
Шинээр хийгдсэн судалгаагаар унтахаасаа өмнө халуун ус эсвэл шүршүүрт орох нь нойроо сайн авч, сайн унтахад нөлөөлдөг байж болзошгүй талаар дурдсан байна. Харин Япончууд үүнийг олон жилийн өмнөөс мэддэг байсан бололтой! Ингээд бид танд тэдний мэддэг зүйлсийг хуваалцах гэж байгаадаа баяртай байна.
Япончууд маш удаан угаалга үйлддэг
Япончууд усанд орохдоо хэд хэдэн алхмаас бүрдсэн тусгай зан үйлийг дагаж мөрддөг. Нэгдүгээрт, тэд бүх тоос, хөлсөө угаахын тулд шүршүүрт ордог бөгөөд үүний дараа тансаг үнэр бүхий устай ваннд хэвтдэг байна. Тэд бие махбодоо тайвшруулж, арьсаа цэвэрлэн, сэтгэлээ тайвшруулах зорилгоор усандаа ногоон цай болон бусад төрлийн өвс ургамал нэмж хийдэг. Япончууд усны температурт маш их ач холбогдол өгдөг бөгөөд тухтай байх маш том хүчин зүйл гэж үздэг байна. Усыг 40°C хэтрүүлэхгүй байлгах хэрэгтэй. Хэрэв ус хэт халуун байвал арьсны чийг алдагдаж, нүх сүв нь тэлнэ.
Тэд гэр бүлийнхээ заншлыг дагадаг

Япон оронд төдийгүй дэлхий даяар өглөө шүршүүрт орох нь тансаглал гэж үздэг үзэл удаан үргэлжлээгүй байна. Учир нь 19-р зуунд Японы байшинд халуун ус, халаалт, сантехникийн систем байдаггүй байв. Тиймээс ихэнх хүмүүс халуун усанд орохын тулд эхлээд ус халаах хэрэгтэй болдог байжээ. Энэ бол маш их цаг хугацаа шаардсан ажил юм! Тиймээс оройн цагаар усанд орох нь ерөнхийдөө зуршил болон үлдсэн гэж хэлж болно.
Тэд нийтийн халуун усны газар эсвэл халуун рашаанд байнга зочилдог

Нийтийн халуун усны газар, халуун рашаанууд Японд түгээмэл байдаг. Тэнд янз бүрийн насны хүмүүс зөвхөн усанд орохоос гадна амрах, тааламжтай зүйл хийхээр зорин очдог. Энэ нь нэг төрлийн зугаа цэнгэл гэж хэлж болно. Шөнийн цагаар ихэвчлэн цөөн хүмүүс байдаг бөгөөд ганцаараа бодолд автан хэвтэхэд хамгийн тохиромжтой үе юм. Бүтэн тайвшралыг мэдэрдэг гэж хэлж болно.
Тэд өглөөгүүр завгүй байдаг

Япончууд бол жинхэнэ хөдөлмөрч хүмүүс. Японд 4,5 сая орчим бүтэн цагийн ажил хийдэг хүмүүс байдаг бөгөөд тэд долоо хоног бүр 6 цагаас эхлэн ажиллаж, хажуугаар нь дахин давхар ажил хийх нь хэвийн үзэгдэл. Нэмж дурдахад Японд цаг баримтлах нь хамгийн чухалд тооцогддог. Хэрэв та хэдэн минут хоцорч ирвэл таныг үнэлэх бусдын үнэлэмж буурахаас гадна, маш бүдүүлэг хүн мэт харагдах болно. Тиймээс Япон хүмүүс өглөөгүүр маш завгүй байдаг гэсэн үг.
Цаг уур нөлөөлдөг

Японд зун нь маш халуун, чийглэг байдаг. Ихэнх иргэд машин ашигладаггүй, харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас цаг агаарын нөлөөг шууд мэдэрдэг гэсэн үг. Тиймээс өдрийн төгсгөлд шүршүүрт орохгүй л бол муухай мэдрэмж нь арилдаггүй байна. Харин өвөл Японы байшингууд маш хүйтэн байдаг. Тиймээс тэд унтахынхаа өмнө угаалгын өрөө рүү орж, зөвхөн угаалга хийхээс гадна өөрсдийгөө дулаацуулдаг байна.








Tsogtoo Bilegt
2020/06/10 at 12:30
Bi bas oroil ordiinsh 😅
Дэлгэрсайхан Оюумаа
2020/06/11 at 00:37
mundag humuus dee
Ichinkhorloo Tsanlig
2020/06/11 at 17:14
Mongolchuud ch oroi l usand ordog shtee ter tusmaa buten sainii oroi buh hun l usand ordog baih kkkkk