Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд

1

Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдГоо үзэсгэлэн гэдэг зүйлийг хүнд бурхнаас заяадаг. Бурхны өгөөмөр гараас гоо үзэсгэлэн харамгүй өвлөн төрсөн олон сайхан эмэгтэйчүүд байдаг ч тэдний дунд бусдаас хувь илүү нэгэн ч байх. Тэдгээр үзэсгэлэн төгс эмэгтэйчүүдийн талаар жил бүр тухайн оны хамгийн дур булаам бүсгүй, кино ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй, дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэх мэт янз бүрийн жагсаалтууд гардаг ба энэхүү жагсаалтуудын дундаас зөвхөн “Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй” гэсэн агуу тодотголыг хүртэж чадсан азтай бөгөөд ер бусын үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүдийн жагсаалтыг үзэгч та бүхэнд толилуулж байна.

Анжелина Жоли /Angelina Jolie/
1975 оны 6-р сарын 4-нд энэ эмэгтэй нэг удаагийн Академийн шагнал, хоёр удаагийн Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал, гурван удаагийн Алтан Бөмбөрцөг шагналын эзэн болсон авьяаслаг нэгэн гэдгээсээ гадна Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэгддэг. Дүрвэгчидтэй ажиллаж, хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог энэ эмэгтэй Холливудын хамгийн алдартай жүжигчний зэрэгцээ хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчин юм. Жүжигчин Жонни Ли Миллер /Jonny Lee Miller/ болон Билли Боб Торнтон /Billy Bob Thornton/ нартай гэр бүл болон амьдарч байсан тэрээр одоо жүжигчин Брэд Питт /Brad Pitt/-тэй амьдардаг ба тэдний амьдрал олон нийтийн анхаарлыг ихэд татдаг. Жоли, Питт нар Маддокс /Maddox/, Пакс /Pax/, Захара /Zahara/ нарын гурван хүүхэд үрчлэн авсны дээр Шило /Shiloh/, Кнокс /Knox/, Вивиенне /Vivienne/ гэсэн гурван хүүхэдтэй.
Моника Беллучи /Monica Belluci/
1964 оны 9-р сарын 30-нд төрсөн Италийн жүжигчин, загвар өмсөгч Моника Анна Мария Беллучи нь 1990 онд загварын гэрэл зурагчин Клаудио Карлос Бассо /Claudio Carlos Basso/-той гэрлэж байсан ба одоо хэд хэдэн кинонд хамт тоглож байсан жүжигчин Винсент Кассел /Vincent Cassel/-тай гэрлэж, Дева /Deva/, Леони /Leonie/ нэртэй хоёр охинтой болжээ.
Софи Лорен /Sofia Loren/
1934 оны 9-р сарын 20-нд төрсөн Италийн жүжигчин энэ эмэгтэй Англи хэлтэй бус жүжиглэлтээр Академийн шагнал хүртсэн анхны эмэгтэй жүжигчин бөгөөд хоёр Оскар, долоон Алтан Бөмбөрцөг, нэг Грэмми зэрэг багтсан 50 олон улсын шагнал хүртсэн юм. Италийн кино продюсер Карло Понти /Carlo Ponti/-той гэрлэсэн тэрээр нөхрийгөө 2007 онд нас барах хүртэл хамтдаа амьдарсан.
Мэрилин Монро /Marilyn Monroe/
