Яагаад зарим хоол амттай байхад, зарим нь амт муутай байдаг вэ? Шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж байна

0

Эмээ цайгаа амтархан уухад, ач хүү зайрмагаа долоож сууна, харин хөршийн залуу загасанд явахын хүслэнд автахаас гадна гал дээр болгосон шорлогоо санагалзана. Яагаад зарим нэг нь дутуу болгосон стейкэнд дурлаж байхад, зарим зөвхөн загас иддэг юм бэ? Нэг хоол нь амттай байхад, нөгөө нь амтгүй байх. Амтлах мэдрэмжийн талаарх ойлголтыг танд танилцуулж байна.

Хоолны амт

Хачирхалтай санагдах хэдий ч эхийн хэвлийд байхаас эхлээд амтыг мэдэрч эхэлдэг. Тийм ээ тийм, үүнийг Филадельфийн Моннел төвийн эрдэмтэд тогтоосон. Ээж нь жирэмсэн байхдаа шинэхэн шахсан луувангийн шүүс эсвэл хатаасан загас иддэг байсан бол хүүхэд нь эдгээр хоол хүнсэнд дурлах магадлал өндөртэй байна.

Ген ч мөн нөлөөлнө: хүүхдэд гашуунд эмзэг ген уламжлагдвал том болоод кофе, брокколи идэж чадахгүй.

Амт гэж чухам юу вэ? Хүний хэлэн дээр маш олон амтлах рецепторууд байдаг бөгөөд үндсэн 5 хэсэгт хуваагдана: амттаны, давсны, гашууны, ислэгийн, уургийн. Амтлах рецептор мэдрэлийн судлаар дамжин тархинд дохио өгнө, ингээд хүн өөрийнхөө амтыг ухамсарлан хүлээн авдаг байна. Амттай эсэхийг тархи шийднэ. Хүн болгоны амтлах рецептор өөр учраас хоолыг өөр өөрөөр амталдаг ажээ.

Амт – үнэр, өнгөний нэгдэл юм. Үнэргүй бол хоол амтгүй болно, эсрэгээрээ, амтгүй жүрж маш их амттай болно, өөрөөр хэлбэл үнэрээрээ. Хүүхдүүд хоолыг өнгөөр хүлээн авах нь их. Жишээ нь, улаан алим – амттай, ногоон – ислэг, гашуун. Алимны шүүсийг шаргал болгон будвал жүржийн амт амтагдана.

Хоол сонгох хандлагад хувийн туршлага давамгайлна. Хэрвээ хүүхдийг багад нь брокколи идэхийг хүчээр шаарддаг байсан бол том болоод “ширхэг ч брокколи идэхгүй” гэж шийднэ. Амттаны хувьд өөр дүр зураг харагдах ажээ: багадаа амттанаар их эрхэлж өссөн хүүхэд том болоод сэтгэл санаагаа сэргээх гэж амттан их хэрэглэдэг болно.

Багадаа мөөгтэй шарвингаас хордсон бол мөөгийг үзэн ядна. Багадаа хорхой, өт идэж өссөн хүний хувьд бусдын л адил хоол идэж байгаа мэт санагдана.

Хоолонд дургүй болох гэдэг бол бие махбодь боловсруулж чадахгүй байгаагаа илэрхийлж буй дохио юм. Эмээгийн хийсэн шарвингийн ганц үнэр л гэхэд шүлс гоожуулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэнэ. Амтгүй хоол бол биед ямар ч өөрчлөлт явагдахгүй. Идэж байгаа хоолоо хичнээн ашиг тустайг мэдэж байгаа хэрнээ бие махбодь хүлээж авахгүй тохиолдол их байдаг.

Сонирхолтой баримт. Брокколид олон хүмүүс дургүй байдгийн учрыг йодын дутагдалтай холбон тайлбарладаг. Үүнээс гадна, зарим нэг хүмүүс брокколид агуулагдах глюкозинолат хэмээх бодисыг хэт мэдрэг хүлээж авдаг учраас гашуун амтагддаг ажээ.

Мөнгө хоолны амтанд мөн нөлөөлнө. 30,000 төгрөгийн үнэтэй улаан дарс 15,000 төгрөгийнхөөс амттай санагдана.

Бидний өвөг дээдэс амтлах рецепторуудынхаа тусламжтайгаар аливаа хүнсийг хортой эсэхийг мэдэж чаддаг байв. Гашуун хүнс хортой гэдгийг бид ухамсарлан мэддэг, учир нь ихэнх хор гашуун амттай байдаг. Эсрэгээрээ, амттан – эрч хүчний эх үүсвэрээс гадна амттай. Гэхдээ өнөө цагт амттанаас илүү исгэлэн, гашууныг илүүд үзэх хүмүүс их болжээ.

Шинжлэх ухааны олж мэдээгүй олон асуултууд бий. Гэхдээ л амттай эсвэл амтгүй хоол гэж байдаггүй зөвхөн хүний амтлах рецептороос хамаардаг болохыг шинжлэх ухаан тогтоож чадсан л байна.

8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *