
Цахилгаанаар ажилладаг мотоциклууд нь байгальд ээлтэй төдийгүй тэдний зарим нь үнэхээр гайхалтай үзүүлэлттэй байдаг. Бид бүгд л Ferrari, LaFerrari гэх мэт алдартай машинуудыг мэддэг. Тэднээс хоцрохгүйн тулд зарим мотоцикл үйлдвэрлэгчид хоёр дугуйтай цахилгаан мотоциклуудыг үйлдвэрлэж эхлээд байгаа ба тэдний зарим нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн байна.
Мотоцикл сонирхогчиддоо танилцуулах шилдэг гэх тодотголтой 10 гайхалтай бүтээлүүдүүдийг дэлгэж байна.
Mission One (Premiere Limited Edition)
Hi-Tech компанийн Mission Motors дэлхийн шилдэг цахилгаан мотоциклуудыг үйлдвэрлэдэг гэдгийг бид мэднэ. Mission One бол тэдний бидэнд санал болгож буй загваруудын нэг бөгөөд TED 2009 конференц дээр анх танилцуулсан. Швейцар дизайнарын ур ухаанаар бүтсэн энэхүү мотоцикл нь цагт 150 миль хүртэл хурдлах чадвартай бөгөөд дэлхийн хамгийн хурдан цахилгаан мотоцикл болоод байгаа юм.
Johammer J1
Энэхүү супер хүлэг нь нэг цэнэглэлтээр 200 километр зам туулах хүчин чадалтай ба энэ үзүүлэлтээрээ рекорд тогтоосон. Австрийн иргэн Johammer-ийн бүтээл ба 25.000 еврогийн үнэтэй. 12.7 киловатт батерейтай ба үүнээс 11 киловатт нь ард талын дугуйн мотортой холбогдсон. Энэхүү гайхалтай нэгдлийн дүнд уг мотоцикл цагт 74 миль хүртэл хурдлах боломжтой болсон. Мотоциклийн жин 178 кг, хянах самбарын дэлгэц нь ард талын тольтой холбогдсон байна.
ZecOO Цахилгаан мотоцикл
Энэхүү мотоцикл нь Японы дизайнер Kota Nezu Znug-ийн бүтээл. Анх 2012 онд Токиогийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан. Та мотоциклоо 6 цаг орчим цэнэглэнээд 55-85 миль давхих боломжтой. Уг мотоциклийг бүтээгчид нь илүү бага хэмжээтэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Tron Light Cycle
Дисней кино компаны бүтээл “Tron” нэртэй киног үзсэн хүн бүрт энэхүү хүлэг танил санагдах нь дамжиггүй. Технологийн ололт амжилтын ачаар та бид одоо үүнийг хэрэглэх боломж тохиож байна. Тавдугаар сарын 2-нд Sotheby энэхүү мотоциклийг үнэ хаялцуулан худалдаалах нь. 25.000- 40.000 долларын хооронд худалдаална гэсэг таамаг үйлдвэрлэгчдэд байгаа. Үзүүлэлтийн тухайд 96 вольтын шууд хөдөлгүүртэй мотортой, литиниум батерейтай гэнэ.
Voxan Wattman
Wattman нь Францын Voxan компанийн бүтээл бөгөөд тэд үүнийгээ хамгийн хүчирхэг мотоцикл хэмээн зарлаад байгаа юм. Энэ нь тийм ч ор үндэсгүй зүйл биш юм. Учир нь энэхүү супер хүлэг нь 200 морьны хүчтэй ба хамгийн ихдээ цагт 106 миль хүртэл хурдлах боломжтой юм байна.
Saietta R
Agility Global компанийн бүтээл ба загварыг нь Лондонгийн дугуйны загвараас санаа авч бүтээжээ. Дахин давтагдахгүй өвөрмөц загвартай ба мотоциклийн давуу талуудыг улам боловсронгуй болгож шатахуун зарцуулдаг байсныг цахилгаан эрчим хүч болгон өөрчилж чадсан гайхалтай бүтээл юм. Тогонд залгадаг цахилгаан мотоцикл бөгөөд хорт хий ялгаруулдаггүй их хотын дэгжин хүлэг юм.
Lito Sora
Канадын цахилгаан мотоцикл үйлдвэрлэгч Lito Green Motion компани Sora нэртэй супер хүлгээ 2011 онд анх танилцуулсан. 12 киловатт литиниум полимер батерейтай, 300км хүртэл зайнд цэнэгээ барих чадвартай. Бүрэн цэнэглэхэд 8 цаг л хангалттай бөгөөд богино хугацаанд цэнэглэх бол 90 мин цэнэглэнэ. Дизайны хувьд их боловсронгуй болсон, 200км цаг хүртэл хурдлах чадвартай, 44.000 долларын үнэтэй.
Gogoro Smartscooter
Gogoro нь Тайваны компани. Тус компаниас гаргасан өндөр хүчин чадал бүхий Ухаалаг скүүтэр нь Панасоник литиум ион 18650 батерейтай. Энэхүү бүтээгдэхүүн нь цахилгаан мотоциклийн төрөлд багтаж байгаа. Температур, унах үеийн байдал, энергийн зарцуулалт зэргийг хянасан 30 гаруй мэдрэгчтэй. Та мэдээллийг утсан дээрээ хүлээж авах боломжтой бөгөөд 60 миль цаг хүртэл хурдлах боломжтой.
Project LiveWire
Harley Davidson өөрийн бүтээл болох Project Live Wire-аа 2014 оны 6 сард олон нийтэд танилцуулсан. Энэ нь компанийн үйлдвэрлэж буй хамгийн анхны цахилгаан зарцуулалттай мотоцикл. Уламжлалт хэв маягийг орчин үеийн технологитой хослуулсанаараа онцлог. 3 шатлалт хувьсах цахилгаан индукцэн мотороор ажилладаг бөгөөд 74 морьны хүчин чадалтай. 4 секундэд 0-60 миль цаг хурдлах боломжтой, хурдны дээд хэмжээ нь 92 миль цаг. Нэмж сонирхуулахад мотоциклийн урд талын гэрэл нь LED юм байна.
Orphiro
Энэхүү хүлэг нь таван ширхэг литиниум ион батерейтай. Цэнэгээ 60 миль хүртэлх газар барих боломжтой. 72 вольтын цахилгаан мотортой, 75 миль цаг хүртэл хурдалдаг. Alexander Steegh болон түүний багийнхны бүтээл бөгөөд гангаар хийсэн хянах самбар нь хурд хүчийг илтгэдэг. Дугуйнуудад сараалжин хаалтыг хийж өгснөөр сонгодог загвартай харагдуулж байна.
Эдгээр гайхалтай цахилгаан хүлгүүд нь орчин үеийн автомашины инженерчлэлийн ололт амжилт мөн юм.








Зочин
2015/05/09 at 19:06
medeelelee oruulahdaa mongold heregledeg negjruugee shiljuuleed oruulj bwal iluu ur buteeltei bishu?