1926 оны 6-р сарын 1-нд төрөхдөө Норма Жин Мортенсон /Norma Jeane Mortenson/ жүжигчин гэдгээсээ гадна дуучин, загвар өмсөгч нэгэн байсан ба нэг удаа Алтан Бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байсан. Амьдралынх нь сүүлийн жилүүд эрүүл бус байдлууд, хувийн асуудлуудаар дүүрэн байсны зэрэгцээ хамтран ажиллахад төвөгтэй, найдваргүй учир нэр хүндэд нь ч ихээр нөлөөлжээ. Поп соёлын билэг тэмдэг болсон энэ эмэгтэй 1962 оны 8-р сарын 5-нд хорвоог орхисон бөгөөд түүний үхлийн нууц одоо хэр нь тайлагдаагүй байгаа билээ.
Брижит Бардо /Brigitte Bardot/
Брижит Анне-Марие Бардот /Brigitte Anne-Marie Bardot/ нь 1934 оны 9-р сарын 28-нд төрсөн. Францын загвар өмсөгч асан, жүжигчин, дуучин, амьтны эрхийн төлөө тэмцэгч энэ хатагтай эхэндээ өсөж яваа балетын бүжигчин байсан. 1952 оноос жүжиглэж эхэлсэн тэрээр 16 кинонд тоглосныхоо дараа ирээдүйн нөхөр Рожер Вадим /Roger Vadim/-ынхаа кинонд дүр бүтээсэн нь түүнийг хамгийн ихээр алдаршуулсан юм. Дайны дараах Францын хамгийн эрх чөлөөт эмэгтэй гэгддэг байсан Брижит тэтгэвэрт гарсныхаа дараа амьтны эрхийн төлөө тэмцэх болжээ.
Клаудиа Шиффер /Claudia Schiffer/
1970 оны 7-р сарын 25-нд төрсөн Германы загвар өмсөгч энэ эмэгтэй 1990-ээд онд алдрын оргилд хүрсэн билээ. Брижит Бардотой төстэй гэгддэг Клаудио 500 орчим сэтгүүлийн нүүрэнд зургаа хэвлүүлсэн дэлхийн хамгийн амжилттай загвар өмсөгчдийн нэг бөгөөд Форбес /Forbes/ сэтгүүл түүний хөрөнгийг 55 сая доллар гэж үнэлсэн. Маш өндөр байсан учир бусдын нүдэнд өртөхөөс үргэлж ичдэг байсан гэдгээ дурсан ярьдаг Клаудиа анх хуульч болохыг хүсдэг байсан төдийгүй аавынхаа хуулийн фирмд ажилладаг байв.
Синди Кроуфорд /Cindy Crawford/
1966 оны 2-р сарын 20-нд төрсөн Америкийн загвар өмсөгч Синтиа Энн Синди Кроуфорд /Cynthia Ann “Cindy” Crawford/ нь уруулынхаа дээд талд байдаг мэнгээрээ маш алдартай. Олон зуун сэтгүүлийн нүүрийг зургаараа чимсэн энэ эмэгтэй кинонд ч мөн тоглож байсны дээр илтгэгч төлөөлөгчөөр ч ажиллаж байв. Химийн инженерийн чиглэлээр академийн боловсрол эзэмших эрх хожиж байсан ч загварын карьераа хөөхийн тулд сурах замналаа орхисон тэрээр 1991-1995 онд жүжигчин Ричард Гир /Richard Gere/-тэй амьдарч байсан ба хуучин нөхрөө өөрийнх нь амьдралын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг хэмээн дурддаг байна.
Рита Хейуорт /Rita Hayworth/
Америкийн жүжигчин, бүжигчин асан Рита Хэйуорт /Rita Hayworth/ 1918 оны 10-р сарын 17-нд төрсөн. Секс билэг тэмдэг болж байсан энэ хатагтай 37 жил орчмын хугацаанд 61 кинонд тоглож, Америкийн кино институтын бүх цаг үеийн хамгийн агуу жүжигчдийн нэгээр нэрлэгдсэн. Эмэгтэй хүний гоо сайхны илэрхийлэл, билэг тэмдэг болж байсан тэрээр архи болон стрессээр дүүрэн амьдралын хэв маягаасаа болж, богинохон насалсан юм.
Меган Денис Фокс /Megan Denise Fox/
1986 оны 5-р сарын 16-нд төрсөн Америкийн загвар өмсөгч, жүжигчин 2001 оноос жүжигчний карьер хөөж эхэлсэн ба 2007 онд Трансформер /Transformer/ кинонд тоглосноор маш ихээр алдаршсан. 2004 оноос жүжигчин Брайан Аустин Грин /Brian Austin Green/-тэй болзож, олон дахин салж нийлсний эцэст 2010 оны 6-р сард гэрлэсэн. Ахлах сургуульд байхдаа дандаа хөвгүүдтэй нийлдэг, түрэмгий зан авиртай байсныхаа төлөө бүх охидод үзэн ядагддаг байсан тэрээр цорын ганц үнэнч эмэгтэй найзтай гэдгээ бахдангуй хэлдэг байна.
