Таны шүдний танан цагаан өнгийг үгүй хийж шарлуулдаг өдөр тутмын 7 буруу зуршил

0

Инээмсэглэл гэдэг таны хэн болохыг илтгэх, бусдад ямар сэтгэгдэлтэй үлдэх нэгэн гол хүчин зүйл билээ. Судалгаагаар хүмүүсийн 94 хувь нь анх уулзсан хүнийхээ инээмсэглэлийг хамгийн түрүүнд хардаг гэсэн баримт бий. Бид бүгд л кино жүжигчид шиг сайхан инээмсэглэж явахыг хүсдэг ч тэр бүр сайхан инээмсэглэж чаддаггүй нь нууц биш билээ. Кофе, будагтай ундаа уух гэх мэт өдөр тутамдаа хийдэг зүйлс маань сайхан инээмсэглэлийн гол зүйл болох танан цагаан шүдийг үгүй хийж байдаг ажээ. Манай сайт уншигч танд шүдийг өнгө алдуулж, цагаан сайхан өнгийг нь үгүй хийж байдаг 7 зүйлсийг нэрлэж байна.

1. Жигнэсэн хүнс бэлдэхдээ жимс хэрэглэх

© Unsplash.com, © Unsplash.com

Жимс нь хүний биед хэрэгцээтэй олон зүйлсийг өөртөө агуулж байдаг ч шүдний цагаан өнгийг алдуулах нэгэн гол хүчин зүйл болж байдаг ажээ. Байгалийн будаг ихээр агуулсан, бараан өнгийн жимс ялангуяа шүдний өнгийг маш ихээр алдагдуулж байдаг гэдгийг олон хүмүүс мэддэг ч бялуу, чанамал, цэлцэгнүүр зэрэг жимсний найрлага бүхий зүйлсийг хэрэглэсээр байдаг. Энэ нь шүд танан цагаан өнгөө алдах эрсдлийг нэмэгдүүлж байдаг аж. Гэсэн хэдий ч гүзээлзгэнэ зэрэг жимснүүд шүдний пааланг гэмтээхгүйгээр шүдийг гайхалтай цайруулах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

 

2. Мөстэй цай уудаггүй

© Pexels.com

Чихэртэй хийжүүлсэн ундаа зэрэг бидний өдөр тутамдаа уудаг зүйлс шүдийг гэмтээж байдаг ажээ. Харин мөстэй цай нь шүдийг сувдан цагаанаараа байх нөхцлийг бүрдүүлж байдаг нэгэн давуу талтай. Мөстэй цай нь өөртөө гүзээлзгэнэ жимсэнд их хэмжээгээр байдаг нэгдлүүд болон алимны xүчил агуулдаг тул шүдийг цайруулж, шүлс ялгаруулалтыг дэмжиж, шүд цоорох эрсдлийг бууруулдаг.

 

3. Хэт их усанд сэлдэг

© Unsplash.com

Хэрвээ та усанд сэлэлтээр хичээллэдэг эсвэл 7 хоногт 6 буюу түүнээс дээш цагийг сэлж өнгөрүүлдэг бол шүд тань шарлаж, өнгөө алдсан байх магадлалтай. Учир нь хүн сэлж байхдаа санамсаргүй байдлаар ус ам руугаа оруулах явдал их гардаг тул усан сангийн усанд агуулагдах химийн бодис шүдний өнгийг алдагдуулах эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ. Тухайлбал, хлор нь усан сангийн усыг цэвэршүүлэх боловч аманд орсон тохиолдолд шүдийг шарлуулж, хэт мэдрэг болгодог байна.

 

4. Ам зайлагч шингэн хэрэглэдэг

© Shutterstock.com

Ам зайлагч шингэн амны хөндийг цэвэрлэж, эвгүй үнэрийг дарах эерэг үйлчилгээтэй хэдий ч түүнийг худалдаж авахаасаа өмнө найрлагыг нь нягталж байх нь зүйтэй. Зарим төрлийн ам зайлагч шингэний найрлагад шүдний өнгийг алдагдуулах нэгдлүүд агуулагдаж байдаг аж. Иймээс хэрэв та өдөр тутамдаа ам зайлагч шингэн хэрэглэж хэвшсэн бол хлорхексидин, эвкалиптол найрлагандаа агуулаагүй ам зайлагч сонгож, зөвхөн орой унтахын өмнө амаа зaйлж хэвшихийг зөвлөж байна.

 

5. Хэт хатуу үстэй шүдний сойз хэрэглэх

© Depositphotos.com, © Shutterstock.com

Хатуу үстэй шүдний сойз нь таны шүдийг цайруулах бус пааланг гэмтээж байдаг ажээ. Ийнхүү хэврэгшиж эхэлсэн шүд өнгөө алдах, цооролд өртөмтгий болдог. Иймээс шүдний эмч нар зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэж хэвшихийг зөвлөдөг.

 

6. Будаг ихтэй халуун ногооны хэрэглээ их байх

© Unsplash.com, © Depositphotos.com

Хоол амтлах, үнэр оруулах зорилгоор хэрэглэдэг халуун ногоо тань магадгүй шүдийг өнгөө алдах нэгэн хүчин зүйл болдог байх магадлалтай ажээ. Тухайлбал, карри гэх мэт будгийн агууламж маш их халуун ногоо нь шүдний өнгийг алдагдуулж, шарлуулдаг байна. Хэрэв та амтлагчгүй хоолонд дургүй бол ургамлын гаралтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ганга, шанцай зэрэг амтлагчийг хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Хэт их стресст орох

© Depositphotos.com

Хэт их дарамтанд орох үедээ хүн төрөлхийн зөн совингоороо шүдээ зуух үйлдэл гаргадаг. Харин энэ үйлдэл гарах давтамж нэмэгдвэл шүдний паалан гэмтэж, шүд шарлах, толгой өвдөх, эрүү өвдөх зэрэг сөрөг нөлөө ажиглагддаг ажээ.

Шүдийг шарлуулдаг дээрх дадал зуршлуудаас танд бий юу? Хэрэв тийм бол шүд тань танан цагаан өнгөө алдаж байгааг та анзаарч байна уу?

12
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *