
Олон сарын хүлээлт, таамаг, нууц зургуудын эцэст Mercedes-AMG GT хэмээх сэтгэл хөдөлгөм загвар албан ёсоор танилцуулагдлаа. Жил орчмын өмнө SLS загвартаа баяртай гэж хэлсэн Mercedes-Benz одоо AMG GT хэмээх шинэ брэндээ танилцуулж байгаа юм. Өмнөх загваруудаас урт урд талын хэсэг болон үл ялиг өргөн ар талаараа ялгарах энэ төмөр хүлэг 4,0 литрийн V8 турбо AMG хөдөлгүүрээр тоноглогдсон нь 462 морины хүчтэй ажээ. 0-100 км/цагийн хурдыг 4-хөн секундэд авах чадалтай энэ машин цагт 304 км/цаг хүртэл дээд хурдыг гаргах юм байна.
Видео







