Саудын Арабын ханхүү Аль-Валид бин Талал /Al-Waleed bin Talal/ бол Арабын хамгийн нөлөө бүхий хүнээс гадна энэ оны 3-р сард Форбес сэтгүүлийн нэрлэснээр Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 20 тэрбум долларын хөрөнгөөр 26-р байранд бичигдсэн. Харин энэ баян эрхэм Форбес сэтгүүлийг өөрийнх нь хөрөнгийг дутуу үнэлсэн хэмээн гомдол гаргасан. Гэхдээ энэ нийтлэл маань Саудын Арабын ханхүүгийн гомдлын тухай бус харин түүний тансаг хэрэглээний тухай юм. Кингдом Холдинг Компани /Kingdom Holding Company/ компаний 95 хувийг эзэмшдэг тэрээр Саудын Арабын дээдсийн гэр бүлийн гишүүн бөгөөд дээд зэрэглэлийн тансаг машинууд, тансаг эдлэн газар, орд харш, хувийн амралтын газар, хувийн нисэх онгоц болон дарвуулт онгоц зэргийг эзэмшдэг аж. Газрын тосоор баялаг Дундад Дорнодын орны чинээлэг энэ эрхмийн хөрөнгийг газрын тос, хийн үйлдвэрлэлтэй хамааруулж ойлгох нь өрөөсгөл. Тэрээр банкны салбартай амьдралаа холбохоосоо өмнө үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хүч сорьж байжээ. Олонх хүмүүсийн хувьд зүгээр л мөрөөдөл байдаг боловч 90-ээд оны эхээр Ситикорп /Citicorp/-д 590 сая долларын хөрөнгө оруулалт хийж, хүнд байдлаас аварсан Аль-Валид бин Талалын хувьд өдөр тутмын хэрэглээ, тоглоом зугаа болсон зүйлсийн тухай мэдээллийг бид энд бэлтгэсэн байгаа юм.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



