Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямбатай хийсэн ярилцлага

0

Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямбатай хийсэн ярилцлага

“Капитал банк”-ны талаархэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед яригдаж буй асуудалтай холбогдуулантус банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямба-аас тодруулгаавсныг хүргэж байна.


1.      Капиталбанк ажиллагсаддаа ямар шалтгаанаар орон сууцны зээл олгосон бэ?


Капитал банк нийгмийнхариуцлагынхаа хүрээнд  өөрийн ажилтан,ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэйажиллах нөхцлөөр хангах өөрөөр хэлбэл ажиллагсад маань дулаан тухтай, цэвэрорчин нөхцөлд амьдарснаар эрүүл мэндийн хувьд, ар гэрийн уур амьсгалын хувьд,санаа сэтгэлийн хувьд тайван, сэтгэл хангалуун байх тэгснээрээ ажилдаатогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор  нийт 80 гаруй ажилтнуудад  орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгосон.Хөнгөлөлттэй гэдэг нь урьдчилгаа төлбөрийг банкнаас 100 хувь төлж, сарын0,8/1,2 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай олгосон. 1-ээс 3 өрөө байрнуудыг1 м2-ыг 1 300 000 төгрөгөөр бодож олгосон. Тухайн үед орон сууцны 1 м2-ын үнэ 1300 000 төгрөгөөс өндөр үнэтэй байсан бөгөөд зөрүү 1.2 тэрбум төгрөгийг банкбарилгын компанид ажиллагсдынхаа өмнөөс төлсөн. Үүнд манай ажиллагсад, тэднийгэр бүл, аав ээж, ах дүүс нь маш их талархалтай байгаа. Түүнийгээ чилэрхийлдэг. Бид ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг ингэж шийдэж чадсандаа туйлынбаяртай байгаа. Цаашид ч нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах болно. Өнөөдөрбид уг зээлүүдийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд шилжүүлсэн.

2.     Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Капиталбанк”-ны орон сууцны зээлийн талаар таагүй мэдээлэл яваад байгаа. Энэ талаартайлбар өгөхгүй юу?


Банкинд ажиллаж байгаадажлаасаа чөлөөлөгдсөн 2 ажилтан хувийн сонирхлын үүднээс сүүлийн үед хэвлэлмэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйлийг удаа дараа  ярьж нийтэд буруу, зөрүү ойлголтыг өгч байна.Банкны зүгээс уг мэдээллүүдэд худал, буруу зүйлс их яригдаж байгаа ч хүлээцтэйхандаж байлаа. Харамсалтай нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэгч,уншигчдыг татах, бүр ашиг олох зорилгодоо дээрх 2 ажилтны зүгээс өгсөнмэдээллийг ашиглаж, өлгөн авч нийтэд цацаж байна. Энэ нь үнэн чанартаа ажилолгогч ажилтан 2-ын хоорондын асуудал боловч харилцагчид, олон нийт банкныбизнесийн үйл ажиллагаатай холбож ойлгох талтай тул  бид шүүхийн шийдвэр гарахаас өмнө энэтайлбарыг өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо.

3.      Хөдөлмөрийнгэрээтэй холбоотой асуудал сөхөгдөж байна. Үнэхээр гадуур яригдаж байгаа шигасуудал байгаа юу?


