Хүүхдийг хийсэн зүйлийнх нь төлөө хатуу гараар шийтгэх нь яагаад буруу вэ? Үүний оронд өөр ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

0

Бие махбодын хувьд шийтгэл оногдуулах нь үгэнд ордоггүй хүүхдүүдэд авдаг арга хэмжээнүүдийн нэг. Олон эцэг эхчүүд огтхон ч эргэлзэлгүй, хүүхдээ бие махбодын хувьд шийтгэдэг бөгөөд зарим нь бүр гартаа тэлээ барьсан байдаг. Энэ үнэхээр тохиромжтой арга мөн үү? Үүний оронд хүүхдэд сөргөөр нөлөөлөхгүйгээр шийтгэх өөр сонголтууд бий юу?

Сэтгэлзүйчид хүүхдэд бие махбодын шийтгэл оногдуулах нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлж байна. Энэ төрлийн шийтгэл ямар ч үр дүнгүй!

Luis Louro / Shutterstock.com

 

Хүүхдэд гар хvрч шийтгэхгүй байх 6 чухал шалтгаан

Судалгаагаар бие махбодын шийтгэл бүх насны хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогджээ.

Zdorov Kirill Vladimirovich / Shutterstock.com

1. Бие махбодын шийтгэл оногдуулах нь бурууг зөв болгож засах магадлалтай

Хэн нэгнийг өвтгөх нь буруу бөгөөд хүүхдүүд өөрийгөө хамгаалах чадваргүй буюу энэ нь танаас хамаарна гэдгийг санаарай. Тогтмол бие махбодын шийтгэл оногдуулснаар хүүхдийг эмзэг, сул дорой, хулчгар болгодог байна.

2. Ирээдүйн тvрэмгийлэгчийг өсгөж байна гэдгээ мэддэггүй

Балчир насандаа бие махбодын шийтгэл амсдаг байсан хүүхдүүд ирээдүйд хyлигаан болох, өөрийнхөө хүүхэд болон эхнэрээ зoдoх, тэдэнд гар хvрэх xaргис нэгэн болоход нөлөөлдөг. Та хүүхдээ aлгaдах үед түүнд асуудлыг xaргислал, xэpцгийллээр шийдвэрлэж болдог юм байна гэсэн буруу ойлголтыг төрүүлэх болно.

3. Хүмүүжүүлнэ гэдэг чинь хайрлаж байна гэсэн үг

Олон удаа бие махбодын шийтгэл амссанаар хүүхэд эцэг эхийнхээ хайранд эргэлзэж эхэлдэг. Бүр дор юм нь юу вэ гэхээр, хүүхэд өөрт нь юу ч тохиолдсон бай, зoдyyлахгүйн тулд эцэг эхээсээ бүх зүйлийг нууцалсан нь дээр юм байна гэж бодоход хүрдэг. Энэ зүйл танай гэр бүлд ирээдүйд яаж нөлөөлөх талаар бодож үзээрэй!

4. Бие махбодын шийтгэлээс болж өвчин тусах боломжтой

Тогтмол бие махбодын шийтгэл амсдаг хүүхдийн бие организмын үйл ажиллагаа доголдож, дархлааны систем мууддаг бөгөөд үр дүнд нь олон төрлийн өвчин амархан тусдаг байна.

Anelina / Shutterstock.com

5. Таны хүүхдэд асуудал байхгүй – Асуудал танд л байгаа

Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь таныг хүч чадалтай гэдгийг илтгэхгүй. Харин энэ нь хувь хүн болж бүрэн төлөвшөөгүй болохын чинь нэг шинж юм.

6. Бие махбодын шийтгэл ямар ч үр дүнгүй

Зoдyyлахаасаа үргэлж aйснаас болоод хүүхэд хүн биш, амьтан болж хувирдаг. Зарим нь бүр xaргис араатан болохыг ч үгүйсгэхгүй. Та хүүхдээ тийм болгохыг хүсэж байна гэж үү?

Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй өөр шийтгэлүүд байгаа юу?

Хүүхдийн бие махбодид сөргөөр нөлөөлөхгүй өөр ямар шийтгэлүүд байдаг вэ? Дараах батлагдсан аргуудаас тохирохыг нь сонгож, үгэнд ордоггүй хүүхдээ аюулгүй арга замаар шийтгээрэй.

  1. Түүний хийх дуртай зүйлсийг нь хязгаарлах. Хийсэн буруу үйлдэлд нь яг тохирох шийтгэлийг өгөх ёстой гэдгийг санаарай.
  2. Тоохгүй байх. Эцэг эх нь өөрийг нь тоохгүй байвал хүүхдэд маш хэцүү байдаг. Гэхдээ энэ аргыг болгоомжтой ашиглаарай!
  3. Өөрөө үлгэрлэх. Санаж яв, таны хүүхэд танаас үлгэр дуурайлал авдаг.
  4. Юу мэдэрч байгааг нь хэлүүлэх. Ингэснээр хүүхдийг хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа эсэх, яагаад тэгэх болсон шалтгаан зэргийг нь мэдэж авч болно.
  5. Тодорхой хугацаанд ганцааранг нь байлгах. Үгэнд орохгүй, зөрүүдлэж байгаа хүүхдийг тодорхой хугацаанд буланд ганцааранг нь зогсооно. Ингэхдээ түүнтэй юу ч ярих ёсгүй. Ач тус: тэднийг шийтгээд зогсохгүй, бие махбодын хувьд шийтгэл оногдуулахаас сэргийлнэ.
fizkes / Shutterstock.com

Таны харж байгаачлан хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх явцад бие махбодын шийтгэл шиг хэрэггүй зүйл байхгүй. Та сахилгагүй, үгэнд ордоггүй хүүхдийг аюулгүй байдлаар шийтгэх өөр аргуудыг мэдэх үү?

2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *