Forbes сэтгүүлээс 2019 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эрэгтэй жүжигчнийг тодрууллаа

0

Америкийн Forbes сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад ялсан 10 жүжигчний тал нь “The Avengers”-ийн жүжигчид байв.

Эрэгтэй гол дүр нь Холливудын хамгийн ашигтай дүр бөгөөд үүний тулд та заавал Леонардо Ди Каприо байх шаардлагагүй. Урьд нь түлхүү хэрэглэж байсан 20-20 (20 саяыг шууд аваад дээр нь нэмээд киноны орлогоос 20 саяыг авах гэх мэт) гэсэн загварыг хэрэглэх нь энэ удаа ихээхэн буурсан бөгөөд Харрисон Форд болон Том Круз нар иймэрхүү арга барилаар ажилладаг юм байна. Холливудад асар олон үзэгчийг цуглуулж чадах олон жүжигчид бий бөгөөд тэд кинонд тоглосныхоо хариуд найман оронтой тоогоор тоологдох мөнгө авч, дараа нь киноны орлогоос бас нэмэлт шагнал авна.

Ашиг орлогыг нь хэрхэн тооцсон бэ?

Nielsen, ComScore, Box Office, Mojo болон IMDB зэргээс гадна кино урлагийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаар тогтоосон байна. Эдгээр мөнгөний хэмжээ нь татвар төлөхөөс өмнөх тоо бөгөөд агентууд, менежер, хуульч нарын (ихэнх тохиолдолд 10%, 15% болон 5% байна) хөлсийг хасаагүй байх үеийн тоо юм.

1. Дуэйн Жонсон орлого: 89,4 сая доллар

 

2. Крис Хемсворт орлого: 76,4 сая доллар

 

3. Роберт Дауни-жуниор орлого: 66 сая доллар

 

4. Акшай Кумар орлого: 65 сая

 

5. Жеки Чан орлого: 58 сая

 

6. Брэдли Купер орлого: 57 сая

 

7. Адам Сэндлер орлого: 57 сая

 

8. Крис Эванс орлого: 43,5 сая

 

9. Пол Радд орлого: 41 сая

 

10. Уилл Смит орлого: 35 сая

8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *