Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор

1

Цаг зарцуулахгүй, бөөн ажил болохгүйгээр амттан хийгээд идэх хүсэлтэй хүмүүс их л байдаг байх. Бид та бүхэнд яг тийм амттан хийх жорыг танилцуулах гэж байна.

Тоортой бялуу

Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор 1

Орц:

  • Гурил – 2-3 стакан
  • Маргарин – 200 г
  • Сахар – ½ стакан (хүсвэл илүүг хийж болно)
  • Чимх давс
  • 1 нимбэгийн үрж авсан хальс
  • Өндөг – 4 ш
  • Крахмал – 100 г
  • Хэдэн чимх хөөлгөгч эсвэл хутганы үзүүр дээрх сод
  • Зөөхий – 4 х.х
  • Хөлдөөсөн ясгүй тоор

Хийх арга:

  1. Маргарин, сахараа холиод дээрээс нь давс, нимбэгийн хальс, өндгөө нэмнэ. Миксерээр холиорой. Гурил, крахмал, хөөлгөгчөө хийгээд хамгийн сүүлд нь зөөхийгөө хийж хутгана.
  2. Бялуу хийх савны ёроолд хүнсний цаас дэвсэх эсвэл тосолно. Мөн шарсан талхны үйрмэг цацах ч бас наалдуулахгүй сайн арга. Гурилын зуурмагаа тэгш тарааж хийнэ.
  3. Дээрээс нь тоор жимсээ тараан тавьж 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 50 минут болгоно.

Махны хачиртай бялуу

Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор 2

Орц:

Гурилын зуурмагт:

  • Майонез – 200 г
  • Зөөхий – 250 г
  • Өндөг – 3 ш
  • Гурил – 4-5 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х / эсвэл тал цайны халбага сод
  • Давс

Хачиранд:

  • Мах – 300-400 г (үхэр, гахай, тахиа гээд дуртай махаа хийгээрэй)
  • Дунд зэргийн төмс – 3-4 ш
  • Сонгино – 1 том
  • Давс
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Майонез, зөөхий болон өндгөө хийж сайтар холино. Дээрээс нь хөөлгөгч, гурил, давсаа хийж зуурна. Зуурсан гурилаа хэсэг амраана.
  2. Махан хачираа бэлдэнэ: махаа машиндаад, сонгино, төмсөө жижиглэн хэрчиж давс, перецээр амтлаад бүгдийг холино.
  3. Шарах шүүгээний хавтангаа тослоод тал гурилаа элдэж тавина. Дээрээс нь махныхаа хачирыг тараан тавьж үлдсэн гурилаа элдэж дээрээс нь битүүлж тавина.
  4. 180 хэмд 60-70 орчим минут болгоно. Хэрвээ дээд хэсэг нь түлэгдэх гээд байвал мөнгөлөг цаасаар битүүлж тавиарай. Доороосоо түлэгдэх гээд байвал устай сав дор нь тавина.

Аарцтай бялуу

Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор 3

Орц:

Гурилын зуурмагт:

  • Гурил – 2 стакан
  • Маргарин – 150 г
  • Сахар – 1/3 стакан
  • Сод – ½ ц.х
  • Нимбэг эсвэл жүржийн шүүс – 1 х.х

Хачиранд:

  • Аарц – 250 г
  • Сахар – 1/3 стакан
  • Өндөг – 2 ш
  • Чимх ванилин

Хийх арга:

  1. Маргаринаа хутгаар жижиглэн бага багаар гурил, сахар, сод, нимбэгийн шүүсээ хийж холино. Элс мэт бутарсан зуурмаг болно.
  2. Хуурай саванд гурилын зуурмагаа хийж сайтар нухна.
  3. Аарц, өндөг, сахар болон ванилаа миксерээр холино. Гурилын зуурмагаа шарах шүүгээний хавтан дээр жигд тараана.
  4. 180 хэмд 30-40 минут болгоно.

Бяслагтай бялуу

Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор 4

Орц:

  • Өндөг – 2 ш
  • Тараг – 1 стакан
  • Сод – ½ ц.х
  • Гурил – 1 стакан
  • Давс – ½ ц.х
  • Хатуу бяслаг – 250 г
  • Зайдас – 200 г (гахайн утсан мах, хиам байж болно)
  • Ногоон навчит ногоо

Хийх арга:

  1. Давс, 2 өндгөө сайтар холино.
  2. Сод, таргаа холиод хэдэн минут амрааж байгаад өндөг дээрээ нэмнэ.
  3. Гурилаа хийж зуурна.
  4. Том ширхэгтэй үрүүлээр бяслагаа үрж, ногоон навчит ногоогоо жижиглэн хэрчинэ. Зайдас, гахайн мах эсвэл хиамаа нарийхан уртаар нь хэрчинэ. Бүгдийг зуурсан гурил дээрээ хийж сайн нухна.
  5. Шарах шүүгээний хавтанг тослон дээрээс нь шарсан талхны үйрмэг эсвэл хүүхдийн будаа цацна. Зуурмагаа тараан тавьж халбагаар тэгшилнэ.
  6. 200 хэмд халсан шарах шүүгээнд 25 минут болгоно.

Гадилтай бялуу

Үдшийн алжаал тайлах амтат бялууны 5 жор 5

Орц:

  • Маргарин эсвэл цөцгийн тос – 100 г
  • Өндөг – 2 ш
  • Сахар – 1,5 стакан
  • Гурил – 2 стакан
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Ванилийн сахар – 1 ц.х
  • Давс – хутганы үзүүр дээр
  • Гадил – 2 ш
  • Сүү – 150 г

Хийх арга:

  1. Гадилаа хальснаас нь салган сэрээгээр нухна. Тасалгааны хэмд хайлмагтуулсан цөцгийн тосоо сахартай хольж миксердэнэ. Нухсан гадилаа цөцгийн тосон дээрээ хийж сайтар холино.
  2. Зуурмагтаа ванилийн сахар, сүү, чимх давсаа хийгээд холиорой.
  3. Өндгөө нэг нэгээр нэмж миксерийн бага хурдаар холино. Хамгийн сүүлчийн хийх орц бол хөөлгөгч хийсэн гурил байна. Гурилаа сайн зуурна.
  4. Бялуу болгох хэвээ сайтар тослоод гурилаа тараан тавина. 180-190 хэмд 30-40 минут болгоно.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Undarmaa

    2016/02/06 at 21:46

    zaya Undarmaa Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *