Бидний нүүрэн дээр өвчний шинж тэмдгүүд дараах байдлаар илэрдэг

2

Заримдаа бидний нүүр мэдэхийг хүссэнээс илүү ихийг өгүүлдэг. Энэ нь ч сайн гэж үзнэ. Толинд өөрийгөө харснаар бие махбодид ямар нэгэн тэнцвэрт байдал алдагдсан эсэхийг мэдэж болно.

Та бидний мэдэхийг хүссэн зарим нэг шинж тэмдгийг танилцуулж байна. Магадгүй зарим нэгэнд нь эдгээр шинж тэмдэг илэрсэн байж болно, тэгэхээр ямар арга хэмжээ авах ойлголттой болоход тусална шүү.

1. Нүдний доорх уут болон хар толбо

Нүдний доод зовхи хөхөрч харлах – зарим нэг тохиолдолд удамшдаг, үүнийг бид яаж ч чадахгүй. Хэрвээ саяханаас “толбо” гарч ирсэн бол шалтгааныг нь тодорхойлох хэрэгтэй. Хамгийн түгээмэл шалтгаан – дутуу нойр, тамхи, гормоны өөрчлөлт, харшил, архи, кофе, хэт их давстай хүнс.

  • Үнсдэн шалтгааныг арилгаснаар толбыг удаан хугацаагаар арилгана. Хэрвээ түр зуур арилгах бол хүйтэн жин тавих, нүдний будаг ашиглаарай.

 

2. Духан дээрх толбо, батга

Духан дээрх толбо, батга нь хөлснөөс болж гарна (ялангуяа духаараа үсээ урагш унжуулсан бол) эсвэл будгаа буруу, дутуу арилгаснаас болно. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтний системтэй холбоотой байж болох талтай, тиймээс тослог, түргэн хоол болон эрүүл бус хоолноос татгалзах шаардлагатай.

  • Өнөөдрөөс эхэлж зөв хооллож эхлэх хэрэгтэй, хэсэг хугацааны дараа таны дух сэтгэлийг тань зовоохоо болино.

 

3. Улаан хамар

Хамранд маш их хэмжээний судас байрладаг бөгөөд судас өргөссөн тохиолдолд улайна. Үүнд хэмийн огцом өөрчлөлт, харшил, сэтгэл санааны гутрал, хамрын ханиад нөлөөлнө. Ямар ч тохиолдолд хамар улайх нь түр зуурынх, шалтгааныг л арилгах хэрэгтэй.

  • Хэрвээ хамар байнга улайгаад байвал судсандаа анхаарал хандуул. Амьдралын эрүүл хэв маяг баримталж эмчид үзүүлээрэй.

 

4. Нүүр, нүд шарлах

Биед хэт их хорт бодис агуулагдахаар шарлаж эхэлдэг. Ихэвчлэн 38 долоо хоног хүртэлх хугацаан дээрээ төрсөн хүүхдүүдэд ихээр илэрдэг байна. Тэдний элэгний үйл ажиллагаа нь тогторжоогүй байдагтай холбоотой. Насанд хүрэгчид шарлаж байгаа бол нухацтай хандах хэрэгтэй, магадгүй архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож байж болно.

  • Элэг, цөсний хүүдий, нойр булчирхайг шинжлүүлэх шаардлагатай. Эмч зохих шинжилгээг хийж вирусын халдвар байгаа эсэхийг шалгана.

 

5. Мэнгэ, толбо гарах

Энэ тохиолдолд сандрах хэрэггүй гэхдээ шалгуулахад илүүдэхгүй. Өөртөө хэд хэдэн асуулт тавирай. Хэлбэр нь өөрчлөгдөж байна уу? Мэнгэний зах, өнгө нь адилгүй байна уу? Хэмжээгээрээ вандуйнаас том уу? Хэдэн долоо хоногт ямар нэгэн өөрчлөлт гарав уу?

  • Эдгээр асуултын аль нэгэнд нь “тийм” гэж хариулсан бол заавал эмчид үзүүлнэ. Хурц ширүүн наранд гарахаас зайлсхийж SPF-тэй тос заавал түрхэнэ.

 

6. Эрвээхэй хэлбэртэй толбо нүүрэн дээр гарах

Нүүрний будгаа буруу сонгох, харшил, цаг агаар солигдох, хэт их амттан идсэн бол ийм хэлбэрийн толбо гарч болно. Толбо гарах хүчин зүйлийг арилгавал өөрөө арилна. Арилахгүй томрох шинжтэй бол чонын хөрвөдөс гэж үзнэ.

  • Чонын хөрвөдөс бол бусад шинж тэмдэг илэрнэ: халуурах, үе мөчөөр өвдөх, хуруу хөхөрч хүйтэн болно. Энэ мэт шинж тэмдэг давхар илэрч байвал яаралтай эмчид үзүүлээрэй.

 

7. Хамар, амны эргэн тойрны арьс хуурайшиж арзайх

Маш олон шалтгаантай байж болно, гэхдээ ихэвчлэн А, С, Е болон В амин дэмийн дутагдалтай холбоотой. Арьс хуурайшиж арзайхын зэрэгцээ бие суларна, анхаарал төвлөрөл муудна, үс унахаас гадна хумс давхарлаж ургана.

  • Чухам ямар амин дэм дутагдаж байгааг шинжилгээгээр тодорхойлно. Эрүүл хоол хүнс хэрэглэж амин дэмээ нөхөх хэрэгтэй.

 

8. Хамрын угалз дээр яр гарах

Хамар, уруул, амны яр/ханиад – энэ бол 1-р төрлийн герпес вирус. Хэрвээ та нэг удаа энэ вирусыг авсан л бол үхэн үхтлээ вирустайгаа явна. Хүний дархлаа сулрангуут вирус бие махбодийг дарлаж гарч ирнэ.

  • Ихэнх тохиолдолд өөрөө эдгэрнэ. Богино хугацаанд арилгахыг хүсэж байгаа бол тусгай түрхлэг хэрэглэж болно.

 

9. Уруул хагарах

Уруул нь хагарч үзээгүй хүн ховор байх, ихэвчлэн өвөл эсвэл зуны халуун наранд удаан байхад уруул хагардаг. Мөн харшил, эмийн гаж нөлөөнөөс болж хагарч болзошгүй.

  • Өвлийн улиралд уруулаа битгий долоогоод бай гэдэг дүрэм үр дүнтэй. Бас уруул чийгшүүлэх тос түрхэж байхаа мартаж болохгүй.

 

10. Нүүрэн дээр илүүдэл үс ургах

Нүүрэн дээрх илүүдэл үс ихэвчлэн удамшсан байдаг. Залуу эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үйл ажиллагаа алдагдах тохиолдолд нүүрэн дээр үс ургаж эхэлдэг. Цаг алдалгүй эмчид үзүүлэхгүй бол жирэмслэх магадлалыг бууруулж болзошгүй ажээ.

  • Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Мөн сахарын агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзаарай.

 

11. Нүүрний гипер пигмент/сэвхтэх

Хацар, хамрын хажуугаар адил хэмжээтэй хар толбо үүссэн бол гиперпигмент-ийн нэг төрөл (мелазм) гэж үзнэ. Наранд удаан байх нь уг толбо томрох шалтгаан болно.

  • Залуу эмэгтэйчүүд жирэмслэх үед мелазм гарна, эмэгтэйн бие өөрөө хөнгөн байна. Сэвхийг арилгах маш олон төрлийн эмчилгээ бий болжээ: лазер, цайруулах будаг, химийн пилинг.

 

12. Хөмсөг, сормуус шингэрэх

Амжилтгүй гоо сайхны арчилгаатай холбоогүй бол бамбай булчирхайн өвчлөлтэй холбон авч үзэж болно. Уг эрхтний үйл ажиллагаа сулрах – гипотирозийн шинж тэмдэг. Ихэвчлэн 50-иас дээш насныханд илэрнэ.

  • Нэмэлт шинж тэмдэг: бие сулрах, ядрах, арьс хуурайших, шалтгаангүйгээр жин нэмэгдэх. Эмчид үзүүлж цусны шинжилгээ өгнө – яаралтай хийх ажлын нэг.

 

13. Эрүүгээр тууралт гарах, өнгө нь өөрчлөгдөх

Эрүү бидний гормонтой нягт холбоотой учраас аливаа гормоны өөрчлөлт явагдахад эрүүн дээр илэрнэ. Үүгээр дуусахгүй: дутуу нойр, өөх тостой хоол ч нөлөөлнө.

  • Бүтэн нойрсож эрүүл хооллохыг хичээ. Ногоо, жимс, загас, ашигтай үр тариа, самар идээрэй.

Эрүүн дээр гарах батга зэрэг нь өөр бусад шалтгаантай ч байж болох тул эмчид үзүүлэх шаардлагатай. Дээр дурдсан шинж тэмдэг бол түгээмэл гэдгийг анхаарна уу.

Таны хувьд ямар асуудал тулгарч байв, бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

34
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *