Хараагүй хүн ч харж чадна

0

Хараагүй хүн ч харж чадна“Хараагүй хүн ч харж чадна”. Үүнийг баталсан хүн бол Даниел Киш /Daniel Kish/. Хорвоод мэндлээд удаагүй байхдаа хараагүй болсон тэрээр өдгөө 47 настай. Хэдийгээр энэ олон жилийн хугацаанд хорвоо ?ертөнцийг нэг ч удаа нүдээрээ хараагүй боловч энэ нь түүнийг унадаг дугуй унах, ууланд ганцаараа аялах зэрэг гайхамшигтай идэвхтэй амьдралаар амьдрахад нь саад болж чадаагүй юм. Энэ идэвхтэй хэв маягийн амьдралаар амьдрахын тулд тэрээр сарьсан багваахайнууд харанхуйд харахдаа ашигладагтай адил механизм болох эхолокацийн хэлбэрт төгс суралцсан байна. Даниел ретинобластома хэмээн нэрлэдэг хавдрын эрчимтэй хэлбэртэй төрсөн бөгөөд энэ хавдар нь түүний нүдний торлог бүрхэвчийг гэмтээснээр барахгүй амь насанд нь аюултай болсон тул түүнийг дөнгөж 1 ой гарантай байхад буюу 13-хан сартайд нь эмч нар хоёр нүдийг нь авах хагалгааг хийжээ. Одоо хиймэл нүдтэй Даниел хэзээ ч бусад хүмүүс болон машин тэрэг, шувууд, амьтад, байшин барилгыг хараагүй боловч тэдгээрийг ‘харахдаа’ дуу чимээг ашиглаж чаддаг. Дуу чимээгээр Даниел ямар зүйл, хаана байгааг ялган таньж чаддаг аж. Хоёр нас магадгүй түүнээс ч жаахан байхаасаа эхолокацийг ашиглаж байсан ч тэр талаараа төдийлэн их зүйлийг мэддэггүй байсан хэмээн өгүүлэх Даниелын хэлж байгаагаар хоёр шалтгаант эхолокаци байдгийн нэг нь бидний хоёр чих толгойныхоо хоёр талд байрладаг явдал гэнэ. Хэн нэгэн биднийг дуудахад дуу бидний чихэнд секундыг 1000 хуваасантай тэнцэх миллисекундын хугацаанд ирдэг бөгөөд энэ нь мэдээллийг боловсруулах сонсголын тархины гадаргууны хувьд хангалттай хугацаа юм байна. Хоёр дахь хэлбэр нь бидний сонсголын гайхамшигтай чадвар аж. Бид харахаасаа илүү сонсож чадах чадвартай. Энэ чадвар нь бид хэт ягаан болон хэт улаан туяаг ялгаж чадахгүй атлаа 10 хүртэлх октав дуу чимээг сонсож чаддагаар батлагдаж байгаа юм. Даниел 2000 оноос эхлэн World Access for the Blind хэмээх жижигхэн ашгийн бус байгууллагыг ажиллуулж эхэлсэн нь харааны бэрхшээлтэй хүмүүст эхолокацийг хэрхэн ашиглахыг сургадаг байна. Даниелын сургалтанд Дэлхийн 25 орны 500 орчим хүмүүс суралцжээ.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *