Ямар ч салбарт мэргэжилтэн болохын тулд хүмүүс амьдралынхаа олон жилийг суралцахад зориулдаг. Гэхдээ төрөлхийн суу билэгтэй хүүхдүүд байдаг. Тэд үеийнхнээсээ төдийгүй өөрөөсөө хамаагүй ахмад, олон жилийн дадлага туршлага, мэдлэг чадвартай хүмүүсээс ч илүү гоц гойд байдаг. Улирч өнгөрсөн хүн төрөлхтний түүхэн дэх Исаак Ньютон, Альберт Эйнштейн, Аристотель, Чингис хаан зэрэг суутнуудтай адил сод ухаантай хүүхдүүд өдгөө ч төрсөөр байгаа ба өнөө цагийн сод ухаант хүүхдүүдийн талаарх мэдээллийг энд нийтэллээ. Тухлан сууж уншина уу.
Микаела Фудолиг /Mikaela Fudolig/, Филиппин, төрсөн он 1991 эсвэл 1992