Сэтгэцийн өвчтэй хүмүүс гэж чухамхүү хэн бэ? Тэднийг олон нийтийн газар хэрхэн мэргэжлийн сэтгэлзүйч шиг таньж мэдэх вэ?

2

Дэлхий ертөнц өөрийн солиорлоо “хэвийн” гэж боддог этгээд, ер бусын хүмүүсээр дүүрэн гэж хэлэхэд буруудахгүй. Тэдгээр хүмүүс ямар ч үндэслэлгүйгээр бодох эсвэл жүжиглэх замыг сонгодог бөгөөд зарим санааг гаргахдаа урам зоригтойн дээр бас бусдаас өвөрмөцөөр сэтгэдэг. Тийм ч учраас тэднийг сэтгэцийн өвчтэй хүмүүс гэж нэрлэдэг байна.

Nomad_Soul / Shutterstock.com

Сэтгэцийн өвчтэй хүмүүс олон байдаг. Энэ бол энгийн оюун санааны эрүүл мэнд болон оюун санааны эмгэг хоорондын хил хязгаар бөгөөд депресстэхээс авахуулаад, сүүлдээ сэтгэлзүйн өвчин болж хувирдаг. Ийм эмгэгтэй хүмүүс бусад шиг амьдарч чадах боловч нийгэмших боломжгүй. Сэтгэцийн өвчний эмгэг сэтгэл санаа болон бусадтай харьцах харилцаанд шууд нөлөөлдөг. Гэхдээ энэ төрлийн өвчтэй хүмүүсийг хэрхэн таньж мэдэх вэ? Бас хэрхэн тэдэнтэй учир зүйгээ ололцох ёстой вэ?

MesquitaFMS / Shutterstock.com

1. Нийгмийн харилцаанд маш бага оролцдог

Ийм эмгэгтэй хүмүүс ганцаардмал байдлыг илүүд үздэг. Сайн найзуудтайгаа байхдаа тэд ихэвчлэн чимээгүй байдаг, харин дотроо бол дүрэлзэж суудаг. Сэтгэцийн өвчтэй хүмүүс маш дотогшоо хандлагатай тул ихэнхдээ бусад хүмүүстэй харьцдаггүй.

Benevolente82 / Shutterstock.com

 

2. Хайр халамжаар дутмаг

Тэдний сэтгэл хөдлөл ил гарах нь ховор, хамаатан садан болон найзууд нь хажууд нь ч байсан ч гэсэн ялгаагүй. Ийм эмгэгтэй хүмүүс тэврүүлэх болон бусад хүмүүсийн хайр халамжийг хүртэх дургүй. Үүний зэрэгцээ тэд бусадтай зөрчилдөхөөс эмээдэг бөгөөд хэнтэй ч, ямар ч харилцаа үүсгэхдээ таатай байхгүй.

 

3. Олон нийтийн үзэл бодлоос тэс өөр бодолтой

Магтаал эсвэл шүүмжлэлийн аль нь ч тэдэнд хамаа байхгүй. Сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрийнхөө ертөнцөд амьдардаг бөгөөд үүнийг нь тэднээс өөр хэн ч мэдэхгүйгээр барахгүй, төсөөллөө дотроо бүтээсэн байдаг. Ихэнхдээ төсөөллийн орчинд амьдрах нь гунигтай боловч, тэд үүнийг сайн зүйл гэж хардаг.

pathdoc / Shutterstock.com

 

4. Бараг найзуудгүй

Тэд нийгмийн харилцаанд ордоггүй бас бусадтай харилцах дургүй учир бараг найзгүй шахуу байдаг. Ерөнхийдөө, сэтгэцийн өвчтэй хүмүүс ихэвчлэн хамаатан садан, гэр бүлийнхэндээ итгэхээс биш, өөр бусад хүмүүст итгэл хүлээлгэх нь маш ховор.

 

5. Сэтгэл хөдлөл багатай

Та тэднийг маш их баяр хөөртэй эсвэл дэндүү ихээр гунигт автаад явж байхыг нь олж харахгүй. Тэд алдаа гаргасан ч, зөв шийдвэрлэж оносон ч, үүндээ баярлах эсвэл гэмших байдлаар сэтгэл хөдлөлөө огтхон ч илэрхийлж гаргахгүй.

fizkes / Shutterstock.com

 

6. Урам зориггүй

Тэд амьдралаас сайн эсвэл муу зүйлсийг ялгаж салгаж, олж харж чадахгүй. Тэд зүгээр л төсөөллийн ертөнцдөө амьдарсаар байх болно. Тэр ч бүү хэл тэд шийдвэр гаргах нь ховор бөгөөд хэрэв гаргасан нөхцөлд, ямар ч бодлогогүй шийдвэр гаргадаг – энэ нь аюул тарьдаг!

 

7. Хошин шогийн мэдрэмжгүй

Тэд бусдыг дооглож, тохуурхахгүй бас бусдын өөрийг нь дооголж байгааг ч ойлгохгүй. Гэхдээ энэ эмгэгийн үед илэрч болох бас нэгэн шинж тэмдэг бол тэд бусдаар доог тохуу хийж, сэтгэлийг нь үймүүлэх хандлагатай байдаг нь ажиглагддаг тал бий.

Anatoliy Karlyuk / Shutterstock.com

Сэтгэцийн өвчтэй хүмүүст илэрдэг шинж тэмдгүүдийг хүн бүр тэгтлээ сайн мэдэхгүй. Энэ нь магадгүй хүрээлэн буй орчны хүчин зүйлс болон генээр дамжих боломжтой. Үүнээс сэргийлэх аргагүй, гэхдээ эмчлэгдэж болдог. Энэ нөхцөлд мэргэшсэн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгүүлэх нь чухал. Сэтгэлзүйн талаас нь ихэвчлэн эмчлэх боломж бололцоог эрэлхийлдэг. Мөн нийгмийн харилцаанд хараа хяналтан дор оруулахыг эмч нар зөвлөдөг.

Таны харж байгаачлан “сэтгэцийн өвчтэй хүн” гэдэг үг хориойтой бөгөөд хэн нэгнийг галзуу гэсэн утга санааг илэрхийлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв танд болон таны эргэн тойрон дахь хүнд дээрх шинж тэмдгүүдээс илрэх юм бол мэргэшсэн эмчид тэр даруйд нь хандаарай.

17
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dumbest Dore

    2019/07/14 at 18:02

    Fair enough! So all the sigma men are brain damaged. All the crazy, shameless idiots are normal people. Every introverts are psycho then.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *