Та 150,000 доллараар машинаа угаалгах уу?

0

Та 150,000 доллараар машинаа угаалгах уу?150,000 доллараар машин угаана гэж юу гэсэн үг вэ, яагаад ч тийм юм байж таарахгүй гэж хэлэх гэж байгаа бол түр азнаарай. Шотландын Кирккалди /Kirkcaldy/ хотод Ультимейт Шайн /Ultimate Shine/ нэртэй машин цэвэрлэгээний компани байдаг бөгөөд төгс машин цэвэрлэгээний үйлчилгээг санал болгодог тус компаний нэг машин угаах үнэлгээ нь 100,000 евро буюу 150,000 доллар аж. Брендийн шинэ тансаг зэрэглэлийн машинаас ч илүү үнээр машинаа ганцхан удаа угаалгана гэдэг арай л чанга сонсогдох нь гарцаагүй. Гэхдээ уг машин цэвэрлэгээний газрын эзэн 34 настай Пол Уилкинс /Paul Wilkins/ хэлэхдээ замын хажууд машинаа паркалчихдаг, Форд Фиеста /Ford Fiesta/-тай дундаж зах зээлд чиглээгүй түүний энэхүү үйлчилгээг өндөр үнэтэй бөгөөд ховор, цөөн тоотой байдаг машинаа халуун хүйтний тохируулгатай үзэсгэлэнгийн танхимд хадгалж, төгс харагдуулахыг хүсдэг баян машин цуглуулагчид дуртайяа авдаг гэжээ. Үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалах үүднээс нарийн ширийн зүйлийг хэлэхийг хүсэхгүй байсан ч Уилкинс жилдээ 100,000 еврогоор гурван машин цэвэрлэдэг гэдгээ нуугаагүй байна. Түүнчлэн түүний үйлчлүүлэгчид дээрх үнэнээс ч илүү өндөр үнээр машинаа цэвэрлүүлэхээс татгалзахгүй гэдгийг батлан өгүүлжээ. Уилкинсын үйлчлүүлэгчид болох машин цуглуулагчид нь халуун хүйтний тохируулгатай үзэсгэлэнгийн өрөөнд машинаа хадгалдаг учир тэднийг Дэлхийн хаанаас ч дуудсан бай Уилкинс хүрч очдог нь түүний энэ өндөр үнэлгээний нэг шалтгаан аж. Уилкинсын машин цэвэрлэх процесс ажлын хувцсаа өмссөнөөр эхэлдэг бөгөөд машин дээр хийгдэх анхны ажиллагаа нь машины их бие болон дугуйнуудыг ариутгах байдаг байна. Дараа нь машиныг өнгөлөх ажил эхлэх ба их бие дээр хийгдэх энэ ажлаар бүх жижиг хэсгүүдийг нэг бүрчлэн цэвэрлэх учир бүтэн нэг сарын хугацаа зарцуулдаг. Ямар ч ул мөргүй төгс цэвэр болгохын тулд зуун удаа ч дахин дахин цэвэрлэж магадгүй хэмээн өгүүлэх Уилкинс дээрх цэвэрлэгээний дараа тусгай спиртлэг цэвэрлэгээний бодисоор цэвэрлэх ажиллагааг гүйцэтгэдэг нь машины их биеийн будган дээр өчүүхэн төдий ч тосны ул мөр, сэв үлдээхгүйн тулд аж. Эцэст нь ваксдах ёстой. Ультимейт Шайн нэгэн зүйлийн дал модны навчнаас гаргаж авдаг Карнауба /Carnauba/ буюу Бразил вакс хэмээн нэрлэгддэг ваксыг хэрэглэдэг. Тэдний өөрсдийн хэрэглэдэг 100.000 долларын үнэтэй энэ ваксаа Бразилын нууц газарт ургадаг хамгийн өндөр моддоос гаргаж авсан байдлаар хэрэглэдэг байна. Уилкинсын компани улирал бүрд зориулсан тансаг зэрэглэлийн ваксны өөр төрлүүдийг ч санал болгодог ба эдгээр вакснууд нь ямар ч элементийн эсрэг машиныг хамгаалахад зориулагдсан байдаг гэнэ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. urgeljcom

    2013/06/29 at 14:58

    if (parent.location.href == self.location.href){
    // change the url below to the url of the
    // frameset page…
    window.location.href = ‘http://www.urgelj.com/publ’
    }

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *