
Энэ оны 5-р сарын 15-ны өдөр нээлтээ хийх Mad Max: Fury Road кино нь Mad Max цувралын 4 дэх кино бөгөөд анхны анги нь 36 жилийн тэртээ гарч байсан юм. Энэ цувралын сүүлийн анги болох Fury Road-д Mad Max-ын дүрийг жүжигчин Tom Hardy бүтээжээ. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн сүйрлийн дараах дүр зургийг харуулсан энэхүү эйкшн киноны найруулагчаар Австралийн кино найруулагч Жорж Миллер ажилласан байна.
Тус киноны хамгийн их сонирхол татдаг зүйлсийн нэг бол яах аргагүй өвөрмөцөөр тоноглосон автомашинууд байдаг. Амьд үлдэхийн төлөөх тэмцэлд зориулан тоноглож угсарсан тус бүрийн онцлогуудтай автомашинуудаар хатаж гандсан цөл газарт хурдлан давхилдаж тэрхүү машинуудаа хөдөлгөх газрын тосны цооногынхоо төлөө тэмцэлдэх тус киноны анхны анги дээр ч тэр, шинэ гарах гэж буй уг кинон дээр ч тэр тээврийн хэрэгслүүд нь мөн л онцлог болж чаджээ. Ингээд хамтдаа шинээр нээлтээ хийх гэж буй “Mad Max: Fury Road” киноны машинуудын зургийг сонирхоцгооё.
Киноны трэйлер








Tsolmon Byambaa
2015/04/30 at 10:35
Neeltee hiihed ni uznee