Rolls Royce машинаа барьцаалж £5000 зээлсэн саятан эрийг банкны ажилтнууд шоолж, тоглоом наргиа болгож байлаа. Гэхдээ тэд яагаад £250,000 үнэтэй машинаа £5000-ын барьцаанд тавих болсон шалтгааныг нь олж мэдсэнгүй

0

Энэтхэг гаралтай ноён Singh Их Британийн Лондон хотын нэгэн банк руу алхаж ороод зээл авахыг хүсэв. Зээл авах болсон шалтгаанаа тэрээр Европын эх газар руу 2 долоо хоногийн хугацаатай бизнес аялалд гарч буй тул 5000£ зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, барьцаанд нь банкны өмнө зогсоолд байрлуулсан Rolls Royce машинаа тавих хүсэлтэй буйгаа хэлжээ.

Ноён Singh £5000 зээл авахын тулд Rolls Royce машинаа барьцаалжээ.

Тэрээр зээлийн мэргэжилтэнд хандаж, “Машинаа банкны өмнөх зогсоолд байрлуулчихсан байгаа. Надад бэлэн мөнгө хэрэгтэй байна” хэмээсэн гэдэг.

Банк ч түүний хүсэлтийг хүлээн авч зээл өгөөд саятан эрийг явсны дараа £250,000 үнэтэй машинаа £5000-ын барьцаанд тавьж буй эрийг шоглон инээд болцгоож гэнэ.

 

Банкны ажилтнууд £250,000 үнэтэй машинаа £5000-ын барьцаанд тавьж буй эрийг ихэд гайхан, амны зугаа болгон ярих болов.

Ийнхүү түүний машиныг банкны ажилтнууд банкны байрны доор байрлах зогсоолдоо байруулж гэнэ. 2 долоо хоногийн дараа ноён Singh эргэж ирээд зээлсэн £5000-г хүү  нь болох £15.41-ийн хамт зээлээ хаагаад машинаа авах болжээ. Тэр үед банкны ажилтан түүнд хандан, “Эрхэм ээ, бид таныг явсны дараа жаахан судалгаа явуулсан юм. Эцэст нь таныг саятан гэдгийг мэдээд нилээдгүй гайхсан. Та саятан байж яагаад £5000 зээлсэн юм бэ?” хэмээн асуув. Харин саятан эр түүнд хандаж, “Лондон хотод машинаа 2 долоо хоногийн хугацаанд £15.41-оор байршуулах хямд зогсоол байдаг гэж та бодоогүй биз дээ?” хэмээжээ.

Хэдийгээр энэ бяцхан хошин түүх болсон бодит явдал биш хэдий ч таныг хөгжөөж чадсан гэдэгт итгэлтэй байна.

10
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *