Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга

0

Том жижиггүй л 12 дугаар сарын 31-ний өдрийг тэсэн ядан хүлээдэг.

Шинэ жилийн баярын бэлтгэл ажлыг тань хөнгөвчлөх, мөн мартагдашгүй сайхан болгох зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Өөр өөр төрлийн гэрлийн чимэглэл

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 1

Гацуур модоо хоёр өөр хэмжээтэй гэрлээр чимвэл илүү сонирхолтой харагдах болно.

 

Толин чимэглэл

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 2

Гацуур модондоо толин (эргэж ойх) чимэглэл өлгөвөл гэрэлтүүлэг ойж илүү үлгэрийн мэт харагдана. Хүүхдүүд тань хөөрч баярлана шүү.

 

Бэлэг боох экспресс арга

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 3

Бэлэг боох цаг олдохгүй бол энэ арга таны аминд орно. Бэлгээ жирийн цаасаар боогоод тал гацуур хайчлаад наахад бүх зүйл — бэлэн.

 

Цаасан цасан ширхэгийн оронд

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 4

Цонхон дээрх цасан ширхэг – шинэ жилээр гэрээ чимэглэх сонгодог арга. Цаасаар биш цавуугаар хийвэл ямар вэ? Хүүхдүүдээ баярлуулах бас нэгэн шилдэг арга.

 

Давстай гурилын зуурмагаар чимэглэл хийх

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 6

Шинэ жилийн гацуур модоо чимэглэхийн тулд мөнгө үрэх ямар ч хэрэггүй. Шавран чимэглэлээс дутахааргүй давстай гурилын зуурмагаар чимэглэл хийх маш амархан. Хэрхэн хийхийг эндээс үзнэ үү.

 

Бэлгийн цаасны үлдэгдлийг ашиглацгаая

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 5

Бэлгээ боогоод цаас үлдсэн үү, шууд хаячихаж бас чадахгүй л байна уу? Асуудлыг шийдэх аргыг– эндээс олоорой.

 

Ханан дээр чимэглэл наах шилдэг арга

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 7

Будагны скоч эхэлж наагаад скочоо цавуудаарай. Хана болон ханын цаасаа бохирдуулахгүй амар шүү дээ.

 

Гацуур модны тавиурыг далдлах

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 8

Жирийн картонон хайрцгийг бэлгийн цаасаар далдалж болно.

 

Баярын ширээ чимэглэх

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 9

Айл болгонд ашиглагдахгүй мартагдсан хундага байгаа болов уу. Тусгай хэдэн маркерийн тусламжтайгаар баярын ширээ чимэглэж болно. Зарим нэг нарийн ширийн зүйлийг эндээс үзнэ үү.

 

Чимэглэлтэй гэрэлтүүлэг

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 10

Гэрэлтүүлгэн чимэглэл заримдаа асуудал үүсгэдэг: гацуур модонд өлгөх гэрлийн ногоон утас бол зүгээр, харин өөр бусад газар өлгөх гэхээр л болохгүй. Алтан өнгөтэй цацдаг будаг – таны асуудлыг шийднэ.

 

Минутын дотор зангидах чимэглэл

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 11

Шинэ жилийн гоёл чимэглэлд их цаг зарцуулах шаардлагагүй. Жишээ нь, энэхүү чимэглэлийг гар дор байгаа материалаар л хийнэ.

 

Хатуу чихрээр гацуур модны чимэглэл хийх

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 12

Амттай тоглоом бага насыг санагдуулж байна уу? Орчин үеийн хувилбар – хатуу чихэр хайлуулаад жигнэмгийн хэвэнд хийнэ. Аргыг нь эндээс үзнэ үү.

 

Баярын аяга

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 13

Шинэ жилээр дэлгүүр хэсэхээсээ өмнө тод өнгийн оймс аваарай. Халуун кофе уухаас гадна баярын өнгө төрх нэмэх болно.

 

Боргоцой хатаах арга

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 15

Гацуур модоо чимэглэх боргоцойг шарах шүүгээнд 20-30 минут 200 хэмээр хатаагаарай. Боргоцой хатаж, дотор нь байсан хортон шавьжаас салах болно.

 

Нарс модны мөчрөөр жижиг гацуур мод хийх

Шинэ жилийн баярыг мартагдашгүй сайхан болгох 15 арга 14

Нарс модны мөчрөөр ширээгээ чимэх жижиг гацуур мод урлах боломжтой: намхан нарийн амтай саванд зөөлөн хөөс хийж гацуур модоо урлана. Өөрийн хүссэнээр чимэглээрэй.

17
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/01 at 13:24

    Баярлалаа. Маш сайхан зөвлөгөө байна даа. Амжилт

  2. Sain Khuu

    Sain Khuu

    2016/12/01 at 22:56

    Aagi Aagii

  3. Төгсөө

    2016/12/01 at 23:56

    Баярлалаа үнэхээр сайхан мэдээ байна

  4. Зочин

    2016/12/14 at 18:24

    Bayrallaa saihan sanaanuud ba

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *