Jaap Buitendijk. Энэ нэр Дэлхийн олон арван алдартай кинонуудыг бүтээхэд гар бие оролцсон хүмүүсийн дунд бичигддэг. Голландад төрж өссөн энэ эрхэм өсвөр насны жаахан хүү байхаасаа л хаа сайгүй хэрэн хэсэх дуртай байжээ. 1990 онд Британид нүүж ирсэн Jaap юм л бол гэрэл зургийнхаа аппаратыг шүүрэн авч аялалд гардаг байсан нь түүний гэрэл зурагт ямар их шунан дурлаж байсныг харуулах бизээ. Newport School of Art сургуульд баримтат гэрэл зургийн чиглэлээр суралцаж байхдаа киноны сурталчилгаанд ашиглагдах зургийг авдаг гэрэл зурагчин болох эхлэл нь тавигджээ.Gladiator, Harry Potter, Hugo зэрэг алдартай дэлгэцийн бүтээлүүд түүнчлэн In Bruges, The Constant Gardener, Girl With A Pearl Earring зэрэг кинонуудын сурталчилгааны зургийг авсан түүний бүтээлүүд эзнийхээ киноны сурталчилгааны зурагчны тал бүрийн мэдлэг чадвар, үүрэг хариуцлагыг харуулж чаддаг байна. Ингээд Jaap Buitendijk-ийн авсан алдартай кинонуудын зургуудыг сонирхохыг урья.
0
0
0
0
0
0
0
0
Love_User
2012/09/10 at 15:14
goy yumaa
Tea-Bagger
2012/09/10 at 19:58
exexex
orshix_gg
2012/09/11 at 08:37
dajgui yuma
sbtsatsa
2012/09/11 at 11:11
gaihalt
uniQu3
2012/09/12 at 15:28
дажгүй шүү
buynaa28
2012/09/13 at 21:51
89