Грейс Келли ?Grace Kelly/
1929 оны 11-р сарын 12-нд төрсөн Грейс Келли /Grace Patricia Kelly/ нь Монакогийн гүнж байсан. Америкийн жүжигчин асан энэ эмэгтэй 1956 оны 4-р сард Монакогийн гүнтэй гэрлэснээр Монакогийн Грейс гэгдэх болжээ. Каролин /Caroline/, Альберт /Albert/, Стефани /Stefanie/ нэртэй гурван хүүхдийн эх болсон Грейс 53 насныхаа төрсөн өдрөөс 2-хон сарын өмнө автомашины ослоор нас барсан. Тухайн үед охин Стефани нь машинд байсан ч амьд үлдэж чадсан юм. 1999 онд Америкийн кино институт түүнийг Америкийн кино урлагийн түүхэн дэх шилдэг эмэгтэй жүжигчдийн жагсаалтын 13-т бичсэн.
Бо Дерек /Bo Derek/
1956 оны 11-р сарын 20-нд төрсөн Америкийн жүжигчин, загвар өмсөгч асан Бо Дерек /Bo Derek / анх шинэ серфингийн самбар худалдаж авах мөнгө олохын тулд загвар өмсөж эхэлсэн гэдэг. 16 настайдаа өөрөөсөө 30 насаар ах жүжигчин Жон Дерек /John Derek/-тэй танилцсан бөгөөд тухайн үед Жон жүжигчин Линда Эванс /Linda Evans/-тай гэр бүлээ цуцлуулж, Америкийн хуулинд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хэмээн Жоныг буруутгагдахаас зайлсхийж, Бо Жон нар Герман руу нүүж байжээ. Бог 18 нас хүрэх үед эргэн ирж гэрлэсэн тэд 1998 онд Жоныг нас барах хүртэл хамт амьдарчээ.
Пенелопе Круз /Penelope Cruz/
Испаний жүжигчин Пенелопе Круз /Penеlope Cruz Sаnchez/ нь 1974 оны 4-р сарын 28-нд төрсөн. 16 настайдаа анхны телевизийн бүтээлдээ тоглосон тэрээр Академийн шагнал хүртсэн анхны Испани эмэгтэй жүжигчин болж байжээ. Буяны үйлсэд мөнгө болон гараа харамгүй сунгадаг Круз Уганда болон Энэтхэгт сайн дурын албаар очиж байв. 2007 оноос болзож эхэлсэн Жавиер Бардем /Javier Bardem/-тайгаа 2010 оны 7-р сард гэрлэж, 2012 онд хүүхэдтэй болсон.
Скарлетт Йоханссон /Scarlett Johansson/
Скарлетт Йоханссон /Scarlett Johansson/ 1984 оны 11-р сарын 22-нд төрсөн. Жүжигчин гэдгээсээ гадна дуучин энэ эмэгтэй хувийн амьдралынхаа талаар тэр бүр яриад байдаггүй ба энэ талаар сонирхсон сэтгүүлчдэд “Чиний бизнесийг хүн бүхэн мэддэггүй байх нь сайхан хэрэг” хэмээн хэлдэг байна.
Кейт Мосс /Katherine Ann Moss/

1974 оны 1-р сарын 26-нд төрсөн Английн загвар өмсөгч Кейт Мосс 50 орчим сэтгүүлийн нүүрэнд зургаа хэвлүүлсэн. Хувийн амьдралаараа алдартай энэ бүсгүйг Форбес сэтгүүл жилдээ 9 сая орчим долларын орлоготой хэмээн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн 2-р байранд бичсэн.
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/30 at 19:00

    program hangamj deeree yum nemj hhkumuu?
    uul n zondoo huleegeed l bgamsan….

  2. Зочин

    2013/10/01 at 18:09

    hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *