Таны оюун ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал

0

Бид бүгд сериал гэгч утгагүй юм шиг боловч яах аргагүй донтуулаад байдаг цаг нөгцөөх юманд дурладаг. Гэвч энэ жанрын цаг дэмий гарздахааргүй олон янзын цуврал кинонууд байдаг. Бид танд бидний амьдарч байгаа нууцлаг, аугаа дэлхийн тухай өгүүлэх, хамгийн алдартай, 10 шинжлэх ухаанч цуврал киноны жагсаалтыг хүргэж байна.

The secrets of the soul: Archetype. Neurosis. Libido.

(2011–2013)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 2

Уг баримтат 18 ангит цуврал нь сэтгэл зүйн анализын салбарт ажилладаг алдартай эрдэмтдэд, галзуу суутнуудад, сэтгэл зүйн үзэгдлүүд сонирхогчдод зориулагджээ. Сериалд хүний сэтгэл зүрхний түлхүүр болон хүний сэтгэлийн нууцуудын сонирхолтой тайллуудыг харуулдаг. Жишээ нь, Билли Миллиганы доторх 24 хувь хүн, эсрэг ертөнц болон зүүд нойр гэх мэт үзэгдлүүдийн талаарх дэвшүүлсэн таамаглалыг мэдэж авч болно. Түүнчлэн хүн төрөлтний түүхэн дэх сэтгэл судлалын сонирхолтой туршилтуудыг харж болно.

The Brain. A Secret History

(2010)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 3

BBC-гийн уг цуврал бидний тархины үйл ажиллагааны нууцуудын нуугдмал хөшгийг нээж өгнө. Яагаад тодорхой нэг ситуацид бид янз бүрийн үйлдэл хийдэг талаар мэдэж авч болно. Юу үнэн хэрэгтээ биднийг хөдөлгөх хүч болж өгдөг болон бидний ухамсар хэрхэн ажилладаг вэ? Бодлоо хянаж бас бусдыг удирдаж болох уу? Эдгээр асуултуудын хариултыг энэ цувралаас мэдэж авна.

Simon Schama’s Power of Art

(2006)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 4

Их Британийн урлаг судлаач Саймон Шама “The Power of Art”-ыг 8 баримтат нэвтрүүлгийн нэг цуврал нь байхаар бүтээжээ. Баримтат цуврал бүр 8 суут зураачийн нэг аугаа бүтээлд зориулагдсан ба энэ нь музей доторх төвөгтэй аяллыг санагдуулахгүйгээр үл барам маш бодит, анхаарал татам болж чаджээ. Хором бүр түүхэн үйл явдлуудаар солигдож, үзэгчдийг тодорхой нэг эрин үед аваачдаг. Үр дүнд нь сургуулиудад үзүүлж болохуйц, гайхалтай танин мэдэхүйн сериал бий болсон юм.

Through the Wormhole

(сериал 2010 — …)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 5

Морган Фримений хөтөлдөг цуврал аль хэдийн амжилт олжээ. Анги болгон нь хүн төрөлхтөний байнга тавьдаг асуултууд болон оршин буйн гүн гүнзгий нууцуудад хариулт хайн орчлон ертөнц рүү аялаж буй нэг төрлийн аялал л гэсэн үг. Олон тооны ярилцлагууд, сонирхолтой жишээнүүд, онолууд дэлгэц рүү өөрийн эрхгүй татдаг.

Into the Universe with Stephen Hawking

(2010 — …)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 6

Сансрын тухай яриа өрнөхөд Стивен Хокингийн бодлыг ойшоохгүй байж болохгүй. Цувралд суут маань орчлон ертөнцийн олон оньсогонд хариулт өгдөг ба өөр гариг оршдог талаар болон бид хэрхэн цаг хугацааг хуурч болох талаар өгүүлдэг. Танд одон орон судлал сонирхолгүй байдаг байсан ч уг цувралыг үзсэний дараа орчлон ертөнцийн нууцыг таахыг хүсэл төрөхгүй, түүний талаар сонирхохгүй байхын аргагүй байх болно. Хэрвээ боломж байвал киног эх хувилбараар нь үзээрэй. Учир нь Бенедикт Камбербэтчаас өөр хэн тийм сайн дуу оруулж чадах билээ дээ.

Lost Worlds

(2006–2007)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 7

Мартагдсан ертөнц хэмээх баримтат цуврал кино нь дэлхийн түүхийн (эртний Египетээс авахуулаад 1950 оны цөмийн бөмбөгдөлтийн үе хүртэл, Ариун сүмийн үеэс авахуулаад устаж үгүй болсон соёл иргэншил хүртэлх үеийн) нууцууд болон оньсого таавруудад зориулагджээ. Үдшийг сонирхолтой өнгөрөөх нь гарцаагүй.

The Supersizers Go…

(2007–2009)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 8

Рестораны алдартай шүүмжлэгч, хошин шогийн жүжигчин шинэ анги болгон дээрээ Британийн түүхэн эрин үе лүү замд гарч, тухайн цаг үед иддэг байсан хоолнуудыг зооглодог. Ийм туршилт бүрийн дараа оролцогчид үзлэгт орж, эрүүл мэндийн байдлынхаа талаарх дүгнэлтийг эмчээс хүлээн авдаг. Ер бусын хоолнуудыг (хонины толгой, мэлхийний махтай пирог, 15 төрлийн махаар хийсэн рагу, 30 см өндөртэй пирог гэх мэтийн) бэлтгэх болон идэх явцыг ажиглана гэдэг үнэхээр сонирхолтой.

Food Factory

(2012)

Хүнсний үйлдвэр хэмээх цуврал нэвтрүүлэгт бидний дуртай бүтээгдэхүүнүүдийг үнэн хэрэгтээ хэрхэн хийж бэлтгэдэг талаар өгүүлнэ. Үйлдвэрлэлийн цехүүдийн ард юу нуугдаж байгааг, хоолны салбарын мастерууд ямар найрлага, нууцуудыг ашигладаг зэргийг харуулна. Хоосон ходоодтой бүү үзээрэй!

Stardust Lost In The Andes

(1995–1996)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 10

Уг баримтат кино нь бүх үеийнхэний сонирхолыг татсан, өнгөрсөн үеийн үйл явдлуудад зориулагджээ. Үйл явдал бүр оньсого шиг өрнөлийн тухай өгүүлдэг. Хүмүүс, судалгааны багийнхан, далайн хөлөг онгоцуудын тайлбарлаж боломгүй ор сураггүй алга болсон талаар… үйл явдлуудад ховор баримтат кадрууд, урьд өмнө нь мэдэгдээгүй бичиг баримтуудыг ашигладаг.

Black Mirror

(2011 — …)

Таны оюуны ухааны түвшинг дээшлүүлэх шинжлэх ухааны 10 цуврал 11

Бидний сонголтон дахь хамгийн сүүлийн, ганцхан уран сайхны цуврал кино. Уг кино нь орчин үеийн технологийн талаар бодож үзмээр санагдуулдаг. Хар толь юунд хүргэж болох талаар, яг одоо хүргэж байгаа болон ирээдүйд хүргэх талаар бодогдуулна. Хар толь айл бүрт, ширээ болгон дээр, хүн бүрийн алган дээр байгаа: хавтгай зурагт, компьютерийн дэлгэц, ухаалаг утасны дэлгэц. 21-р зууны жинхэнэ гамшиг. Заавал үзэхийг зөвлөж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. gsagasgasga

    2016/09/08 at 14:10

    gsagagas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *