Өхөөрдөм бөгөөд загварлаг үсний засалттай тэмээн гөрөөснүүд

0

Өхөөрдөм бөгөөд загварлаг үсний засалттай тэмээн гөрөөснүүдӨмнөд Африкын тэмээний төрөл зүйл, гэрийн тэжээмэл нэгэн амьтан бол алпака буюу тэмээн гөрөөс юм. Гадаад дүр төрх байдлын хувьд лам гөрөөстэй төстэй энэ амьтныг Перугийн өмнөд хэсэг, Боливын умард хэсэг, Эквадор, Чилийн умард хэсэг зэрэг Андын нурууны өндөрлөг хэсгүүдэд орших бүс нутгуудад байдаг улс орнуудад өсгөдөг. Салаа туурайт энэ гэрийн тэжээмэл амьтныг өсгөж үржүүлдэг гол шалтгаан нь түүний ноос бөгөөд тэмээн гөрөөсний нарийн зөөлөн ноос нь харшил үүсгэдэггүй, халууныг хадгалдаг, будагч бодист тэсвэртэй учир даавуу, хөнжил, хивс хийхэд өргөн ашиглагддаг. Түүнээс гадна энэ амьтны төрөлх зүс нь 24 өөр төрлийн өнгөтэй байдаг. Тэмээн гөрөөс нь зөвхөн ноосоороо ялгарах хоёр төрөлтэй ба сури тэмээн гөрөөсний ноос нь урт, уакайа нь харьцангуй богино ноостой байдаг аж. Тэмээн гөрөөсний ноосыг засах үеэр сонирхолтой нэгэн тэмцээн явагддаг нь түүний ноосыг өвөрмөц, онцгой хэв загвартай болгон засах тэмцээн байдаг. Энэ тэмцээний оролцогч тэмээн гөрөөснүүдийн харахад л инээд хүрмээр, дэгжин, гоёмсог засалттай зурагнуудыг тухлан үзэхийг урья.

2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *