Amur нэртэй бар, Timur нэртэй ямаа хоёр 11-р сарын сүүлээс өнөөг хүртэл нөхөрлөж байгаа юм. Анх Timur-ыг Amur-ын амьд хоол болгохоор өгсөн бөгөөд олон хүн бар ямааг иднэ гэж бодож байв. Оросын Far East Safari Park-д байгаа энэ хоёр амьтан дотно нөхөрлөж, нуугдаж хөгжилдөж тоглосоор өдрийг өнгөрүүлдэг байна. Тэдний нөхөрлөл ширүүн борооны үеэр Timur Amur-ыг үүрнээсээ хөөн гаргасны дараа ч хэвээр үлдсэн юм. Ямар ч нөхцөлд, бүр Amur махчин авираа харуулсан ч тэд хамтдаа байсаар байгаа ажээ. Амьтны хүрээлэнгийн захирал Дмитрий Мезенцев ВВС-д өгсөн ярилцлагандаа “Бид Amur-т 7 хоногт хоёр удаа амьд ан өгдөг ч Timur-ыг хүндлэх үүднээс ямаа өгөхийг больсон.” гэсэн байна.
Ингэхэд яагаад Amur анх түүнд ямаа өгөхөд идээгүй юм бол? Барыг адгуулагчдын хэлснээр энэ бүхэн Timur-ын зоригтой байдалтай холбоотой гэнэ. Тэр ямаанд барнаас айхыг сургаагүй учраас түүнийг анх бард өгөхөд тэр огтхон ч айсан дүр үзүүлээгүй аж. Ингээд бар гайхан төөрөгдөж, бууж өгсөн байна. Энэ явдлаас өмнө бард өөр нэг ямаа өгөхөд бар түүнийг идэхгүй байсан ч ямаа нь барнаас айж ухарснаас бар түүнийг хөнөөсөн гэнэ. Одоо бол нөхцөл байдал өөр болсон төдийгүй махан болон өвсөн тэжээлт хоёр амьтан найз нөхөд болжээ.
Энэхүү онцгой харилцааг баримтжуулж авахаар Far East Safari Park-ын зүгээс үйл явдлыг шууд цацах 16 камерыг тэдний орчинд байрлуулсан байна. Кино бүтээгч Элеонора Любимова Sooyong Park нар мөн тэдний нөхөрлөлийн тухай баримтат кино хийхээр ажиллаж байгаа юм. Энэхүү бар, ямаа хоёр дэлхий дахинд өөр, ялгаатай талуудыг үл харгалзан эх найртай байхуйн билэг тэмдэг болж байгаа ажээ.
Dg Afrodita
2016/01/08 at 11:01
Like daraad ogoch please :-) ;-)
https://www.facebook.com/sonymongolia/photos/a.733435530124196.1073741835.175287272605694/733436343457448/
Battulga Ganzorig
2016/01/08 at 11:17
Ene bar tsagaan hooltoin boluu? :P
Зочин
2016/01/08 at 23:27
Bar matsag barij bgam blu
Зочин
2016/01/09 at 13:05
amitad hurtel evtei baij chadaj bhad harin bid yajbna
Бат-эрдэнэ Тэмүүлэн
2016/01/09 at 13:08
Bar yagaad edguin sonirholtoi
Muugii Guremt
2016/01/09 at 23:26
hunees iluu uhaantai bn
User
2016/01/13 at 23:44
Таргалуулж байгаа л хусах нь дээ хха
has
2016/01/15 at 21:46
olsoogui ym blgui
TY
2016/01/15 at 21:47
ymaanaas aisiin bh keshshs
Тук
2016/04/22 at 18:04
Хөөрхөн юм аа
Зочин
2016/06/27 at 15:25
Ямааны мах муухай санагдсан болохоор ийм арга олсын байлгүй