10 жилээ алтан медалтай төгссөн хүнийг ч мухардалд оруулж мэдэх 14 асуулт. Газар зүйн хичээлийн мэдлэгээ шалгаад үзээрэй

0

Газар зүйн хичээл дээр таныг самбар дээр дуудаж газрын зураг дээр Суэцийн суваг эсвэл Персийн булан хаана байгааг заа гэж байсныг та санаж байна уу? Одоо та насанд хүрсэн том хүн болсон болохоор хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэж суугаа байх. Энэ үед таны санаанд газар зүйн хичээлийн сэдэв хагас хугас орж ирнэ. Мэдээж хүн болгон сургуульдаа онц сурч байгаагүй, тэр болгон дэлхий дээрх далай, тэнгис, уул усны нэрийг ч хэлж чадахгүй. Гэхдээ газар зүй сонирхдог хүн бол нисэж яваа онгоцныхоо цонхоор хараад яг одоо ямар улсын дээгүүр нисэж байгаагаа таахыг оролдон суудаг ажээ.

Энэ удаад бид 9 дүгээр ангийн газар зүйн хичээлийн сурах бичигт агаар оруулахаар шийдсэн юм. Биднийг дэлхий ертөнцийн тухай ямар сонирхолтой асуулт асууж болохыг сонирхоцгооё.

1. Ямар улсын далбаа улаан, цагаан бас хөx өнгөгүй вэ?

© Pixabay

 

2. Ямар тэнгис эрэггүй вэ?

© National Oceanic and Atmospheric Administration / Wikimedia Commons

 

3. Баруун Европт орших ямар улс нийслэлгүй вэ?

© Reaast / Wikimedia Commons

 

4. Европын ямар улсад байнгын гол, нуур байдаггүй вэ?

© Photo : Anton Zelenov / Wikimedia Commons

 

5. Дэлхийн төвөөс хэмжихэд хамгийн өндөр уулыг нэрлэнэ үү.

© David Torres Costales / Riobamba / Wikimedia Commons

 

6. Европын ямар улсад очвол таныг шумуул хазахгүй вэ?

Scoundrelgeo / Wikimedia Commons

 

7. Дэлхий дээрх хамгийн том арлыг нэрлэнэ үү.

© David Stanley / Wikimedia Commons

 

8. Дэлхийн ямар улс хамгийн олон цагийн бүстэй вэ?

© Visions of Domino / Wikimedia Commons

 

9. Титикака гэж юу вэ?

© Diego Delso, delso.photo, License CC-BY-SA / Wikimedia Commons

 

10. Хамгийн их оливын тос үйлдвэрлэдэг Европын улсыг нэрлэнэ үү.

© Pixabay

 

11. Монакогийн уугуул иргэдийг юу гэж нэрлэдэг вэ?

© Qypchak / Wikimedia Commons

 

12. Дэлхийн ямар улсын нийслэл хамгийн урт нэртэй вэ?

© Ninara / Wikimedia Commons

 

13. Индонезийн далбааг европын ямар улсын далбаатай андуурдаг вэ?

© Davidelit / Wikimedia Commons

 

14. Бөмбөрцгийн өмнөд хэсгийн хуй салхины агаарын урсгал цагийн зүүний дагуу эргэдэг үү эсвэл эсрэг чигт эргэдэг үү?

© Earth Observations Laboratory, Johnson Space Center / Wikimedia Commons

 

Хариултууд:

1. Одоогийн байдлаар Ямайкийн далбаа улаан, цагаан болон хөx өнгө агуулдаггүй дэлхий дээрх цорын ганц далбаа юм.

2. Саргассын тэнгисийн зах хязгаар дөрвөн урсгалаар хязгаарлагдаж Атлантын далайд нийлдэг учраас хуурай эрэг байдаггүй.

3. Европын улсуудаас зөвхөн Швейцар л албан ёсны нийслэлгүй улс юм.

4. Мальта– тогтсон байнгын гол, байгалийн нуургүй Европын цорын ганц улс.

5. Дэлхийн төвөөс хамгийн өндөр уулыг хэмжих юм бол эквадорын Чимборасо галт уул болно – Эверестээс 2 км өндөр (манай гаригийн төвөөс 6384,4 км-ийн эсрэг 6382,3 км)

6. Исландын хувьсамтгай болон ширүүн уур амьсгалын нөлөөнөөс болоод тус улсад ганц ч шумуул байдаггүй.

7. Гренланд нь дэлхий дээрх хамгийн том аралд тооцогдоно, арлын талбай 2 сая кв.км.

8. Франц цагийн бүсээрээ өөрийн гэсэн дээд амжилтыг тогтоосон улс. Тус улсын мэдэлд байдаг далайн цаана орших болон өөр бусад газар нутгийг нь тооцвол 12 цагийн бүс тоологдоно.

9. Титикака –цэнгэг усны нөөцөөрөө хамгийн томд тооцогдох нуур Өмнөд Америкт байдаг.

10. Европын оливын тосны 60 гаруй хувийг Испанид үйлдвэрлэдэг.

11. Монакогийн уугуул иргэдийг монегаск гэдэг.

12. Бангкок дэлхий дээрх хамгийн урт нэртэй нийслэлээрээ Гиннесийн номд бичигдсэн (Тайландын нийслэлийн албан ёсны нэр нь 168 үсгээс бүрддэг)

13. Индонез болон Монако-гийн далбаа бараг адилхан. Цорын ганц ялгаа гэвэл Индонезийн далбаа нь Монакогийнхаас арай өргөн.

14. Бөмбөрцгийн Өмнөд хэсэгт хуй салхины урсгал цагийн зүүний дагуу, харин бөмбөрцгийн Хойд хэсэгт цагийн зүүний эсрэг байдаг.

Та үнэнээ л хэлээрэй, сургуульд сурч байхад та газар зүйн хичээл дээрээ ямар дүн авдаг байсан бэ? Танд энэ хичээл таалагддаг байсан уу?

52
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *