн юм.

Эдгээр рекламыг устгахын тулд тусгай “програм” хэрэглэх ба энэ нь таны антивирустай хамтран ажиллах болно. Нэг “програмыг” ажиллуулж эхлүүлэнгүүтээ скан хийх ба “програм” нь компьютерийг шалгаж, олдсон бүх аюултай зүйлийг устгана. Хэрвээ энэ таныг бүх л бэрхшээлээс салгаж чадахгүй бол өөр “програм” хэрэглэж үз. Иймэрхүү байдлаар хэд хэдэн програм хэрэглэх нь таныг дээрх бэрхшээлээс ямар ч байсан салгах биз ээ.

1. AdwCleaner

Энгийн, хөнгөн, суулгах шаардлагагүй. AdwCleaner браузер өөрчлөгч (браузер удирдлагыг булаан авч, янз бүрийн реклам өөрөө нээх программ) болон бусад сэжигтэй зүйлсийг устгана.

AdwCleaner-ийг саяхан вирусын эсрэг программ бүтээгч Maiwarebytes худалдан авсан байна. Аз болоход үүнээс болж үнийн өөрчлөлт хийлгүй буюу үнэгүй хэвээр үлджээ.

AdwCleaner татах →

 

2. Avast Free Antivirus

Avast Free Antivirus нь алдартай вирусын эсрэг програм бөгөөд рекламын программ устгах боломжтой юм. Вирусээс хамгаалах, хакерын довтолгооноос сэргийлэх зэрэг стандарт ажлаас гадна браузерыг байнга шалгаж, сэжигтэй плагин бий болох эсэхийг хянаж байдаг байна. Мөн таны мэдээллийг хулгайлах, тохиргоо өөрчлөх боломжтой элдэв программыг илрүүлэн устгах болно.

Энэ “програм” нь үнэгүй боловч илүү хүчтэй хамгаалалттай болж, сүлжээний бусад аюулаас найдвартай хол байхыг хүсвэл Avast Internet Security хэмээх төлбөртэй хувилбарыг сонгоорой.

Avast Free Antivirus татах →

 

3. Zemana AntiMalware

Zemana AntiMalware нь устгаж болохгүй нэмэлт, браузерын хулгайч, Adware-ийн өөр бусад хувилбартай тэмцдэг байна. Мөн хулгайч-программ зэрэг аюултай программ хангамжтай шууд буюу илрэнгүүт тэмцэж эхэлнэ. 15 хоногийн турш Zemana AntiMalware-ийг үнэгүй ашиглаж болох ба үүнээс хойш та жилд 11 доллар төлж ашиглаж болно.

Zemana AntiMalware татах →

 

4. HitmanPro

Zemana AntiMalware-тай адил цогц хамгаалалт хийнэ. Янз бүрийн рекламын программ хангамжтай тэмцэхээс гадна фишингийн дайралт, хулгайч-программ, веб камерыг гаднаас удирдах зэрэгтэй тэмцэнэ. Бас нэг давуу тал нь HitmanPro-г хаана ч суулгаж болох билээ.

30 өдрийн турш үнэгүй ба үүнээс хойш жилд 25 долларын үнэтэй байна.

HitmanPro татах →

 

5. Bitdefender Adware Removal Tool

Bitdefender-ийн энэхүү “нэмэлт” нь Mac-д суулгаж болох цорын ганц программ юм. Bitdefender Adware Removal Tool нь Genio, Vsearch зэрэг нэрд гарсан, macOS-ын браузер удирдлага булааж авдаг аюултай тэмцэнэ. Mac-д кориулсан хувилбар нь үнэгүй боловч Windows-т зориулсан нь 10 долларын үнэтэй байна.

Bitdefender Adware Removal Tool macOS →

Bitdefender Adware Removal Tool Windows →

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumurkhuu Luvsan

    Tumurkhuu Luvsan

    2018/03/12 at 09:56

    утсан дээр гараад байгаа хэрэггvй. рекламыг устгах. программ байдаг уу. самсунгийн утас

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *