Бидний зарим нь оюутан ахуй цагтаа дотуур байранд амьдардаг байсан. Зарим нэгэнд нь энэ цаг үе дулаахан эерэг дурсамжийг үлдээсэн байхад зарим нэгэнд нь эсрэгээрээ. Гэвч аль ч тохиолдолд энэ бол бие даасан амьдралын хамгийн эхний туршлага болж өгсөн.
Их сургуульд байсан үеэ дурсангаа бидний толилуулж буй, дэлхийн янз бүрийн улс орнуудад оюутнууд нь ямар нөхцөлд амьдардаг болох талаар мэдээллийг тухлан сонирхоорой.
Өмнөд Африк
Mill Junction, Йоханнесбург. Хотод оюутнуудыг байрлуулах зай хомсхон учраас уг зорилгоор хуучин элеваторыг дахин засч янзалжээ. Одоо барилга 11 давхартай, олон уужим саруулхан өрөөнүүдтэй.
Австрали
Burton & Garran Hall, Австралийн үндэсний их сургууль, Канберра. Энэ бол сургуулийн мэдлийн 15 оюутны дотуур байрны ердөө л нэг нь. Оюутнуудад сонголт арвин ба орон тоо бүгдэд нь хангалттай. Зай талбай ч их ажээ.
Куба
Наваны их сургуулийн гадаад оюутнуудын байр, Гавана. Уг барилга оюутнуудын түр зуурын амьдрах байр гэхээсээ илүүтэй хувийн орон сууцыг санагдуулам байгаа биз?
Канад
Chestnut Residence, Торонтогийн их сургууль, Торонто. Хичээлийн шинэ жилийн явцад уг барилга оюутны дотуур байрны үүргийг гүйцэтгэдэг ба харин зуны амралтын үеэр оюутнуудаас гадна жирийн жуулчид ч буудаллаж болох зочид буудал болон хувирдаг.
Америкийн нэгдсэн улс
Брандейгийн их сургуулийн дотуур байр, Бостон, Массачусетс. Уг сургуулийн нэг дотуур байр нь 1928 онд баригдсан Usen Castle цайзад байрладаг байна.
Шинэ Зеланд
O’Rorke Hall, Оклендын их сургууль, Окленд. Энэхүү 12 давхар бүхий барилга жил бүр 350 орчим оюутан хүлээн авдаг. Шаардлагатай төхөөрөмжүүдээс гадна энд тоглоомын өрөө болон волейболын талбай байдаг.
Герман
Олимпийн тосгон, Мюнхен. Мюнхений их сургуулийн дотуур байрнуудын нэг нь хуучин Олимпийн тосгонд байрладаг. Оюутнуудад ч тав тухтай, барилга ч дэмий сүндэрлэхгүй…
Эстони
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, Валга. Уг барилга дотор рекорд гэмээр их цонх бий. Хэд гээч – 410. Цонх бүр 6 талт хэлбэртэй ба энэ нь зөгийн үүрийг санагдуулж байгаа биз…
Нидерланд
Твентийн их сургуулийн дотуур байр, Энсхеде, Оверейссел тосгон. Уг хотхоны бусдаас ялгарах онцлог нь барилгуудын нэгэнд нь 30 метр өндөр хаданд авиралтын хана байдагт оршино.
Израиль
Broshim дотуур байр, Тель-Авигийн их сургууль, Тель-Авив. Энд амьдрах тийм ч хямдхан биш ээ. Сард 800 долларын үнэтэй хэдий ч оюутнуудад шахцалдсан жижиг өрөөнүүдэд бус тоноглогдсон студи-өрөөнүүдэд амьдрахыг санал болгодог байна.
Их Британи
Ньюкаслийн их сургуулийн дотуур байр, Ньюкасл-апон-Тайн, Англи. Гаднаасаа бага зэргийн хуучинсаг харагдах боловч дотроо орчин үеийн тав тухтай зүйлүүдээр тохижуулагдсан.
Өмнөд Солонгос
Кеймюнгийн их сургуулийн дотуур байр, Тэгу, провинция Кёнсан-Пукто. Энд нийтийн зочны өрөө, гал тогоо болон нийтийн угаалгын газраас гадна спорт заал, жижиг кинотеатр ч бий.
Оросын холбооны улс
Алс дорнодын (Дальневостокийн) холбооны их сургуулийн орон сууцны барилга, Владивосток. Уг хотхон нь маш цэлгэр, тухлаг. Шинэ оршин суугчдын хувьд коридорт зүг чигээ олох нь тийм ч амаргүй ажээ. Газрын гадаргуугийн онцлогоос болоод зарим барилга нь налуу дээр баригдсан ба давхруудыг андуурч эндүүрэх явдал олонтаа.
Мальт
Clubclass Malta University Residence, Лия. Сургуулийн харъяаны газарт сургалтын ангиуд, дотуур байрнаас гадна бассейн, фитнес төв, аэробикийн студи, тоглоомын өрөө, интернет кафе, угаалгын газар, пиццаны газар болон ресторан байрлана.
Кипр
«Неаполис» их сургуулийн дотуур байр, Пафос. Үгүй ээ, бид огтхон ч андуураагүй. Энэ бол зочид буудал биш, харин оюутны хотхон. Энд ажиллаж, амрах, сурч боловсрох болон тухтай амьдрахад хэрэг болох бүх юм бий.
Гайхмаар
Хөөрхөн
Буруу
Ха Ха
Харамсалтай
Гоё
Бахархмаар
Тэнэглэл


































Hash G Batchuluu
2016/10/09 at 20:11
… tegsen ysn? Purevbat Puchka Temuulen Bayasgalan Narbayar Nrn
Temuulen Bayasgalan
2016/10/09 at 20:19
Iim bolool bi ene 2iig orhiod bairnaasaa garsiishdee
Purevbat Puchka
2016/10/09 at 20:24
Huurhii naambaa
Батбилэг Баагий
2016/10/09 at 20:53
Phaha
Mi Lo
2016/10/10 at 00:27
Mongoliin turiin tomchuudiin dotuur bair ymar baidag we ?
Зочин
2016/10/19 at 18:22
Бүгд худал