1920-оод оны үед Аргентины нийслэл Буэнос Айрес Buenos Aires-ээс баруун урагш 600-аад километрийн алсад орших Лаго Епекуен Lago Epecuen хэмээх давст нуурын эргийн дагууд Вилла Епекуен Villa Epecuen нэртэй жуулчдын суурин байгуулагдаж байсан түүхтэй. Аль ч тэнгисийн уснаас арав дахин их давстай устай гэдгээрээ Сөнөсөн тэнгисийн дараах давстай устай нуур гэдэг ганцхан онцгой ялгаанаас өөр уулын нууруудаас ялгарах юмгүй Лаго Епекуен нуурын эмчилгээний хүч чадал хэдэн зууны тэртээгээс алдартай учир энэхүү жуулчдын суурин байгуулагдсан байна.Хайр сэтгэлийнхээ улмаас уйлсан ноёны нулимснаас тогтсон гэсэн сонирхолтой домгийг өгүүлдэг энэ нуурын эрэгт орших жуулчдын суурингийн анхны оршин суугчид, анхны зочдын энд амьдрах болсон үе 19-р зууны сүүл үетэй холбогддог бөгөөд Буэнос Айрес хоттой галт тэрэгний замаар холбогдсон уг сууринг, давст нуурыг зорин ирэгсдийн тоо 1960-аад он гэхэд жил бүр 25,000-д хүрэх болжээ. 1970-аад онд суурингийн хүн амын тоо оргил үедээ хүрсэн нь 5000 хол давсан байлаа. Зочид буудал, жуулчны бааз, халуун рашааны газар, дэлгүүр, музей гэх мэт 300 орчим бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах болсон байв. Гэвч тухайн үед удаан хугацааны цаг агаарын үзэгдэл болж, маш их хэмжээний бороо орох болсноор аажимдаа Лаго Епекуен нуур живж эхэлсэн байна. 1985 оны 11-р сарын 10-нд ихээхэн хэмжээний ус, үер сууринг нэрвэж, хот усанд автсан ба 1993 он гэхэд аажмаар нэмэгдсэн үерийн ус хотын дээгүүр 10 метрийн өндөртэй усан бүрхүүлийг үүсгэжээ. 25 жилийн турш усан доор байсан хотын дээгүүрх усны түвшин 2009 оноос аажмаар буурч, Вилла Епекуен дахин ил гарч ирсэн ч өдгөө тус хотын цорын ганц оршин суугч болон амьдарч байгаа 81 настай Пабло Новак /Pablo Novak/-аас өөр нэг ч хүн энэ сууринд эргэж ирээгүй байна. Тэрээр хэлэхдээ “Би энд дажгүй байгаа. Би энд ганцаараа байдаг. Би сонин уншдаг. Мөн хотынхоо 60, 70-аад оны үеийн алтан үеүдийн тухай байнга боддог.” гэжээ. 2011 онд AFP-ын гэрэл зурагчин Жуан Мабромата /Juan Mabromata/ энэ сууринд зочилж, суурингийн цорын ганц иргэнтэй уулзан, гэрэл зургуудыг нь олон нийтэд хүргэсэн байна.
0
0
0
0
0
0
0
0
Arzgar_kazak
2013/01/12 at 14:17
:(
McTavish
2013/01/12 at 15:30
аймшигтай юмаа
mboogii_mn
2013/01/12 at 17:12
дэлхийн ирээдүй харагдаж байна даа.
Зочин
2013/01/13 at 03:39
25 han jiliin dotor iim bolj bga yum chine 100 100, 1000 1000 jiliin daraa bol yum barag oldohgui yum baina doo. 1 terbum jil dotor hun torlohtoni hed heden ondor hogjil uruudalig uzchih yum baina.
Зочин
2013/01/13 at 20:00
нүүрэн дээрх зураг нь юу шиг харагдаж байна? did you know what i mean?