Шинээр орж буй ажилтанг тухайнажил дээрээ дадлагажих, суралцах, тогтвор суурьшилтай ажилласнаараа нийгэмдөөрийн гэсэн тодорхой хэмжээний байр суурьтай болж, ахиж дэвших нөхцлийгбүрдүүлэх зорилгоор “Шинээр ажилд орсон ажилтан2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлт, ирээдүйн төлөвлөгөөгөө нарийнтооцоолсон байх бөгөөд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоосшалтгаалан энэ хугацаанд 1 сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй байхүүрэгтэй.”  гэсэн заалтыгоруулж өгсөн. Эрүүл мэндийн талаас ч авч үзсэн банкны ажил маш их анхааралшаардсан хүнд ажил, залуу хүүхдүүд өдрийн 8 цаг компютерийн өмнө сууж байгаа,гэтэл жирэмсэн болоход компютер урагт тодорхой хэмжээгээр хортой. Тийм учраасбид шинээр ажилд орж байгаа ажиллагсадаас 2-3 жил тогтвортой ажиллах боломжтойэсэх, манай банкны дээрх гэрээний заалт тухайн хувь хүний ирээдүйн төлөвлөгөөзорилттой нийцэж байгаа эсэхийг нь ярилцаад өөрөөс нь асуугаад, өөрөө ажиллаххүсэлтэй төлөвлөгөө зорилготой нь нийцэж байгаа гэж зөвшөөрсөн тохиолдолдгэрээг хийдэг. Хэнийг ч албадах юмуу хэн нэгэн хүний хувийн амьдрал төлөвлөгөөгүл ойшоож зөрчсөн юм байхгүй.

Ер нь хэвлэл мэдээллийнхэрэгслээр яригдсан шиг тэгэж банкны зүгээс аливаа нэг ажилтныг ажлаас халжчөлөөлсөн тохиолдол байхгүй. Ажилтнуудаас 1 /нэг/ жилийн үндсэнцалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогчид эгүүлэнтөлсөн, төлөхийг шаардсан ч тохиолдол байхгүй.

4.     Танай банкинд ажиллаж байгаад гарсан 2 ажилтны хувьдажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байсан уу? Ямар шалтгаанааргарсан бэ?


“Төмөрбаатар овогтой Ганчимэгнь 2011/02/14-нд анх мэргэжилтнээр ажилд орсон. Дөнгөж сургууль төгссөн дадлагатуршлагагүй ажилтныг сургах, дадлагажуулах байдлаар бид түүнд ихээхэн хэмжээнийоюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөн л ажилтнаа хөгжиж дэвших боломж, хүсэжсонирхсон албан тушаалд нь томилж сэтгэл хангалуун байдлыг нь хангах үүднээс ЕЗГ-тхүний нөөцийн ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн ажиллуулсан боловч тухайн ажлынбайранд тэнцэхгүй учир албан тушаал буурч хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллажбайгаад 2013.02.28-нд ажлаас чөлөөлөгдсөн. Шагнагдаж байгаагүй. Шийтгэлийнхувьд 2012.12.06-нд хариуцаж буй ажилдаа хангалтгүй үнэлгээ авсан тул албан тушаал буруулахарга хэмжээ авагдаж байсан. Тухайн хугацаанд хэд хэдэн удаагийн сургалтад банкнызардлаар хамруулах, Хөнгөлөлттэй хэрэглээний болон орон сууцны зээл олгох гэхмэтээр банк бүх л талаар дэмжин ажиллаж байсан. Харин энэ хүний хувьд ажиллагсадтайзүй бус харьцдаг, дарамталдаг, хувийн сонирхлоор ажиллагсдыг ялгаварлан харьцажбайгаа талаарх хэд хэдэн  гомдол ирж,банкнаас зохиосон олон нийтийн арга хэмжээн дээр архидан согтуурчэрүүлжүүлэгдсэн зэргээр ёс зүйгүй, зөрчил дутагдлууд гаргаж банкны зүгээсажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах сануулгыг удаа дараа авч байсан.

Бусад олон ажилтан энэ талааргомдол гарган амаар ярьж байсан, түүний зохисгүй харьцаа, ёс зүйгүй байдлаасболж ажлаас гарсан ажилтан ч байдаг юм. Т.Ганчимэг тухай бүр засарна, ажлаасайжруулна, алдаа дутагдлаа давтахгүй ажиллана гэх мэтээр амлалт өгч ажиллажбайсан. Гэтэл ажил нь сайжрахгүй, алдаа дутагдал давтагдсан тул ажлаас чөлөөлөхтухай яригдаж эхлэх үед өөрөө өргөдөл, хүсэлтээ гарган ажлаас чөлөөлөгдсөнажилтан. Журмын дагуу байраа өгөх болохоор одоо янз бүрийн худал, баримтгүйзүйл ярьж буй нь бүр ч ёс зүйгүй, хүн чанаргүй, ялангуяа хүний нөөцийн ахлахмэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Банкны холбооны сургалтын чиглэлийн ажилхариуцан ажиллаж байгаа хүний хувьд үнэхээр зохисгүй, байж боломгүй асуудалгаргаж байгаад харамсаж, гайхаж байна. Үнэндээ өөрийг нь ичээсэй ч гэж хааяабодогдож байна.

Ганбаатарын Ойдовын хувьд теллерээснь эхлээд бид аль болох зааж сурган, дэмжиж салбарын захирал хүртэл дэвшүүлэнажиллуулж байсан. Бас л банкны зардлаар олон ч сургалтад хамруулсан. Сануулахшийтгэл – 1 удаа, цалингийн хэмжээг бууруулах шийтгэл 3 удаа авагдаж байсан.Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, давхар болон дараалсан хяналт алдсан, хяналттавиагүй, хамт олноо удирдлагаар хангаагүй, ХШХ-ээс хийсэн шалгалтад удаа дараахангалтгүй дүн үзүүлсэн, ажилтандаа бусдад мөнгө завших боломж олгоход хяналттавьж таслан зогсоогоогүй зөрчил дутагдлууд удаа дараа гаргаж байсны улмаас ажлаасчөлөөлөгдсөн. Ер нь өнөөдөр банк гэлтгүй бүх л ажил олгогчдын хамгийн хүндасуудал тогтвор суурьшилтай боловсон хүчин болоод байгааг бүгд ярьдаг. Тийм чучраас зарим тохиолдолд бид ажиллагсдын зарим дутагдлыг харилцагч, түншүүдэдмаань ноцтой хохиролгүй бол өөрт нь анхааруулж ойлгуулаад, боломж олгоод альболохоор л дэвшүүлж хөгжүүлээд үлдээхийг зорьдог юм.

Г.Ойдов ажлаас чөлөөлөгдөхөөсөмнө болон дараа банкны харилцагчийн нууцыг задруулсан мэдээллийг хэвлэлмэдээллээр цацсан, банкны санхүүгийн үзүүлэлт, зохист харьцааны талаарүндэслэлгүй, худал мэдээллийг өгсөн. Харилцагч чанаргүй зээлтэй байсан мэтхарилцагчийн нэр хүндэд халдаж зах зээл дээр тухайн бизнес эрхлэгчийн талаархудал мэдээлэл тараасан.


Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудалд тодруулга тайлбар өгсөн явдалд баярлалаа. Таны хувьд нэмж хэлэх зүйл байна уу?


Эцэст нь уг асуудал банкны хадгаламж зээлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудал биш ажил олгогч ажилтан 2-ын хоорондын асуудал, харилцагч болон ард иргэд үүнийг ялгаж салгаж ойлгохыг хүсэж байна. Бид шүүхийн шийдвэр гарсны дараа эргэж мэдээллэх болно. Цаашид дээрх 2 ажилтантай холбоотой банкны харилцагчийн нууцыг задруулсан, харилцагчийн болон банкны нэр хүндэд халдсан болон бусад асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болно. Ийм байдалд хүргэсэнд уг 2 ажилтны хувьд харамсалтай байна, уг асуудлыг нийтэд мэдээллэхдээ зөвхөн нэг талыг барьж нийгэмд бухимдал төрүүлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд ч харамсалтай байна, хойшид тэнцвэртэй үнэн зөв, баримт нотолгоотой, мэргэжлийн түвшний бодит судалгаатай мэдээллийг цацаж байгаасай гэж хүсч байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *