
Өдөр тутмын ахуй амьдралд биднийг хүрээлж байгаа эд зүйлсийг нарийвчлан тооцоолж хийсэн мэт бидэнд санагдана. Гэхдээ төгс төгөлдрийн хил хязгаар үгүй гэж ярьдгийг санах хэрэгтэй. Бэлхүүсний цүнх, ноосон цамц эсвэл аяга таваг угаагч машин хүртэл бидэнд хэрэгтэй нэмэлт эд зүйлстэй байх ажээ.
Эдгээр зүйлс бидний хувьд ердийн болох ёстой гэж бодлоо. Харин одоохондоо дутагдаж л суухаас даа.
Бэлхүүсний цүнх худалдаж авсан юм, тэгсэн дотроо жижигхэн гэрэлтэй юм байна

Энэ тодруулагчийн үзүүр хэсэг нэвт харагддаг тул тодруулж байгаа зүйлээ харахад тустай

Саяхан түрээсийн байрандаа нүүж орлоо. Гал тогооны тавилгатай байр. Тэгсэн сугалж аваад шат болдог ийм тавиуртай юм байна

Миний шүршүүрт хоёр ч бариул байдаг: усаа гоожуулах бас усны хэм тохируулах. Одоо миний усны хэм хэзээд нэг тохиргоо дээрээ байх болсон

Өнөөдөр гипс хийлгэсэн юм. Зөөлөн харагдах хэдий ч үнэндээ ердийн гипс шиг хатуу

Миний аяга таваг угаагч машины хугацаа шалан дээр тусгалаар гардаг, цаанаасаа дэлгэцгүй машин

Усны энэ төмөр сав тусгай аппликейшний тусламжтайгаар үлдсэн усны хэмжээг заадаг

Энэ хувцасны шошгыг даавууны өөдөс дээр бэхэлж оёжээ. Хайчилж авсны дараа загатнуулахгүй их эвтэйхэн санагдлаа

Харин энэ цамцны хажуугийн шошго дээр нэмэлт товчийг нь хаджээ

Долоовор эсвэл эрхий хуруу багтах нүхтэй залгуур – сугалахад амар бас аюулгүй

Тусгай хамгаалалтын тагтай болохоор энэ лаазнаас айх зүйлгүй ууж болно: тоос шороо, нян үржсэн гэж санаа зовох зүйл алга

Японы олон давхар байрны цахилгаан шатанд ослын үед хэрэглэх ус, бага зэрэг хоол хүнс байдаг. Бас зөөврийн суултуур ч тавьжээ

Тэргэнцэртэй хүүхэд тоглож болох элсний талбай

Шүүсний савлагаан дээр шүүсийг яаж зөв хийхийг заажээ

Одоо чихэвчин дээрх жижиг L, R үсгийг хайх хэрэггүй болсон

Энэ ариун цэврийн өрөөний бариулыг тохойгоороо онгойлгож болохоор хийжээ

Савлагааг онгойлгоход амар хэлтэй юм байна. Хайч ашиглах хэрэггүй, бас хурц хуванцарт хуруу гараа ч зүсэхгүй нь

Газар, шороотой ажиллах дуртай надад яг тохирох “хумстай” бээлий

Цэцэг, ногоотой зууралдахад их эвтэйхэн бээлий: нүх ухах, сийрэгжүүлэх, жижиг сажиг хог цуглуулж авах гээд л…
Ариун цэврийн өрөөний хаалганы түгжээ нь нэгэн зэрэг тавиур болж хувирна (түрийвч, утас зэрэг жижиг сажиг зүйлд зориулагджээ)

Суултуурт хүүхдийн давхар суултуур хийжээ

Хайрцгаас нь авч идэхэд амар байхаар хийжээ: хайрцгийг нугалах тусгай ховилтой юм

Солонгост зарим нэг гэрлэн дохионууд нь газарт ч асдаг

Онгоцонд гар утасны тавиур байх юм. Анх удаа л ийм зүйл харлаа

Зочид буудлын өрөөний хаалга хоёр дурантай. Нэг нь тэргэнцэртэй хүнд зориулагджээ

Гавлын ясны хэлбэртэй өрмөнцрийн машин надад байдаг

Миний хатаагч машин хоёр чиглэлд онгойдог

Цаанаасаа сүвлээд бэлдсэн утастай оёдлын зүүнүүд

Таны бодлоор эдгээр эд зүйлсээс аль нь манай хотод эсвэл айл болгонд байх ёстой вэ?







